Монголчууд бид CULTURAL IMMUNITY буюу СОЁЛЫН ДАРХЛААТАЙ байх ёстой

image

Халловины баярын тухай бяцхан поост бичсэн чинь хүмүүс үзэл бодлоо хачин илэрхийлж байнаа. Би харин одоо бол нөгөө нууж байсан хумсаа ил гаргаад энэ болон импортын бусад баярын талаарх үзэл бодлоо илэрхийлчихье.

Монголчууд бид CULTURAL IMMUNITY буюу СОЁЛЫН ДАРХЛААТАЙ байх ёстой. Энэ бол манайх шиг хүн ам цөөтэй жижиг улсад маш чухал бараг л үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Бид гадны баярыг гоё хөөрхөн, хүүхдүүдэд тааладдаг гээд л аль баян гоё улсын элдэв баяр хамаг юмыг нь дагаж дууриагаад байхав.

Яахав сургууль соёлоос нь зохион байгуулаад хийвэл хийлгүй яахав, гэхдээ эцэг эхээс нь эсрэг суртал ухуулга далимдуулан хийж байхад гэмгүй. Ер нь энэ баярыг улсын аливаа сургууль зохион байгуулж хийхгүй байх нь зүйтэй. Бид гадны элдэв гяланцаг юмыг учир начрыг нь ололгүйгээр шууд хуулбарлан дагаж дууриахдаа маш болгоомтой няхуур хандах учиртай. Шууд даган баясах албагүй, шаардлага ч үгүй. Тэр "импортын" баяртай хамт бүхэл бүтэн үзэл санаа, сэтгэлгээ, соёл түүх ард нь явж бгаа, түүнийг ямар ч ценцургүйгээр гар дэлгэн угтан авах бүрд бид бусдын соёлд бага багаар уусч бгаа гэдгээ ухамсарла. Монгол улс оршин тогтносон ч Монгол хүний монгол гэх юм нь (хэл, соёл, түүх, хамтын дурсамж (collective memory) хоол, урлаг, спорт, элдэв баяр, хувцас...) устаж үгүй болвол монголоор дүүрэн нэг их цэвэр цустангууд байгаад нэмэр байна уу? Зүгээр Монгол нэр л үлдэж магад шүү. Тэгээд л хагас нь англиар, хагас нь хятад, со, юу байдгийн баахан хэлээр ярьсан улс болох аюул бий.

Гэтэл америкууд бидний баярыг зөөж аваачин тэмдэглэх бил үү? Үгүй л байхгүй юу! Тэр байтугай бидний дууг сонсохгүй, хэлийг сурахгүй, уран зохиолыг уншихгүй, хувцсыг өмсөхгүй. Ер нь соёл гэдэг чинь зөөлнөөр колончлох бас нэг том арга хэрэгсэл. Ард иргэдийг нь Америк сэтгэлгээтэй болгоод эргүүлж өөрснийхөө юмыг зарах гэсэн арилжааны санаа ч бас давхар бий. Соёлын экспорт дандаа баянаасаа ядуу руу чиглэдэг гэдгийг анзаараарай.

Ингэхэд миний амьдарч байгаа энэ Швейцарь улс гэж үнэнхүү "санаатай" айхтар улс гэдэг нь юм юмнаас харагдах юм. Энэ Халловиныг компаничлан огт тэмдэглэхгүй, дэлгүүр хоршоо нам гүм. Яахав костьюм нтр зарах л даа, гэвч декораци хийхгүй. Гэхдээ хүүхэд залуус ийм багт наадмын дүрд хувирах баярт дуртай гэдгийг анзаараад өөрийн үндэснийхээ баярыг ингэж дүрд хувирч баг өмсдөг болгоод өөрчилчихөж байгаанш. 12 сард Швейцарь даяар түүхт тэр баяраараа бүр орон даяар том жижиггүй баг өмсөнөшт. Тэгээд үндэснийхээ хувцсыг өмсөж жагсаж барьж сүйд болно, сургууль тэр чигээрээ баг косьтюм өмсөнө. Харин Халловиныг бол тоохгүй. Улс орон үндэснийхээ онцлогийг ингэж хамгаалж, гадны соёлын импортыг ингэж хаадаг юм байна. Бодвол дэлгүүр хоршоондоо халловины чимэглэл хийж хүмүүсийг БҮҮ уруу тат гэдэг биз.

via Bolortuya Dorj

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%