Баяртай, Путин

Хүйтэн дайнаас ч илүү "хүйтэн" дэлхий гэгдэхэд хүрээд буй энэ үед Украин, Оросыг тойрсон үзэл суртлын дайн газар авч байна. Оросын болон барууны хэвлэл мэдээллээр аль нэг талыг барьсан олон мэдээ нийтлэлүүд өдөр тутам гарч байгаагаас АНУ-ын "Foreign Affairs” хэвлэлийн сэтгүүлч, Украйны түүх судлаач Александр Жон Мотилийн "Баяртай, Путин" нэртэй нийтлэлийг хүргэж байна.

Украины эсрэг урт хугацаанд үргэлжилсэн Оросын дайн Ерөнхийлөгч Владимир Путины уналтаар төгсөх эрсдэлтэй байна. Хэдийгээр Путин хүчирхэг харагдаж байж болох ч түүний цогцлоосон авторитар дэглэм өдөр ирэх тусам хэврэг болсоор... Түүнийг хүрээлэн буй үнэнч хамсаатнууд нь улам хумигдаж, хүчний өлсгөлөнд нэрвэгдээд байна. “Силовики” хэмээн нэрлэгддэг зарим нь нууц хүчний байгууллагуудад харьяалагддаг бол бусад нь албан ёсоор Путинд үнэнчээр зүтгэдэг засгийн газрын агентлагуудад хамаардаг аж. Улс төрийн ийм системд бялдуучлал ашиг авчирч, эзэн гүрэн бий болох ажиллагаа газар авч, бодлогын үр нөлөө алдагдаж, авилгал ердийн үзэгдэл болж хувирдаг.

Оросын империализм, үнэн алдартны сэргэлт, Барууны Славофилизмын шинэ-хаант засгийн үзэл суртал гэх мэт Путины бүтээн босгосон үзлүүд нь үнэнч албатуудынх нь хандалтыг багасгаж эхлэв. Харинөөрт үнэнчээр үлдээхийг хүссэн Путины хувьд улсынхаа санхүүгийн нөөцийг түшихээс өөр сонголт үлдсэнгүй

 

1999 онд Путин эрчим хүчний талаарх таамаглал дэвшүүлсэн нь эрчим хүчний үнийг өсгөж, урьд хожид байгаагүй рекордыг тогтоосон билээ. Ингэснээр түүнд улсынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ОХУ-ын цэргийн хүчйг бэхжүүлэх, түүнчлэн үнэнч албадаа ч орхигдуулахгүй байх сайхан боломж гарч ирэв.

 Гэтэл энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Газрын тосны үнэ огцом унаж, цаашид ч сэргэх төлөв харагдахгүй байна. Мөн Барууны хориг арга хэмжээ хүчтэй нөлөөлж улсынх нь эдийн засгийг уналтад оруулаад байгаа юм. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт төсөвтөө таналт, хасалт хийх л болно. Харин аль салбарт, хэрхэн, яаж гэдгийг таах хэцүү. Учир нь Украин болон Барууны үзэл сурталтай тэмцэж буй түүний дайн цэргийн төсвийг багасгах аргагүй болгож байгаа. Түүнчлэн эмзэг давхаргынхны тэтгэмж, дэмжлэгээ зогсоох юм бол түүний нэр хүнд огцом унах болно.Ингээд түүнд үлдэж буй цорын ганц сонголт бол улсын авдар луу гараа дүрдэг үнэнч албатуудаасаа салах юм.

15 жилийн турш үргэлжилсэн Путины амжилт түүнд асар их нэр хүнд, ард иргэдийн дэмжлэгийг авчирсан. Чечений бослогыг бут цохиж, Цэргийн шинэчлэлийг хийж, дэд бүтцийг хөгжүүлэн, жирийн иргэдийн амьдралыг сайжруулж чадсан гавьяатай. Харин Сочи Олимпын дараа л тэр хамаг бүхнээ салхинд хийсгэсэн. Крымийг нэгтгэх асуудал эдийн засгийн гамшгийг сулруулсангүй. Зүүн Украин дахь дайн Оросуудыг зуу зуугаар нь үгүй хийж байна. Украин Оросыг дэмжигч Ерөнхийлөгч Виктор Януковичийн удирдлага дор Оросын хараат болох ёстой байсан ч эсрэгээрээ дайн дэгдлээ. Барууны хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг рублийн ханштай нь хамт уналтад оруулж байна.

Ингэж Путин оны шилдэг хүн болж, Адольф Гитлертэй харьцуулагдах болов. Түүний бодлогогүй үйлдэл дээр нэмэгдэн дүр төрхийн асуудал  бий болсон. Арван таван жилийн өмнө Путин жижигхэн биетэй ч Чечений босогчдыг үлдэн хөөж чадах бурхнаас заяасан онцгой авьяастай удирдагч гэдгээ харуулж чадсан. Эзэн хааны алдрыг сэргээж чадахаа харуулсан Путинд тэвчээр хатуужилтай, чанга эр хүн гэдэг дүр төрх бүтээх хамгаас чухал байлаа.Харин одоо тэр 62 настай. Түүний хөгширсөн царай, ядарсан дүр төрх нь түүний цаг дууссаныг илтгэх шиг. “Яг л Путин шиг эрийг би хүсдэг” хэмээн сайхан хүүхнүүд дуулж байсан цаг саяхан. Гэтэл тэр хүсэмжит дүр төрхийг одооны царайнаас нь олж хархад ч бэрх болжээ.

Путин хүнд үеийг элээж байна. Түүнийгээ ч өөрөө мэддэг. Украинд дайныг аятайхан төгсгөх эсэх нь түүний сонголтоос л шалтгаална. Бусад улсуудын дарамтаас чөлөөлөгдөлгүйгээр Украиныг бут зохих арга түүнд байхгүй. Улсаа алдагдалд оруулахгүйгээр Украины эдийн засгийг уналтад оруулах арга түүнд байхгүй. Ямар ч тохиолдолд тэр ч мөн хохирол амсана гэсэн үг.

 Хачирхалтай ч Путинд хялбархан хийж чадах ганц л зүйл бий. Тэр бол Донбасс дахь ялалтыг хүлээн зөвшөөрч, цэргүүдээ буцаан татах юм. Гэвч энэ нь улс төрийн хувьд боломжгүй учраас биш (Ихэнх Оросууд эмх замбараагүй байдлаас гарч буйдаа баяртай байх болно), түүний эрх мэдлийг хязгаарлах учир л хийгдэхгүй байгаа юм.

Ерөнхийлөгчийг шахан зайлуулах нь

Оросын ард иргэдийн 85% нь Ерөнхийлөгчөө дэмждэг ч, сүүлийн хэдэн жил Москва хотод Путины эсрэг олон нийтийн жагсаал удаа дараа болж байгаа билээ. Гэвч иймэрхүү жагсаалууд тийм ч үр дүнтэй байдаггүй. Харин хүний хүчийг харуулсан Каир, Киев, Манилд болсон шиг жагсаал цуглаан л түүний дэглэмийг өөрчилж чадна.

Түүний дэглэмийг унагах өөр нэгэн боломж бол төрийн эргэлт. "Силовикин"-ууд улс төрийн сөрөг хүчнийг дарснаар Путины хүч хэвээр үлддэг. Гэвч тэд өөрийн аюулгүй байдал, эд баялагт Путины бодлого сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл төрийн эргэлт хийх ч чадалтай. Олон нийтийн жагсаал эсвэл төрийн эргэлтээр ч Путинг унагаж чадахгүй байлаа гэхэдОрос дахь Оросын биш бүс нутгийн эмх замбараагүй байдал түүний байр суурийг ганхуулах нь гарцаагүй. Ингушетэд үргэлжилж буй хүчирхийлэл, Дагестаны бослого болон Чеченд болсон сүүлийн террорист халдлагын үеэр Хойд Кавказын ихэнх хэсэг Москвагийн хяналтаас гарч эхэлсэн нь үүний том жишээ.

Түүний дэглэм нүдэн дээр унаж байна. Энэ үед бүс нутгууд шаардлагатай бол хүчирхийлж, боломжтой бол олон нийтийн бослого хийж өөрсдийн салан тусгаарлах бодлогоо явуулдаг. Газар нутагт нь ОХУ-ын үүрэг роль ихэссэнд бухимдаж буй Крымийн татарууд үүний эхний жишээ байж болох юм. Аль эсвэл асар их хэмжээний газрын тосны нөөцтэй Ижил мөрний Татарууд болон Башкируудын хувьд ч тусгаар тогтнох илүү хялбар байж мэднэ.

Путины дараах Орос

Путингүйгээр Орос болоод Дэлхий илүү сайхан байж чадах болов уу? Тийм, гэхдээ Путины залгамжлагч дайныг дуусгах ч Баруунтай найрсаг харилцаа тогтоох болно.

Хэрэв Путиныг залгамжлах Ерөнхийлөгч хатуу чиг шугамыг баримтлагч байх юм бол түүний нэн тэргүүний зорилт Путины бий болгосон бантанг цэвэрлэх юм. Магадлалыг тооцоолж үзвээс шинэ Ерөнхийлөгч дайныг зогсоох гэж хичээхээс илүү дэлхийн бусад хэсэгтэй эвлэрлийн гэрээ байгуулах магадлал өндөр. Хэрэв тэр хатуу чиг шугамыг баримтлагч биш байвал илүү сайхан боломжууд гарч ирж ч мэднэ. Магадлал багатай ч бодитой л боломж.

Оросын ардчилсан үзэлтнүүд Борис Ельцин ЗХУ-ын хэцүү өдрүүдэд хийж байсан шиг уурлаж бухимдсан Оросуудыг өөрийн талд оруулж чадвал эмх замбараагүй энэ үед улсынхаа хяналтыг гартаа авах боломжтой. Түүхээ сөхөн харвал, Оросын дараагийн Ерөнхийлөгч хэн ч байж болно. Аймшигт Ленинг, айдас төрүүлэм Сталин залгамжилсан гэвч дараа нь төлөв даруу Хрущев Ерөнхийлөгч болсон. Хрущев бол илүү муу удирдагч Брежневээр солигдсон. Харин Брежнев илүү сайн удирдагч Горбачёвд байр сууриа тавьж өгсөн. Горбачев Ельцинд эрх үүргээ хүлээлгэн өгсөн бол дараа нь хатуу, чанга барилтай Путин түүнийг залгамжилсан билээ.

Үүний зэрэгцээ, Барууныхан дайныг хумхийн тулд Оросын хөршүүд, нэн ялангуяа Беларусь, Казахстан, Украинд эдийн засаг, дипломат болон цэргийн тусламж үзүүлэх хэрэгтэй. ОХУ-аас хараат бус, тогтвортой, хүчирхэг улсууд л Путины сүйрлээс Дэлхийг хамгаалж чадна.

Эх сурвалж:    Alexander J. Motyl,  Forreign Affairs


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5109

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%