ХАРААТ БУС, ШУДАРГА ШҮҮХ-ийн төлөө цахим нийгмийн шаардлагад нэгдье!

image

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэж буй энэ  мөчид  монголчууд бид авилгаас ангижирч, шударга ёсыг тогтоохын төлөө хамтаараа урагш нэг алхам хийж чадах эсэхийг шалгах түүхэн сорилтын өмнө ирээд байна. Өнгөрсөн 30 жилийн өөрчлөлт шинэчлэлт Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон амжилт, ололтыг авчирсан ч бид өнөөдөр авилгын индексээр дэлхийд өнгөлж, нам бизнес дамнасан бүлэглэлийн хулгай дээрэм хэрээс хэтэрч, эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас эхлээд монгол хүний үндсэн эрхүүд ноцтой зөрчигдөх боллоо.

Энэ бүхэн шударга ёсыг сахиулагч шүүх засаглал хараат бусаар ажиллах боломжгүй байгаатай шууд холбоотой гэсэн дүгнэлтийг дотоод, гадаадын олон удаагийн хөндлөнгийн судалгаанууд 10 жилийн өмнөөс дэвшүүлж иржээ. Иргэдийн дунд ч эдийн засаг, нийгмийн асуудлаас илүүтэй шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлж шударга ёсыг тогтоох хүсэл хамгийн хүчтэй байгааг удаа дараагийн  санал асуулгын дүн харуулж байна.

Шүүгчийг томилох, хариуцлага тооцох эрх мэдэл Монгол Улсын Ерөнхийлөгчид төвлөрсөн байдаг нь шүүх засаглалын хараат бус байдлыг сулруулж ирлээ. Тухайлбал,

  • Шүүгчийг сонгон шалгаруулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллага хэрэгжүүлж уг зөвлөлийн саналаар шүүгчийг томилох үүргийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хүлээлгэсэн байдаг. Гэвч үе үеийн Ерөнхийлөгчид зохих ёсоор сонгон шалгаруулж, санал болгосон нэр дэвшигчийг шүүгчээр томилохоос дур зоргоороо, эсхүл  улс төрийн шалтгаанаар татгалзаж ирсэн гашуун үнэн тун ойрын түүхэнд бичигдсэн. Тодруулбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүгчдийг чөлөөлж дахин томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзаж, 20 шахам шүүгчийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэн “цөлсөн.” Үүнийхээ шалтгааныг тайлбарлаагүй.
  • Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой заагаагүйн улмаас түүний дарга, гишүүнийг томилох журмыг УИХ-ын олонхийн үзэмжээр удаа дараа өөрчилж, тухай бүртээ Хууль зүйн сайдын, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ерөнхийлөгчийн гэх зэргээр аль нэг субьектын хэт нөлөө дор оруулж ирсэн байдаг.
  • Өнөөдөр Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос гадна шүүгчийг шилж олдог Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг, шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэдэг Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүдийг, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг бүгдийг нь томилж байна.
  • Үүн дээр нэмээд Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлдэг, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөн томилдог.
  • Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурор, АТГ-ын даргыг ямар ч үндэслэл тайлбаргүйгээр огцруулах, дурын шүүгчээ хугацаагүйгээр түдгэлзүүлэх хуулийг баталсан.

Энэ бүх эрх мэдлийн хэт нягтрал Ерөнхийлөгч тэргүүтэй цөөн хүн шүүх эрх мэдэлд хэт нөлөөтэй болж, улмаар “шударга бусын хонгил” гэгдэх улстөр, бизнес, шүүх дамнасан авилгын бүтэц үүсэх нэг гол хүчин зүйл болж ирлээ.

УИХ-ын 62 гишүүнээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдгээр гажуудлыг засах заалтууд туссан ч Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс тус заалтуудыг бүгдийг хасах санал гаргаад байгаа нь шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн институцийн нөлөөллийг хадгалах, үүгээр дамжуулан “хонгил”-ын түлхүүрийг гартаа барьж үлдэхийн төлөө улстөр хийж УИХ-д шахалт үзүүлж болзошгүй гэж үзэх үндэстэй байна. Тиймд иргэд Та бүхнийг  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хараат бус, хариуцлагатай болгохын төлөө, шударга ёсны манаач-шүүгчийг шилж олох, томилох, хариуцлага тооцох чиг үүргийг нэг хүнээс хэт хамааралтай байдлыг таслан зогсоох, эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тодорхой заах, нийгмээ авилгалаас ангижруулах, шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд цахим гарын үсэг зурж нэгдэхийг уриалж байна. Шударга үнэнийг дэнслэн буруу зөвийг ялгаж хэн нэгний хувь заяаг шийдэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа шүүгчдэд хараат бус, дарамт шахалтгүйгээр ажиллах эрх чөлөөг олгоё.  Энэ эрхэм үүргээ умартсан нэгэнд нь хуулийн болон сахилгын шийтгэл зайлшгүй ногдуулж чадах, үр нөлөөтэй хариуцлагын тогтолцоог бий болгоё.

Цахим гарын үсгийн жагсаалтыг шаардах бичгийн хамт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгүүд болон УИХ-ын гишүүдэд хүргэх болно. 

 

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2025-03-14 20:14:57

    https://sportwetten-ohne-oasis.bet/ Sportwetten ohne OASIS

  • avatar
    • Molari ALEX
    • 2025-03-13 16:23:28

    Hi ХАРААТ БУС, ШУДАРГА ШҮҮХ-ийн төлөө цахим нийгмийн шаардлагад нэгдье! | trends.mn I’m Alessandro Molari, and I want to introduce you to a powerful platform that allows you to create custom AI chatbots without any coding skills. This innovative technology helps you automate customer service, optimize internal processes, and provide precise answers based on your company's content—all with seamless integration and no technical complexity. Why Should You Try It? ✅ Automate customer support with instant responses ✅ Easy integration with websites, CRM, and social media ✅ High-level security and GDPR compliance ✅ Flexible plans for businesses of all sizes Don't miss the opportunity to innovate your business with AI! Try the platform now through my affiliate link: https://customgpt.ai/demo/?fpr=alessandro56 and insert your code for a discont of $99 dollar on the subscription CUSTOMGPT990FF THIS IS THE DEMO PAGE WHERE YOU CAN REALLY INTERACT WITH CUSTOMGTP.AI, YOU CAN ASK HIM ALL THE QUESTIONS ABOUT THE SERVICE AND THE CONFIGURATION TIMES AND HE WILL ANSWER YOU CLARIFYING YOUR DOUBTS: https://customgpt.ai/solution/customer-service/?fpr=alessandro56 Looking forward to hearing from you! Alessandro Molari www.bestqtf.org [email protected]

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2025-03-12 18:31:01

    https://uzsienio-kazino.net/ Užsienio kazino

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2025-03-12 00:08:46

    how to make sildenafil citrate at home

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2025-03-05 04:53:32

    buy cialis

  • avatar
    • Berlin LIONEL
    • 2025-03-04 11:25:10

    Hello I wanted to see if you would be open to rejuvenating online presence with our all-in-one website service. Here is what you get 1. We rejuvenate your business website 2. We service your business website monthly with maintenance and provide you one hour every month of page updates to keep your website up to date for your business, all included. Get This Entire Package for only $97 a month! For real.. And the best part is there is no setup fee! We are doing this because we do not believe its fair for businesses to pay so much for a great website. But this offer is only good for few more days, for the first 6 clients, so you need to secure your spot before you miss out. Click Here to Get Started www.websolutionsgenius.com/awardwinningwebsites/ Wishing You Success To Your Undisputed Success

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2025-02-28 05:06:59

    overseas no rx drugs online

  • avatar
    • Samples WADE
    • 2025-02-20 01:52:43

    No taxes on tips! Call Trump now! We all know someone—a friend or family member—who is struggling to make ends meet, unable to achieve their dreams because restaurants take a cut of their hard-earned tips. Demand action! Call Trump now and urge him to pass the No Tax on Tips Law! 202-456-1111

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2025-02-19 09:07:19

    viagra

  • avatar
    • (Нэрээ нууцалсан)
    • 2025-02-15 17:13:52

    cvs viagra pills

100% Complete

2097458 дэмжигч

  • 1000 хүрэхэд
  • -2096458 дутуу

Заавал бөглөх

Регистэрийн дугаар, хувийн мэдээллийг чандлан хадгална