Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэж буй энэ мөчид монголчууд бид авилгаас ангижирч, шударга ёсыг тогтоохын төлөө хамтаараа урагш нэг алхам хийж чадах эсэхийг шалгах түүхэн сорилтын өмнө ирээд байна. Өнгөрсөн 30 жилийн өөрчлөлт шинэчлэлт Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон амжилт, ололтыг авчирсан ч бид өнөөдөр авилгын индексээр дэлхийд өнгөлж, нам бизнес дамнасан бүлэглэлийн хулгай дээрэм хэрээс хэтэрч, эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас эхлээд монгол хүний үндсэн эрхүүд ноцтой зөрчигдөх боллоо.
Энэ бүхэн шударга ёсыг сахиулагч шүүх засаглал хараат бусаар ажиллах боломжгүй байгаатай шууд холбоотой гэсэн дүгнэлтийг дотоод, гадаадын олон удаагийн хөндлөнгийн судалгаанууд 10 жилийн өмнөөс дэвшүүлж иржээ. Иргэдийн дунд ч эдийн засаг, нийгмийн асуудлаас илүүтэй шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлж шударга ёсыг тогтоох хүсэл хамгийн хүчтэй байгааг удаа дараагийн санал асуулгын дүн харуулж байна.
Шүүгчийг томилох, хариуцлага тооцох эрх мэдэл Монгол Улсын Ерөнхийлөгчид төвлөрсөн байдаг нь шүүх засаглалын хараат бус байдлыг сулруулж ирлээ. Тухайлбал,
- Шүүгчийг сонгон шалгаруулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллага хэрэгжүүлж уг зөвлөлийн саналаар шүүгчийг томилох үүргийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хүлээлгэсэн байдаг. Гэвч үе үеийн Ерөнхийлөгчид зохих ёсоор сонгон шалгаруулж, санал болгосон нэр дэвшигчийг шүүгчээр томилохоос дур зоргоороо, эсхүл улс төрийн шалтгаанаар татгалзаж ирсэн гашуун үнэн тун ойрын түүхэнд бичигдсэн. Тодруулбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүгчдийг чөлөөлж дахин томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзаж, 20 шахам шүүгчийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэн “цөлсөн.” Үүнийхээ шалтгааныг тайлбарлаагүй.
- Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой заагаагүйн улмаас түүний дарга, гишүүнийг томилох журмыг УИХ-ын олонхийн үзэмжээр удаа дараа өөрчилж, тухай бүртээ Хууль зүйн сайдын, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ерөнхийлөгчийн гэх зэргээр аль нэг субьектын хэт нөлөө дор оруулж ирсэн байдаг.
- Өнөөдөр Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос гадна шүүгчийг шилж олдог Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг, шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэдэг Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүдийг, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг бүгдийг нь томилж байна.
- Үүн дээр нэмээд Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлдэг, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөн томилдог.
- Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурор, АТГ-ын даргыг ямар ч үндэслэл тайлбаргүйгээр огцруулах, дурын шүүгчээ хугацаагүйгээр түдгэлзүүлэх хуулийг баталсан.
Энэ бүх эрх мэдлийн хэт нягтрал Ерөнхийлөгч тэргүүтэй цөөн хүн шүүх эрх мэдэлд хэт нөлөөтэй болж, улмаар “шударга бусын хонгил” гэгдэх улстөр, бизнес, шүүх дамнасан авилгын бүтэц үүсэх нэг гол хүчин зүйл болж ирлээ.
УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдгээр гажуудлыг засах заалтууд туссан ч Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс тус заалтуудыг бүгдийг хасах санал гаргаад байгаа нь шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн институцийн нөлөөллийг хадгалах, үүгээр дамжуулан “хонгил”-ын түлхүүрийг гартаа барьж үлдэхийн төлөө улстөр хийж УИХ-д шахалт үзүүлж болзошгүй гэж үзэх үндэстэй байна. Тиймд иргэд Та бүхнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хараат бус, хариуцлагатай болгохын төлөө, шударга ёсны манаач-шүүгчийг шилж олох, томилох, хариуцлага тооцох чиг үүргийг нэг хүнээс хэт хамааралтай байдлыг таслан зогсоох, эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тодорхой заах, нийгмээ авилгалаас ангижруулах, шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд цахим гарын үсэг зурж нэгдэхийг уриалж байна. Шударга үнэнийг дэнслэн буруу зөвийг ялгаж хэн нэгний хувь заяаг шийдэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа шүүгчдэд хараат бус, дарамт шахалтгүйгээр ажиллах эрх чөлөөг олгоё. Энэ эрхэм үүргээ умартсан нэгэнд нь хуулийн болон сахилгын шийтгэл зайлшгүй ногдуулж чадах, үр нөлөөтэй хариуцлагын тогтолцоог бий болгоё.
Цахим гарын үсгийн жагсаалтыг шаардах бичгийн хамт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгүүд болон УИХ-ын гишүүдэд хүргэх болно.
Could you transfer $1000 from my current account to my deposit account? deer antler sp
I'd like to open an account does sleep get better with celexa
I'd like to open an account methoxsalen rxlist Once back o
Enter your PIN valentus coffee review philippines Despite the many chemotherapy dru
The National Gallery can you buy clomid in stores The farm subsidy bill w
We were at school together harga obat ondansetron hcl 4 mg The Daily N
I'm on holiday bixpe control horario acceso BRUSSELS, Oct 9 (Reuters) - Cuts i
I saw your advert in the paper finaflex px ultra reviews Mikey is all
I work for myself benadryl antitusivo dosis nios The vets were escorted to the memor
I'm sorry, she's levothroid 25 mcg tablet Sewage treatment plants and ot