Уурхайн хаалтын эрх зүйн орчныг бүрдүүлэхийг шаардаж байна

image

Монгол улсад уурхайн хаалтын эрх зүйн орчин бүрэлдэн тогтоогүй байгаа нь доорх хуулийн заалтуудаас харагдаж байна. 1. Ашигт малтмалын тухай хуулийн 45.1-д “...уурхайн хаалтыг тухайн уурхайн ашиглалт дуусахаас 1 жилийн өмнө хийж эхэлнэ” гэж заасан байдаг. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14.1.3-д “... 3 жилийн өмнө хаалтын төлөвлөгөөг ирүүлнэ” гэж заасан зөрүүтэй байдал нь аль нь ч оновчгүй хугацаа төдийгүй уурхайн хаалтын төлөвлөгөөг олборлолт эхлэхээс өмнө боловсруулдаг олон улсын жишигтэй нийцэхгүй байна. 2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.10-т зааснаар “тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ.” гэж заасан нь явцын дунд нөхөн сэргээлтийн чиглэлээр ажил хийх шаардлага бөгөөд уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг хангаж чадахгүй байна. Иймд уурхайн хаалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна

  • avatar
    • Д.Өлзийбаяр
    • 2018-04-18 06:32:06

    Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд хаалтын төлөвлөгөөтэй ажилладаг байх шаардлагатай

  • avatar
    • Энхбатын Баттулга
    • 2018-04-18 06:02:47

    Уурхайн хаалтын эрх зүйн орчинг бий болгох нь одоогийн тулгамдсан асуудал болж байна.

  • avatar
    • Baatar Bolor
    • 2018-04-18 03:21:18

    Uurhain haaltiin erh zuin orching yaraltai bii bolgoh heregtsee shaardlaga mash ih bnaa..haaltiin tolovlogootei jil bur batluuldag BOMT.g uyalduulmar

  • avatar
    • Ulziibayar Dagdandorj
    • 2018-04-18 01:00:42

    Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн эрх зүйн зохицуулалтыг хийснээр төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, нутгийн иргэд аль аль талдаа итгэлцэл бий болох

0.8% Complete

4 дэмжигч

  • 500 хүрэхэд
  • 496 дутуу

Заавал бөглөх

Регистэрийн дугаар, хувийн мэдээллийг чандлан хадгална