Төр дээрэм хийхдээ хүнлэг, хуваарилахдаа шудрага байх хэрэгтэй.

image

 

Хувийн өмч гэдэг нь хувьдаа өмчилж буй хуулиар хориглосноос бусад үл хөдлөх ба хөдлөх эд зүйл, оюуны үнэт зүйл, эрхийг хэлнэ.

Монгол улсын түүхэн хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй байсан үе бий. 20-р зууны эхэн үед лам, ноёдын өмчийг дайчлан авч, улмаар нэгдэлжих үйл явцыг эхлүүлж малчин ардын хөрөнгийг нийгэмчилсэн байдаг. Харин өнөө үед хүн бүр өмчлөх эрхтэй. Өмчлөх эрх нь хүний жам ёсны эрх учраас төрөөс хараат бус төрөлх эрхүүдийн нэг билээ.

Өнөө цагт хувийн өмчийг дайчлан авахыг Марксизм, Ленининизм үзлээр зөвтгөх нь тохиромжгүй. Тэгэхээр хувийн өмчийг дайчлан авах хэд хэдэн үндэслэл, зарчмуудыг дурдья.

МУ-ын Үндсэн хуулийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.”[1] “Францын хүний болон иргэний эрхийн тунхаг”-ийн17 дугаар зүйлд “Өмчлөх эрх нь хүний салшгүй эрх бөгөөд нийтийн хэрэгцээнд хуульд заасан үндэслэлээр урьдчилсан, шударга нөхөн олговоргүйгээр хураан авч болохгүй”[2] Эндээс үзвэл: Хувийн өмчийг нийтийн сайн сайхны төлөө, нийтийн хэрэгцээнд зориулах үндэслэлээр дайчлан авч болно.

Өөр нэгэн үндэслэл бол өөрийн өмчийг хортой буруугаар ашиглах.

Eminent Domain (латинаар dominium eminens) гэж нэрлэдэг бөгөөд хувь хүн өөрийн эд хөрөнгийг хортой буруугаар ашигласан, эсхүл олон нийтийн гарцаагүй хэрэгцээ тулгарсан үед төрд буцаан өгөх хязгаарлалтын хүрээнд өмчилдөг бөгөөд энэ бүрэн эрх өмчлөлийн зүйлийн үнийг бүрэн төлсөн цагт л хэрэгжих ѐстой гэж үзэж байв.[3] Дэлхийн улс орнууд хувийн өмчийг хүндэтгэн үзэх үзлийн  хувьд өөр өөр байдаг. Зарим орон байх ёсгүй гэж үздэг бол, ихэнх орон хувийн өмч бол байж болох зүйл бөгөөд хүний өмчлөх эрх нь салшгүй эрхүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрдөг байна.

Хувийн өмчийг хуулийн дагуу, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, нөхөн олговрын үндсэн дээр, мөн хортой буруугаар ашигласан үед дайчлан авч болно. 

Гэхдээ шудрага нөхөн олговрыг заавал төлөх хэрэгтэй. МУ-н Үндсэн хуулийн 16.3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө; Энэ заалтаас үзвэл:

Төр дээрэмдэх эрхтэй. Тэгээд оронд нь юу ч хамаагүй өгч болно гэсэн үг. Гэр хорооллыг дахин төлөвлөх, газраа байр болгох гэх мэт ажлууд гагцхүү нэг л зүйл дээр гацаж байна. Жишээлбэл: Би таны core i7 үйлдлийн системтэй зөөврийн компьютерийг аваад оронд нь пентиум эсвэл 1 сая төгрөг өгөөд болчихлоо гэсэн үг. Тэгээд бүр таныг хүлээлгэж хэдэн сарын дараа өгч байгаа юм. Энэ ариун явдал мөн үү?

Нөхөн олговор шудрага байх ёстой. Хүний 100м2 газрыг аваад оронд нь 30м2 өгөх нь зөв үү? Энэ хоёрын зах зээлийн үнэ болон үнэт чанарыг адилхан гэж үзэж болох уу?

Нөхөн олговор шудрага байх ёстой. Шудрага гэдэгт 1. Урьдчилсан 2.Зах зээлийн үнэд нийцсэн байх.

Төр дээрэм хийхдээ хүнлэг, хуваарилахдаа шудрага байх хэрэгтэй.

[1] “МУ-ын үндсэн хууль” http://www.legalinfo.mn/law/details/367?lawid=367 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хандав.

 

[2] “Францын хүний болон иргэний эрхийн тунхаг” зүйл 17.

[3] http://www.scribd.com/  Ж.Сайнхишиг, Монгол улсын үндсэн хуулийн хувийн өмчийг дайчлан авах эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлууд  2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хандав.

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%