Нийтлэл 05 сарын 21, 2019

АМЬДРАЛ САЙХАН: Анх барилдаж эхлэхдээ шантарсандаа зүгээр л бусад хүүхдүүд шиг тоглохыг хүсдэг байсан

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт Жюү Жицүгийн дэлхийн аварга Ө.Шинэтулгатай ярилцлаа.

Аав маань жүдогоор хичээллэдэг байсан ч мөнгө санхүүгийн асуудалтай байсан болохоор тэр бүр тэмцээн уралдаанд орж амжилт үзүүлж чадаагүй. Тэгээд миний хүү аавынхаа гаргаагүй амжилтыг заавал гаргаарай гээд намайг анх Жюү Жицүгийн дугуйланд оруулж байсан юм. Анх энэ спортоор хичээллэж эхэлж байхдаа шантраад, бусад хүүхдүүд шиг зүгээр л гадаа тоглоод хүссэн зүйлсээ идэхийг хүсэх бүртээ аавынхаа хэлсэнийг санаж, аавынхаа өмнөөс амжилтанд хүрч олимпийн аварга болно гэсэн бодлоор өөрийгөө хурцалдаг байсан. Одоо энэ спортоор хичээллээд аль хэдийн  гурван жил болж. Нэг л мэдэхэд өөр бусад зүйлсд анхаарлаа хандуулахаа болиод зөвхөн амжилт гаргахын төлөө бэлтгэлээ л хийё гэсэн бодолтой болсон.

Сэтгэгдэл бичих

arrow icon