Нийтлэл 06 сарын 11, 2019

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээс санал авна

УИХ дахь МАН-ын бүлгийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ, ардын нийтийн саналыг авахаар тогтсон талаар  УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, ард нийтийн санал авна гэсэн чиглэлээ баримтлах боллоо. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс гадна, ард түмний саналыг хэлэлцүүлж, тусгахаар төлөвлөж байна. Төлөвлөгөөний дагуу, энэ долоо хоногоос хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  явц дөрвөн хуулиар зохицуулагддаг. Тодруулбал, Үндсэн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар зохицуулагдах тул хуулийн хугацаатай. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж багтахгүй учраас хаврын чуулган хаасны дараа ээлжит бус чуулганаар үргэлжлүүлнэ. Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр УИХ шийднэ гэвэл долоодугаар сарын 25 гэхэд дуусна. Ард нийтийн санал авбал 10 дугаар сар хүрэх төлөвтэй. Гэхдээ бүлгийн хуралдаанаар ард нийтийн санал авах нь зүйтэй гэдэг чиглэлд тогтсон.

 

 

-

 

 

Сэтгэгдэл бичих

    • Иргэн
    • 2019-06-11

    За тэгээд Батүүлийн ногоон хогны гялгар уут шиг панал ард иргэдйн санал асуулга л битгий явуулаарай даа. Айл ерхеес асуугаагүй байж худаа иргэд зөвшөөрөөд саналаа өгсөн гээд л. Олон нийтэд ил тод мөн хендленгийн хяналттай л явуулаарай...

arrow icon