Нийтлэл 01 сарын 24, 2015

Хямралын бүдүүвч

Дээр дооргүй 'хямрал' гэлцэж буй өнөө үед энэ хямрал ямар механизмаар үүсч байгааг хялбар зурагаар харцгаая.

Дээд талын тэнхлэгт төгрөгийн доллараар илэрхийлсэн үнэ Р1 цэгээс хоёр гол зүйлийн улмаас  Р3 хүртэл шилжиж, инфляци үүссэнийг харж байна. Маш их бэлэн мөнгө хэвлэж, эдийн засагт нийлүүлсэн нь монгол төгрөгийн нийлүүлэлтийн муруйг баруун тийш, эсрэгээр хөрөнгө оруулалт багасч, өр төлбөр ихссэнээр долларын хэрэгцээ нэмэгдэж, хүмүүс төгрөгөөс илүү доллар эрэх болсноор төгрөгийн эрэлтийн муруй зүүн тийш шилжсэн байна. 

Энэ нь доллараар худалдан авалт хийж буй импортын үнийн дүнг хөөрөгдөж, худалдааны секторт алдагдал авчирсан. Худалдааны секторын алдагдал нь татварын орлогыг бууруулж, төсвийн алдагдалд нэрмээс болно. Экспорт импортоос гадна, хөрөнгийн урсгал огцом багасч, өр төлбөр нэмэгдсэнээр барааны болоод хөрөнгийн аль аль дансаар төлбөрийн тэнцэл алдагдалд хүрнэ. Төсөв болоод төлбөрийн тэнцэл. Ихэр алдагдал гэгдэх энэ үзэгдлийн улмаас мөнгө гадагшилж, хэрэг болоход гаргаж хэрэглэх зориулалттай монгол банкны нөөцийн мөнгө хасах руу орж, эдийн засаг агших хямрал үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

arrow icon