Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны урд талын ногоон байгууламжыг “Номин” холдинг ХХК өмчирхөж 2,194 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай босох “120К” төслийн ажил хэдийн эхэлсэн бөгөөд хэд хэдэн газарт хүнд машин механизмын шанага тавьж хөрсийг нь хуулаад эхэлжээ. Энэхүү байгууламж нь ойр орчныхоо байгалийн гэрлийг шууд хааж хүүхэд багачуудын тоглох, салхилах, амрах талбайд халдаж байна. Тиймээс “Номин холдинг” ХХК-д олгосон 2,194 м/кв газарт орон сууц барих зөвшөөрлийг цуцалж одоогийн ногоон байгууламж хэвээр нь үлдээхийг шаардаж байна.