Намын биш номын мөрөөр хөгжье

image

Сонгууль ойртоод ирэхээр юу хийдэг, юу хийсэн нь үл мэдэгдэх залуусын холбоо, нэгдэл, клуб борооны дараах мөөг шиг олширч. Нэг л зүйлд санаа зовном. Миний адил сайхан залуу насаа хэн нэгний шатрын хүү болж, зэвэрч өнгөрөөх нөхөддөө харамсана. Сурч боловсорч, бүтээж туурвих залуу нас. Улс төрөөс гадуур зүйл үгүй. Залуу насыг хийж бүтээсэн юмтай, гал цогтой л өнгөрүүлэх хэрэгтэй. Нам биш номыг сонгоё. Нийгмийн баялгийн ихэнх хувийг залуус бүрдүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл залуу хүн эрч хүчтэй, ухаан сийрэг, шинэчлэгч сэтгэлгээтэй байдаг. Аль нэг албан тушаалтны улыг долоож, аль нэгэн нам дагахгүй бол ажилгүй болчих юм шиг. Тэрний оронд суралцдаг мэргэжлээрээ судалгаа, шинжилгээ хийхэд, шинэ технологи боловсруулахад алтан цагаа үрээрэй. Юу ч хийж чаддаггүй мөртлөө сандал ширээний төлөө золтой л 76 шиг үзэж тардаг. Түүнээс хариуцлагатай албан тушаал цаг нь болохоор бидэнд хүссэн хүсээгүй ирнэ. Стив Жобс, Билл Гейтс нар лав нам дагаж, их хүний сүүдэрт дарагдаж яваагүй. Тэд залуу насаа шинийг бүтээхийн төлөө зарцуулсан. Тийм хүмүүс л чаддаг.

Бөөн амбицлаг хүмүүс. Амбиц гэдэг үгний утгыг хөөвөл хүсэл эрмэлзэл, тэмүүлэл гэсэн үг. Нэр төртэй болохыг тэгж их хүсдэг бол өөрийгөө хөгжүүл, боловсрол, мэдлэгээ дээшлүүл. Хүмүүсийг дагуулмаар байвал мэдлэгтэй л бай. Хүний нэр төр, нийгэмд эзлэх байр суурь нь тэр хүний мэдлэг боловсрол, авьяас чадвараас шууд хамаатай. Тийм ч холбоо, нэгдэл, клубын гишүүн гэж явдаг залуусаас чи ямар үүрэгтэй, танай холбоо ямар ажил хийдэг вэ? гэхээр хариулах хүн цөөхөн л байдаг. Эцэст нь хэлэхэд нам биш номоо сонго залуус аа. Бид эх орныхоо ирээдүй.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%