Нийтлэл 05 сарын 31, 2019

АМЬДРАЛ САЙХАН: Би удахгүй сургуульд орж онц сураад ''Приус'' машин авна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуудлан “Амьдрал сайхан” булангийн энэ дугаарт таван настай  Х.Мөнх-Анар хүүгийн энэ жил цэцэрлэгийн ахлах ангиа төгсөж, ирэх жил нэгдүгээр ангид элсэн орох тухай өхөөрдөм яриаг хүргэж байна.

"Багш маань намайг болон найзуудыг дуудаад цэцэрлэгээ төгслөө удахгүй та нар нэгдүгээр ангид элсэн орно гээд шагнал өгсөн. Би сургуульд орохыг маш удаан хүлээсэн. Учир нь ээж маань чи сургуульд ороод онц сурах юм бол надаас гуйхгүйгээр бүх зүйлээ авч чадна гэж хэлсэн. Гэхдээ сургуульд сурах цэцэрлэгт явахаас хэцүү гэсэн ч би сургуульдаа сайн сурах бэлтгэлээ хийж байгаа. Надад дагаж бичдэг ховилтой дэвтэр байгаа. Би сургуульд орж онц сураад байж байтал аав шиг ээ 20 нас хүрнэ. Тэгэхээр би Приус машин аваад дуртай үедээ хөдөө байдаг өвөө эмээ рүүгээ явна. Яагаад гэвэл би заримдаа цэцэрлэгт явмааргүй, хөдөө өвөө эмээтэйгээ баймаар санагддаг. Энэ үед намайг хөдөө хүргэж өгөх хүн олддоггүй юм."

Сэтгэгдэл бичих

arrow icon