НОМ ЖИЙПНЭЭС МУУ ЗАРАГДДАГТ Л МОНГОЛЫН ХЯМРАЛ ОРШИЖ БАЙНА!

image

“Таван Богд Моторс” 2013 оны хавраас хойш 1452 “Land Cruiser-200” заржээ. 1452:3 буюу жилд 484 аварга жийп зарагдсан гэсэн үг. “2016 оны LC-200 автомашин 2015.10.26-нд анх ирсэнээс хойш нийт 228 ш борлуулагдсан” хэмээн тус компани албан ёсны хуудсаараа мэдээлснийг үзэхүл, сард 50 орчим “Ланд Крузер”, өдөрт ерөнхийдөө 2 том жийп зарагддаг юм байна. Нэг л компани шүү дээ! Цаана нь “Хэт моторс”, “Мөнххада” гээд мөн л Ланд Крузер борлуулдаг өөр хоёр ч компани бий. Тэгээд тооцвол, хувь иргэдийн наймаанаас гадна Монгол улсад өдөрт 5-6 шинэ “Ланд-200” борлогдож байна гэсэн үг. Жилд 365х6=2190! Хамгийн сонирхолтой нь, энэ оны эхээр гаргасан Toyota USA Newsroom-ын мэдээгээр бол дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай АНУ-д 2015 оны турш 2687 ширхэг л “Ланд-200” зарагдсан байх юм.
Гэвч би Монголыг АНУ-тай биш, харин “Ланд-200”-г номтой харьцуулах гэсэн юм. Инээдтэй харьцуулалт боловч, “Ланд” шиг зарагддаг ном Монголд байхгүй гэвэл та итгэх үү? Гурван жилийн турш өдөр бүр 5-6 ширхэг зарагддаг ном гэж үнэхээр байхгүй шүү! Өнгөрөгч өвлөөс хэд хэдэн номын дэлгүүр дампуурсан, тэд машин зарсан бол хөл дээрээ зогсчих байжээ, хөөрхий. Хөөрхий гэхээс өөр хэлэх үг алга.
НОМ ЖИЙПНЭЭС МУУ ЗАРАГДДАГТ Л МОНГОЛЫН ХЯМРАЛ ОРШИЖ БАЙНА!

Via Гүн Г.Аюурзана

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%