Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд 24,5 тэрбум төгрөг байршиж байна

Монгол улсын нэгдсэн төсөв нь Монгол улсын төсөв, Орон нутгийн төсөв Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн төсөв гэсэн 4 хэсгээс бүрддэг. Эдгээр 4 бүрдлийн эхнийх буюу монгол улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан санхүүждэг. 

“Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж юу вэ?  /ОНХНС/

 

“Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгө” .

Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ? /ОНХС/

“Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон орлогын шилжүүлэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлж, хуваарилан зарцуулах хөрөнгө“

/Гэх мэтчилэн бүх аймаг болоод нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд мөнгө хуваарилагддаг байна./

Энэ онд нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд /ОНХС/ 24 тэрбум 527 сая төгрөг байршиж байна. Харин өнгөрсөн онд 48,7 тэрбум төгрөг уг санд байршиж байжээ. Үүнээс 14 тэрбум 663 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулсан байна. Сангаас нийслэлийн дүүргүүдэд дараах хөрөнгө оруулалт хийгджээ.

 

Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд байршиж буй мөнгийг сүүлийн гурван жилээр дараах графикт харуулав.  

 

Сангийн зорилго нь: Орон нутгийн иргэдийн тогтвор суурьшилтай амьдрал, иргэдийн аж байдалд эерэг таатай нөлөөлөл бий болгох, ээлтэй орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%