Нийтлэл 01 сарын 28, 2015

4 сая дахь иргэн хэзээ мэндлэх вэ?

Доорх графикт үзүүлсэнчлэн НҮБ-ээс 2012 онд гаргасан дэлхийн хүн амын өсөлтийн талаарх таамаглалд Монгол Улсыг 2015 онд дундаж өсөлтийн хурдаар бодоход 2 сая 923 мянга, өндөр өсөлттэй байхад  2 сая 955 мянган иргэнтэй байна гэж тооцож байжээ. Харин Монгол Улс  2013 онд 79780, 2014 онд 81715 хүүхэд өлгийдөж авч, хамгийн олон хүүхэд төрсөн жилийн рекордыг 2 жил дараалан шинэчилснээр энэ таамгийг эвдэж, 2015 оны 1-р сарын 24-нд 3 сая дахь иргэнээ хүлээж авлаа.  

Уг тооцоонд манай улсыг 2040 онд 3 сая 937 мянгуулаа болно гэж таамагласан байгаа ч, энэ хурдаараа хүн ам өсвөл уг таамгийг хамаагүй эрт эвдэж 25 хүрэхгүй жилийн дотор 4 сая дахь иргэн мэндлэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-02-06

    Гаднаас цагаачид л авчрахгүй бол мэдээж бид энэнээс илүү өснө гэж байхгүй ээ. Хажууд Казакстан 20 сая хүнтэй хирнээ тэрнийгээ бага гээд голоод байж байна. Даанч манайхан харанхуй бүдүүлгээрээ хүмүүс гадныхныг хөөж туугаад, ертөнцийн мухар хэвээрээ л үлдэх байх л даа. Арчаатайхан шиг байсан бол ядаж арабууд шиг байж байх байлаа даа.

    • И.Лхагваа
    • 2015-01-28

    Арай ч ийм удаашралтай байхгүй байхаа

arrow icon