Алсран одож буй хөгжил дэвшлийг мөрөөдөх нь: 1-р хэсэг

Erkhemee 1 жилийн өмнө

Өнөөдөр нэгэн ахтайгаа цай, кофе уунгаа улс орон, хорвоо дэлхийн сонин сайхан хуучилж суутал, "Энэ бүгдээ нэгтгээд нэг нийтлэл бичээч, тун сонирхолтой байна" гэж хүссэний дагуу нийтлэл болгохоор бүдүүн зүрх гаргав. Угаас хэлсэн ярьсан зүйлс салхинд хийсэн арилж, бичсэн тэмдэглэсэн зүйл торойн үлддэг нь жам юм хойно, та бүхэнд ч гэсэн захиж хэлэхэд аливааг бичиж тэмдэглэж байх нь өөрт болон өрөөлд нэмэр тустай байдгийг сануулж зүрхлэе. Энд бичиж буй зүйл маань дан ганц миний өөрийн уншиж, бодож эргэцүүлж тунгааж буй үзэл бодол тул алдаж эндүүрсэн, орхигдуулсан зүйлс арвин байхыг мэдээж хүлээн зөвшөөрнө.

 

ГАДНЫ ХӨГЖЛИЙГ ТЕХНОЛОГИЙН ТАЛААС ХАРАХАД

Хаанаас нь эхлэх вэ? гээд бодлоо л доо, тэгээд Монгол улс, монголчуудын хөгжил дэвшлийн тухай бодрол болохоор түүхээс эхлэх хэрэгтэй болов уу.

Хамаг Монгол нэгдэж, улмаар Их Монгол улс байгуулагдан мандаж, бутарч, эзэлж эзлэгдэж явсаар одоогийн тусгаар тогтносон ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулж буй Монгол улсын өнөө үеийг туулж иржээ.

Дэлхийн тэн хагас нь хаалттай, социализмыг байгуулахаар түүхий эд бэлтгэх бааз, мал аж ахуй, хөдөө аж ахуйн улс орон нэг л өдөр капиталист, ардчилсан улс болоодохсон чинь одоогийн бидний амьдран буй бас л түүхий эд, газрын баялагаа экпортлогч Minegolia болчихов. Өмнөх нийгэмд болж бүтэхгүй зүйлс багагүй, хаагдмал боогдмол, ЗХУ-ын хараат улс байсан хэдий ч ядаж ард иргэд нь амгалан тайван, стресс бухимдалгүй байсан бол одоогийн ардчилсан эрх чөлөөт хүмүүнлэг нийгэм босгох гэсэн нь бас бүтэлгүй болж ширэнгийн хууль үйлчилдэг, зэрлэг капитализм буюу мөнгө улаан, нүд цагаан болчихов. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн үзүүлэлт индексүүд нь бараг бүгд л хамгийн мууг, цөөн хэд нь дундаж үзүүлэлтийг заана. Хүний хөгжлийн индекс, Аз жаргалийн индекс, инноваци технологи бүтээж буй тоо, хүн амд ноогдох ядуурал ажилгүйдлийн тоо гээд нарийвчилсан үзүүлэлт зэргийг дурдах илүүц биз. Энэ тухай мэдээ, мэдээлэл хаа сайгүй.

 

Товчхондоо ӨНГӨРСӨН 25 ЖИЛД Азийн бар болноо гэсэн зорилгодоо хүрч чадаагүй, МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ нь үнэн. Япон, Солонгос, Сингапур, Ирланд гээд бусад улс ийм хугацаанд бол хөгжиж чадсан тухай ч дурдах нь илүүц биз. Учир нь, миний бие бээр эдийн засаг, улс орны хөгжлийг дагнан судалдаггүй, тэр чиглэлийн мэргэжлийн хүн бас биш юм. Компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн инженер буюу мэдээллийн технологийн салбар ажилладаг хүний хувьд яг энэ салбар нь улс орны хөгжил дэвшлийг голлон чирч буй ачааны морь адил болсон тул хөгжил дэвшлийн асуудал руу өөрийн эрхгүй татагдан орох шалтгаан их байгаагийнх юм болов уу.

 

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ОЙРЫН ҮЕИЙН ТӨСӨӨЛӨЛ

Төсөөлөл гэсэн нь ирээдүйд ямар болохыг яг таг хэн ч хэлж чадахгүй, би бүүр хэлж чадахгүй, аль нэг үзмэрч лам ч чадахгүй нь үнэн. Түүхэнд, ирээдүйн талаар хамгийн их дөхүүлсэн нь гэвэл агуу Леонардо да Винчи, Жюль Верн хоёр л болов уу.

Гэхдээ одоогийн технологийн хөгжлийн талаарх мэдээлэл дээр үндэслээд, ирээдүйн талаар төсөөлж, түүнд бэлдэж байхгүй бол дэлхий арай л хурдан "эргэдэг" болсон цаг үе шүү дээ. Зарим айвхтар улс орнууд futurist гэсэн мэргэжил, бүүр яам бий болгочихсон байна лээ.

 

Тэгэхээр ШУ, технологийн салбарын үсрэнгүй хөгжил, ололт амжилтаас үүдэлтэй SOFTWARE DISRUPTING, DIGITAL TRANSFORMATION гэдэг үзэгдэл яг одоо өндөр хөгжилтэй орнуудад ид өрнөж байгаа бөгөөд энэ нь уламжлалт буюу өнөөг хүртэл хөгжиж ирсэн салбар (industry)-уудыг ээлж дараалан "сүйрүүлж", ажиллагаа-бүтцийн загварыг нь шинээр оновчлон дахин бүтээж буй үйл явц гэж товч тайлбарлаж болно. Дэлгэрэнгүй сонирхох бол энэ талаарх мэдээлэл ёстой хаа сайгүй бий. Эх хэл дээр хайя гэвэл харамсалтай нь салбарын хэдхэн хүний блог, хэвлэл мэдээллийн цөөн нийтлэл эдэр л олдох болов уу.

Энэ талаар жичдээ тусад нь өөр нийтлэл бичихэд болох байх.

Үүнд, хиймэл оюун ухааны салбар эргэн сэргэж шинэ түвшинд хүчтэй гарч ирсэн, үүлэн тооцоолол, сошиал медиа сүлжээний хөгжил зэрэг нь голлон нөлөөлж байгаа ба үүн дээр мөн электроник, роботын техник технологийн хөгжил нэмэгдээд Аж үйлдвэржилтийн 4-р үе (INDUSTRY 4.0) бий болж буй тухай өнгөрсөн жилийн ">Давосын ЭЗ чуулган дээр хүртэл тусгайлан авч хэлэлцэж эхлэсэн. 90-ээд оных шиг dotcom boom (санхүүгийн зах зээл дээрх интернэтэд суурилсан компаниудын хөөсрөлт) шинэ давалгаа, тэсрэлт болох магадлал маш их бий. Мөн шинэ технологийн хөөсрөлт гэж бий, ө.х. анх гарахдаа өндөр хүлээлт үүсгээд, яг хэрэглээ болохдоо бодит хөрсөн дээрээ буудаг үечлэл.

 

Тэгэхээр хэт технологийн тал руу хазайлгүйгээр товчхондоо ирэх 5-c 20 жилд тэдгээр хөгжлийг оройлогч улс орнууд ямар болсон байх талаар дэвшүүлээд буй төсөөлөл, дүр зургийг товчхон буулгавал,

 

-ECO буюу байгаль орчинд ээлтэй НОГООН ЭЗ (эдийн засаг) нь нийгэм, аж амьдралын хэв шинж болох . Одоогийн хэт аж үйлдвэржилт нь байгаль цаг уурт сөргөөр нөлөөлж байгаа тул цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүр бүхий өөрөө явагч автомашин, нийтийн тээвэр, үйлчилгээ, худалдаа, санхүү, даатгал, хэвлэл мэдээлэл гээд бүхий л салбарыг шинэ дүрэм, шалгуураар бүтээгчээр нураан, шинэчлэж эхлэсэн.

 

-SHARING ECONOMY буюу хамтач ЭЗ

Эд зүйлсийг заавал худалдан авч өөрийн эзэмшил болголгүйгээр дундаа хуваалцан хэрэглэж, байгалийн нөөцийг хэмнэх, хэт их үйлдвэрлэлээс салах. Энэ нь тухайн эд юмсын ашиглалтыг дээд зэрэгт хүртэх оновчлолын бодлого, бүтэц, зохион байгуулалтыг бий болгоно. Жишээ нь, автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгч бүрт машин борлуулахаар ихээр үйлдвэрлэх бус, зөвхөн тухайн хэрэгцээнд л шаардлагатайг хэмжээгээр үйлдвэрлэнэ. Жилдээ сар хүрэхгүй үгүйтэй хэдхэн хонодог зуслангийн байрыг заавал худалдан авах, барих, арчлан хамгаалахаа болино, тэгснээс яг хэрэгцээтэй үедээ түрээслэн ашиглахад л болох юм.

Ер нь, бидний өмнөх үеийн бүтээхээр хөдөлмөрлөж байсан жинхэнэ социализм руу л дөхөөд байна уу гэсэн бодол төрж байна уу?

 

-IoT буюу эд зүйлсийн интернэт.

Харилцаа холбооны (үүрэн 5G, шилэн кабелийн) сүлжээ мэдээллийн дамжуулах чадал, багтаамж нэмэгдсэнтэй, мөн электроникийн үйлдвэрлэлийн зардал багасч, тооцоолох хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний бүтээсэн эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмж тархитай (CPU, GPU)-тэй, хиймэл оюун ухаантай, интернэт сүлжээнд холбоотой болоод эхлэхээр 2020 он гэхэд 20 тэрбум орчим тооны эд юмс онлайнаар ажиллана гэсэн тооцоо бий. Энгийн жишээ дурдвал, ">гэрийн тоос сорогч өөрөө санаачлагаараа хүрч ирээд л хөл доогуур чинь тоос сорж, гэр цэвэрлээд явнаа л гэсэн үг. Эсвэл, хөөе нөхөр минь чи, намайг ажилдаа явсаны дараа гэр аятайхан шиг цэвэрлэчихээрэй! гэж зандарчихаад гарахад чинь цэвэрлэчихсэн байдаг болно. Пицца, шуудан илгээмжийг хүн-ажилтан зөөхөө болиод ">өөрөө явагч робот, ">дрон хүргэгч зөөнө.

Энэ зах зээлийн томоохон хэрэглэгчид нь ашиглалт, хяналт ихээхэн шаарддаг үйлдвэр, дэд бүтэцийн салбар гэгдээд байгаа. Жишээ нь, өндөр хүчдэлийн шугам, цахилгаан станц зэрэг хүнд хортой, аюултай зүйлсийн хяналтыг робот-ажилтан гүйцэтгэнэ.

Товчоор хэлбэл, дэлхий дээр байгалийн бүтээсэн уул ус, ургамал амьтан гэсэн экосистем байж ирсэн бол, удахгүй хүн төрөлхтөний бүтээж бий болгосон интернэттэй эд юмс (things, devices, robots) гэсэн бас нэгэн томоохон экосистем бий болох нь. Эдгээрээс өдөр тутам үүсэн бий болох асар их хэмжээний мэдээлэл, өгөгдөл нь үүлэн тооцооллийн төвүүд дээр цугларснаар Big Data, Data Analysis гэсэн шинэ салбар үүсч бий болсон байгаа.

 

-AI буюу хиймэл оюун ухаан.

Өмнө дурдсан эд зүйлс, робот тоног төхөөрөмжийг "амилуулж", эзнийнхээ дуулгавартай туслагч болгож буй гол зүйл нь хиймэл оюун ухаан юм. Нөгөө бидний тоос сорогч хиймэл оюун ухаантай болчихоод өөрөө гэрээ цэвэрлэдэг болно, бүүр гэртээ хоол цай зөөлгөх, нааш цааш гүйлгэх ">гэрийн үйлчлэгч робот хүртэл гараад эхлэчихсэн байгаа шүү. Гэхдээ энэ нь, робот-үйлчлэгч ажилгүй үедээ чамтай "буу халаад", элдэв "хов базаад" ажил цалгардуулаад байна гэсэн үг биш, зөвхөн л гэр цэвэрлэх, тоос шороо, угааж арчих гэх мэт өгөгдсөн ойлголтынхоо хүрээнд л ажиллахаар программчилж сургасан "тархитай" тул яг гэрийн зарц робот гэчихэд буруудахгүй болов уу. 20-р зуунаас өмнө бол эдгээр үүргийг зарц, боол нар хийдэг байсан цаг саяхан шүү дээ.

Товчхондоо робот нь хүн төрөлхтөний туслагч, үйлчлэгч, ажилчин болох нь. Мөн, хиймэл оюун ухааны өндөр амжилт нь дэлхий даяар ихээхэн маргаан дагуулж байгаа сэдэв бөгөөд, зарим алдартанууд энэ нь цөмийн зэвсэгээс ч аюултай, цаашдаа хүн төрлөхтөнийг мөхөлд хүргэнэ ч гэж мэдэгдээд байгаа. Мэдээж ">цэрэг-робот буюу terminator, skynet шиг хөнөөгч зэвсэг, арми бий болвол гэсэн айдас болгоомжлол бий. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн, бүгд робот хиймэл оюуныг хөгжүүлээд эхлэсэн. Манайх бол бүдүүн нарийн цариг, нүүрсээ зөөнө гэж талцсаар хоцорсон, ер нь цөөн хэдхэн зүйлсийг эс тооцвол, манай улс хөгжлөөс асар их хоцрогдож байгаа нь харамсалтай үнэн юм.

IoT, AI технологи амьдралд нэвтэрснээр бизнес, аж үйлдвэр, тэр дундаа үйлчилгээний салбарт ихээхэн өөрчлөлт явагдах ба жишээлбэл, зочид буудал албан газрын үйлчилгээний ажлын байр, дэлгүүр супермаркетийн кассчин гэх мэт бүхий л зүйлс автомат төхөөрөмж-роботоор орлуулагдсанаар хүмүүс ажлын байраа алдаж эхлэх магадлал их бий. A.I. болон iRobot гээд кино санаанд чинь бууж байна уу?

 

-SELF DRIVING CAR

2017 оноос эхлээд түрүүчийн өөрөө явагч автомашинууд дэлхийн хотуудад явж эхлэнэ. Ердөө хагас жилийн дараа! Судалгаанаас харахад, аливаа автомашин эзэмшигч нь нийт хугацааны маш бага (~10%) хувьд л ашиглаж байдаг ба, ихэнхидээ зогсоолд сул зогсоож байдаг. Мөн ашиглалтын хугацаандаа дундажаар ~1.5 суудлыг нь ашигладаг. Ө.х. автомашины ашиглалт нь ямар ч оновчлол хийгдээгүй байдаг байх нь.

Одоогийн цагийн хувиарын дагуу, өгөгдсөн маршрутаар явж үйлчилдэг нийтийн тээвэр нь өөрчлөгдөж, хэрэглэгчийг яг хэрэгцээ шаардлага гарсан үед нь очиж аван хаалганаас хаалганд хүргэж өгдөг on-demand үйлчилгээ болж өөрчлөгдөх төлөвтэй байна.

Товчоор хэлбэл, цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь нэгж зам туулахад зарцуулах өртөг нь их хямдарч, энгийн цөөн тооны эд, хэсгээс бүрдэх тул ашиглалтын зардал багасч, хугацаа нь ихэсч, ашиглалтыг оновчлон, бүтээмжийг өсгөснөөр нийт замын хөдөлгөөний ачаалал багасч, зам тээврийн осол, хотын дуу чимээ багасах гээд ашиг тус нь маш их байх төлөвтэй. Дэлхий дээр жилд ~1 сая хүн зам тээврийн ослоор хорвоог орхидог тоо статистик байдаг ба энэ тоо манай улсад нийт хүн амдаа харьцуулахад ихээхэн өндөр гардаг байх, харамсалтай нь. Мөн нийт ослын шалтгааны дийлэнх нь хүний хүчин зүйлээс болж гардаг тухай судалгаа байдаг. Жолоочгүй тээврийн хэрэгсэл зам дээр явдаг болсноор осол огт гардаггүй болно гэж үзэж байгаа ба сөрөг тал нь жолоочид ажлын байраа алдах юм. Яг манайд, нэг л өдөр автобусны тасалбар түгээгчийн ажлын байр байхгүй болсон шиг.

 

-INDUSTRY 4.0 - Dark Factory буюу роботжсан аж үйлдвэржилт.

Саяхан Foxxcon гээд Apple, Google, Amazon зэрэг томчуудад ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмж үйлдвэрлэж өгдөг Хятадын томоохон үйлдвэр 60,000 ажилтнаа халж, оронд нь робот суурилуулсан тухай мэдээлэл гарсанг саначихая. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчид ажлын байраа роботод алдаад эхлэчихсэн. Яагаад гэвэл, өнгөрсөн 7 жилийн хугацаанд хятадад ажилчдын цалин ~1.7 дахин өссөнөөс үйлдвэрлэгчдэд үүнээс өөр зам үгүй гэнэ. Үйлдвэрийн ажилчдын ажлын байраа алдах эдгээр тоон дээр нэмэгдээд үйлчилгээ, хүргэлт, хөдөө аж ахуй, газар тариалан гээд бусад салбарт мөн адил роботод булаалгах ажлын байрны тоо цаашдаа ч өсөх нь тодорхой байгаа.

Угаасаа томоохон үйлдвэр гэхээр зүйл байхгүй манайд сохорсон биш завшив?

Эндээс улбаалан маргаан дэгдээж байгаа зүйл нь, ажлын байргүй болсон хүмүүсийн арми цаашдаа яаж амьдрах вэ?

 

-3D PRINTING

Хүний хэрэгцээт эд зүйлсийг өмнө нь аж үйлдвэрийн газарт олон тоогоор үйлдвэрлээд худалдааны сүлжээгээр түгээгдэн, хэрэглэгчдэд борлуулагддаг байсан бол 3-н хэмжээст хэвлэгч айл өрх бүрт очвол энэ дүр зураг шал өөр болох юм. Хэрэглэгч зөвхөн бэлдэц материалыг л сонгон авах ба ">хүссэн эд зүйлсээ өөрөө хэвлээд бий болгочихно, ө.х. өөрөө үйлдвэрлэчихнэ. ">Хэвлэж болдог зүйлсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа ба жишээ нь, ">бага оврын автомашиныг (эд ангиудыг) хэвлэдэг болсон. ">Байшинг хүртэл ">хэвлэчихсэн байна.

 

-БИО, МАТЕРИАЛ болон НАНО ТЕХНОЛОГИ

Дэлхийн хүн амын өсөлтөөр 2050 он гэхэд бараг 10 гаруй тэрбум хүн амьдарч байх бөгөөд хүнс, ундны усны асуудал хурцаар тавигдаж эхлэнэ, дэлхийн дараагийн дайн ундны цэвэр усны төлөө болох болно ч гэсэн таамаглал бий. Мөн цэвэр усны нөөцөөр марууханд ордог манайд цөлжилт яг энэ хэвээр үргэлжилбэл 2080 онд 80% буюу дийлэнх нутаг маань цөл болж хувирах судалгааг харсан байх.

Дэлхий хүн ам олширсноор хүнсний хангамжийг генийн аргаар бий болгох замаар л хангахаас өөр замгүй гэнэ. Энэ чиглэлийн мэргэжилтэн биш болохоор нарийвчласан тооцоо, судалгааг мэргэжлийн судлаачдаас харах хэрэгтэй байх. Судлаач, эрдэмтэн гэдэг үг манайд бас их доошоо орж, үнэ цэнэгүй болсоор удлаа даа.

 

-АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНД

Дээр дурдсан технологи, салбаруудын хөгжлийн хамт анагаах ухаан, оношилгоо, эрүүл мэндийн салбарт үсрэнгүй хөгжил ирэх бөгөөд энд ">хиймэл эд эрх буюу bionic чиглэлд ихээхэн амжилт ирэх болов уу. Жинхэнэ гар хөлнөөс дутахгүй ажиллах хиймэл эрхтэн-төхөөрөмж хийгдчихсэн, улам бүр боловсронгуй болж хөгжсөөр байна. Зүүж хэрэглэдэг (wearable) ухаалаг IoT төхөөрөмжүүд бий болсоноор тухайн хүний эрүүл мэнд, биеийн байдлын тухай мэдээлэл, өгөгдлийг эмч (мөн робот-хиймэл оюун ухаан) алсаас байнга ажиглаж, хянаж байна. Ухаалаг аяга, нүдний шил зэрэг хэрэгсэл маань эзнийхээ идэж ууж буй хүнсний илчлэг, найрлага, хэмжээ зэргийг алдалгүй бүртгэж зөв зохистой хэрэглээг хянаж, зөвлөнө. Нүүр царай, нүдний торлог зэргийг хараад, биеийн хөдөлгөөн үйлдлийг ажиглаад уур уцаар, биед элдэв зовиур үүссэн эсэхийг алдалгүй тодорхойлон цааш нь "ховлоно".

Цаашаа илүү дэлгэрэнгүй гэхээр, мөн л энэ салбарынх биш болохоор тодорхой олон зүйл хэлж чадахгүй нь, интернэтээс хайвал мэдээж дүүрэн бий.

 

Энэ мэтчилэн хөгжил бол одоогийнхоос хамаагүй өндөр түвшинд очих болохоор товчхон ДҮГНЭЭД хэлэхэд,

Улс орны хөгжлийн түвшин асар их зөрүүтэй болж, өндөр хөгжилтэй орнуудын хувьд одоо ч бүрэн ">төсөөлөхөд бэрх байхаар ">технологижиж, эдийн засаг үр өгөөж илүү их оновчлогдон (optimization), хамтач болж (sharing economy), хүний оронд робот ажил хөдөлмөрийг гүйцэтгэж эхлэх тул суларсан хүмүүс цаг зав, чөлөөтэй болсноор илүү их мэдлэгт суралцан боловсорч, урлаг уран бүтээл туурвиж, дэлхийгээр аялж зугаалах, зугаацах болох болов уу.

Хөдөөгийн жирийн сумын төвөөс шууд эдгээр хотод очвол яг л харь гаригт очсон шиг болох нь тодорхой, одоо ч бараг тэгдэг шүү дээ.

 

Ингэхээр хөгжиж амжаагүй буюу ядуу буурай орнуудын нэг болох БИД ЯАХ ВЭ, ХӨГЖИХ БОЛОВ УУ? гэдгийг үргэжлэл дээр...

Амьдралын нэг агшин

Erkhemee 1 жилийн өмнө

Өнгөрсөн жилийн зуны амралтаараа бусдын адил Хөвсгөл далай орж хэдхэн хоног сайхан амарсан юм. Тэгэхдээ, гэр бүлтэйгээ хийлдэг завиар нууранд хэсэгхэн зуур сэлж явах үед найзууд маань бидний гэрэл зургийг ийн буулгаж.

 

Нүүрномд дээрх зураг дээр найзууд маань биднийг маш эрсдэлтэй алхам хийсэн тухай сэрэмжлүүлж бичсэн сэтгэгдэлүүдийн дараа, нээрээ тухайн үед бас нууранд амрагчид цөөнгүй осолдсон тухай эргэцүүлэн бодож байтал энэ зураг яг л бидний адил дийлэнх залуу гэр бүлийн амьдрал нүдний өмнө тодрон харагдах нь тэр!


Зүйрлэвэл,

Хөвж буй нуур нь бидний амьдарж буй нийгэм. Нийгэм тогтворгүй, нуур ихээр давалгаалвал завинд шууд аюул занал тулгарна. Өрхийн тэргүүн нь сэлүүрээ барьж завиа чиглүүлэн сэлүүрдэх нь, гэр бүлээ авч яваатай адилхан. Эхнэр маань хүүхдүүдээ түшиж суусан байгаа нь, ээж хүн үр хүүхдээ хүмүүжүүлж өсгөдөгтэй, эр нөхөртөө итгэн яваатай адил. Хүүхдүүд маань эрсдэлтэй гэдгийг ч мэдэхгүй балчир, гаднах байгалийн сайхныг сонирхон, эцэг эхтэйгээ жаргалтай яваа нэгэн дүр зураг. Гэр бүлийн амьдрал тогтвортой, аз жаргалтай байх нь бас эрсдэлийг багасгана, хэрвээ хэн нэгэн нь завь дотроо тонгочоод, дэвхцээд эхлэвэл юу болох билээ? Хийлдэг завь маань гэр бүл оршин тогтнож яваа суурь буюу боловсрол, эрүүл мэнд, байр байшин, ажил төрөл, бизнес гэсэн суурь зүйлс. Завийг эрэг рүү аргамжсан аргамжааг найзууд маань тогтоон барьж байгаа нь амьдралд үнэнч анд найз нарын нөхөрлөл хичнээн хэрэгтэйг илтгэх мэт.


Амьдралын нэг л агшины зураг мэт боловч бидний амьдрал ийм л дүр зурагтай байна даа!

Жич: Нэг зүйлийг мартаж, Хантааз бол хадгаламж, даатгал байлаа. :-)

Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг

L.Enkhsaikhan 1 жилийн өмнө

 

“Интерном” номын их дэлгүүрээс ГОЁ НОМ УНШИХАД СЭТГЭЛ СЭРГЭДЭГ ТӨДИЙГҮЙ ХАМГИЙН САЙХАН АМРАЛТ БОЛДОГ уриатай уламжлалт зуны номын өдөрлөгөө эхлүүлэх гэж байна. Шувуудын жиргээнд уярч хөхөөн дуунд хөглөгдсөн сэрүүн өглөө, жаргах нарны туяатай хамт сүлэлдсэн намуухан орой гээд амралт, зугаалгын энэ өдрүүдэд зусландаа, хөдөө гэрийнхээ хаяанд, модны сүүдэрт, голын хөвөөнд, бороотой үдэш ном унших юутай сайхан билээ.

Хүмүүсийг зуны дэлгэр цагаа номтой өнгөрүүлэхэд уриалсан энэхүү үйл ажиллагаа маань энэ жил гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр шинэ номын танилцуулгууд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт болон ном тойрсон төрөл бүрийн сонирхолтой сэдвүүдээр хийх хэлэлцүүлгүүд, номын хямдралтай худалдаа зэргийг зохион байгуулах болно.

Үйл ажиллагааны нээлт энэ сарын 17-ны 11.30 цагт “ИНТЕРНОМ” номын их  дэлгүүрт албан ёсоор эхэлж байна.

Энэ өдөр Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн бичсэн дэлхийн бэстселлер “Өнгөгүй Тазаки Цүкүри ба түүний эргэлтийн он жилүүд”, Millenium цувралын шинэ боть болох “Аалзны торонд орооцолдсон охин”, “365 үдэш”, “Бодит байдлын ид шид” зэрэг хэд хэдэн шинэ номын нээлт болохоос гадна амралтаараа унших номын багцуудыг нас, сэтгэхүйн онцлог, зориулалтаар нь ангилан уншигчдад санал болгоно.

Мөн 6-р сарын 18-ны бямба гарагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулсан “Үлгэрийн майхан”, “Гүйцээж зурцгаая”, “Ажиглалт хийцгээе”, “Хөгжим тоглоё” зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд явагдахаас гадна “Зургаар хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ?”, “Хамтдаа уншья” гэх мэт эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж сургалт явагдах болно.

Завсар чөлөөгүй явагдах сонгуулийн сурталчилгаанаас түр ч болов хөндийрч оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй.

Харин 7 болон 8-р сард бие даан англи хэл суралцагсдад зориулсан цогц хичээл, ОУ-ын бэстселлер номын зохиогчийн гарын үсэгтэй худалдаа, уншигчдад зориулсан уралдаан тэмцээнүүд, хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.

 


Сонгогчид нь санах ой сайтай улсад л ардчилал оршин тогтнодог

А.Сэвжид 1 жилийн өмнө

Токио хотын иргэд болон миний өдөржин ажиллаж олсон хотын татварын мөнгийг хот болон хувийн зориулалтаар замбараагүй ашиглаж байсан Токио хотын дарга огцорлоо. Токио хотын дарга Японы парламентын, Токио хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонх болсон эрх баригч намуудын дэмжлэгтэйгээр сонгогдсон. Тийм болохоор огцрохгүй нэлээн гүрийж байсан.  

Гэвч өдөржин ажилласан хөлс хөдөлмөрөө үнэлж чаддаг, түүнээсээ төлсөн татварын зарцуулалтад анхаарлаа хандуулж чаддаг, шазруун тэвчээртэй Токио-гийн сонгогчид эрх баригч нам болон Токио-гийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд "Хэрэв Токио хотын даргыг огцруулахгүй бол та бүхнийг дахиж сонгохгүй" хэмээн хүчтэй дарамт үзүүлсний эцэст Токио хотын даргыг огцруулхад гол нөлөө үзүүлжээ. Иргэд нь Өөрсдийнхөө хөдөлмөрөө үнэлж чаддаг, түүнээсээ төлсөн татвартаа хяналт тавьдаг, эрх баригчдын алдаа дутагдлыг марталгүйгээр сонгуульд оролцож чаддаг байвал ардчилал гэдэг систем ажиллаж болдгийг үзүүлж чадлаа. Токио хотод сар бүр татвар төлдгийн хувьд миний төлсөн татварыг замбараагүй зарцуулдаг Токио хотын даргыг огцруулсанд би бас маш их баяртай байна.  

Via Altanbileg Adiyasuren


‪#‎БиМөнгөАвахгүйБиХувьцаагааЗарахгүй‬

А.Сэвжид 1 жилийн өмнө

За дахиад улс төржихгүй бол болохгүй нээ. Өөрийн бодлоо бичье.
Сэдэв: Таван Толгойн нэг хүний 322 хувьцаа

Би эдийн засагч, хувьцааны мэргэжилтэн биш ч гэсэн, уншиж ажиглаад байхад, яаж ч бодсон ТТ-н үнэлгээ тийм өндөр биш. Тийм байхад ингэж бэлэн мөнгө цацаж байгаа нь энэ шийдвэрийг гаргасан ЗГ, Улс төрийн хүмүүс богино хугацааны эрх ашгийн төлөө/сонгууль?/ иргэдийнхээ ирээдүйг хуурсан юм хийж байна.

Тэр хувьцаанд төлж байгаа мөнгөний эх үүсвэр хаанаас байх уу? Сайн бод доо. Урд хормойгоо хойд хормойгоороо л нөхөж байгаа хэрэг. Хойд хормой нь бидний ирээдүйн мөнгө, бонд, зээл шүү дээ.

За тэгээд иргэдийн өрхийн дундаж орлого бага учир, өнөө маргаашаа харж, 300 мянгаа авах хүн зөндөө л байгаа байх. МонголХД ТВ-н мэдээлснээр аль уже 185 мянган хүн хүсэлтээ өгсөн байна. Энэ байдлаар, энэ бодлогогүй зүйлийн гайг бид бүгд удахгүй үүрнэ. Хувьцаагаа зарсан нь ч, зараагүй нь ч үүрнэ.

ГЭХДЭЭ, цөөхөн хүн хувьцаагаа зарах тусам, ирээдүйн бидний үүрэх гай багасна.

Тийм болохоор би тэр мөнгийг авахгүй, хувьцаагаа зарахгүй. Найзуудыгаа ч гэсэн хувьцаагаа битгий зараач ээ гэж УРИАЛМААР байна. Тулгаж шаардаагүй шүү, зарах, зарахгүй нь хувь хүн болгоны шийдвэр. Зүгээр л уриалж байна. Богино хугацааны тансаглал, бэлэн мөнгөөр ирээдүйн сайн сайхныг буюу, сургууль, эмнэлэг барьж болох байсан ХО, үйлдвэр бүтээмжийг дээшлүүлж болох байсан ХО, төсвийг солимооргүй байна.

За найзууд юу гэж бодож байна? Надтай адилхан хувьцаагаа зарахгүй хүмүүс байна уу? Санал нийлж байгаа найзууд байвал #БиМөнгөАвахгүйБиХувьцаагааЗарахгүй энэ hashtag-г пост хийхдээ заавал бичээрэй. Гадуур угийн ийм хөдөлгөөн эхэлсэн байна.

Зоригийн пост:
https://www.facebook.com/zorig.alima/posts/1080729655317871

Түмэнцэнгэлийн пост/дэлгэрэнгүй тайлбарласан байна/:
http://www.trends.mn/n/5793https://www.facebook.com/iTumee/posts/10154204099933397

Мөнхтугийн пост:
https://www.facebook.com/MGLmunkhtug/posts/10153870901473152

Энэ Улаанхүү гэдэг хүний пост, уриалга:
‪#‎БИ_1072_ХУВЬЦААГАА_ЗАРАХГҮЙ‬
https://www.facebook.com/ulaanhuu/posts/1320621504634683

МонголХД тв видео мэдээлэл:
https://www.facebook.com/mongoltv/videos/1090820070978497

via GaNaa OU

ТТ-н хувьцааг иргэдээс 300,000 төгрөгөөр худалдаж авах мөнгийг төр яаж босгох вэ?

С.Цэрэндэжид 1 жилийн өмнө

ТТ-н хувьцааг иргэдээс 300000 төгрөгөөр худалдаж авах мөнгийг төр яаж босгох вэ? Төрийн данс улайсан энэ үед

1. Мөнгө хэвлэх. Үр дүн: Мөнгөний худалдан авах чадвар унана. Энэ утгаараа цалин буурна гэсэн үг. Инфляци өснө, Долларын ханш өснө
2. Бонд босгох, Хадгаламж зээлийн хоршоо шиг , гудамж төсөл шиг төрөөс мөнгөө авч чадахгүй хохирогчид ихсэнэ.
3. Чалькогоос нэмж өр тавих (ТТ орд Хятадын Чайлкод барьцаалагдана.)
4. Тэтгэврийн сангаас (Таны насанд хэрэглэх мөнгө байхгүй болно)
5. Төсвөөс (Таны төлсөн татвараар танаас худалдаж авна)
ТА ӨӨРӨӨ ХОХИРНО...

Уул уурхайн инженер Эдийн засагч П.Өлзийнаран

via Ulziinaran Purevtogtokh 


300,000 төгрөгөө авах гэж яваад....

С.Цэрэндэжид 1 жилийн өмнө

хар масс

Б.Хашчулуу 1 жилийн өмнө

ямар ард түмэн байна тийм улс төр байна


Хувьцаагаа ингэж шалгаарай

С.Цэрэндэжид 1 жилийн өмнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдээс 1072 хувьцааных нь 30 хувийг 300 мянган төгрөгөөр  худалдан авах шийдвэр гаргасан. Иргэд ирэх 7 хоногоос хувьцаа худалдан авах хүсэлтээ арилжааны банкуудад гаргана. Та өөрийн хувьцаагаа эндээс шалгаарай. 

 

 

 


Сонгуулийн сурталчилгааг ямар хэлбэрээр явуулах вэ?

С.Цэрэндэжид 1 жилийн өмнө

 Зургаадугаар сарын 11-нээс сонгуулийн СУРТАЛЧИЛГАА эхэлнэ. Тиймээс танд нам, эвсэл, бие даагч нар сонгуулийн сурталчилгааг ямар хэлбэрээр явуулах ёстойг дор хүргэж байна. 

  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах;
  • Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • Ухуулах байр ажиллуулах;
  • Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • Цахим хуудас ашиглах;
  • Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана.

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ