Тавантолгой – Төслийн хэлэлцээрийн явц

Бид нүүрсний салбарын ерөнхий тойм, Тавантолгойн хэлэлцээрийн талаар дараах мэдээллүүдийг бэлтгэж хүргээд байгаа:

 

Дээрх бүлэг мэдээллээс энэ мега төсөл хэзээнээс эхэлсэн юу болох, одоо ямар явцтай байгаа талаар анхан шатны ойлголтгүй байсан хүн ч тодорхой хэмжээнд ерөнхий дүр зургийг мэдэж авах боломжтой. Тендерийн нөхцөл, хэлэлцээрийн нарийн ширийний хувьд хаалттай мэдээлэл ч их байна. Хэлэлцээрийн явцын хувьд хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт төслийн удирдагч М.Энхсайхан megaproject.mn албан ёсны вэбсайтаар дамжуулан ярилцлага өглөө.
350 орчим зүйл заалтаар хэлэлцээр хийсэн гэх уг гэрээнд хамгийн ярвигтай 5 том асуудал үлдээд буй аж. Үүний нэг нь Чалкогийн өр.

 

 

 

 

 

 

350 сая долларыг хэдэн тонн нүүрс ямар үнээр ямар хүүтэй зээлсэн болох талаар албан ёсны гэрээний эх нээлттэй байхгүй байна. Уг зээлийн гэрээний талаар мэдэгдэж буй зүйлс гэвэл:

  1. 2011 онд зээлж аваад эх орны хишиг болгон монголчууд бид хувааж идсэн уг өрөөс одоо 150 сая доллар нь үлдээд байгаа.
  2. Анх зээл авсан үеэс нүүрсний үнэ унасан. Зээлийн гэрээ болохоор индекслэсэн буюу дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй уялдаатай. Тиймээс 150 саяыг төлөхийн тулд 150 саяыг зарж байж данс дугуйрна.
  3. Гэрээний дагуу өрөө төлж дуустал зүүн Цанхиас олборлосон нүүрсийг 100 хувь, төлж дууссанаас хойш дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээтэй.

М.Энхсайхан сайдын тайлбарлаж буйгаар Эрдэнэс Таван Толгой ийм нөхцөл бүхий өртэй тул хэлэлцээрт бэрхшээл учирч байгаа ажээ.  Улмаар саяхан шийдэгдсэн Хан Ресурсын жишээг дурдаад алдаа гаргавал 50  сая ам долларын торгууль төлөх эрсдэл ч бий гэлээ. Төслийн удирдагчийн хувьд хэлэлцээрийн эхнээс эрсдэл, аюулын талаар олон нийтийг болгоомжлуулах тактик барьж, элдэв маргаанаас хол байлгах тактик барьж буй. УИХ -ын тухайд ч Тавантолгойн хэлэлцээрийг татаж авч хэлэлцэх эрхтэй ч, ямар ч шатанд нурж болзошгүй төслийг тэгж хүндрүүлэх шаардлагагүй гэсэн байр сууриа нээлттэй илэрхийлжээ.  

 

Далдуур энэ төслийг зогсоох гэсэн элдэв үг хэл, үйл ажиллагаа байна аа байна. Надад бол тодорхой харагдаж байгаа. Дарь дээр давс нэмэх хэрэггүй гэж бодоод энэ талаар ярихыг хүсэхгүй байна. М.Энхсайхан

 

 

40 хувь уу, 5 хувь уу?

Өмнө нь төслийн албан ёсны вэбсайтад өнгөрсөн оны 12-р сарын 25-нд өгсөн ярилцлагадаа М.Энхсайхан сайд

 

Таван толгой гэдэг энэ орд төрийн өмч хэвээрээ үлдэнэ. Хэвээрээ үлдэнэ гэдэг нь “Эрдэнэс Тавантолгой компани Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс лиценз өмчлөгч. Эрдэнэс Тавантолгой дээр энэ лиценз хэвээрээ үлдэнэ” гэж ойлгоно. “Эрдэнэс Тавантолгой” компаний боловсон хүчин манай нүүрсний салбарт бэлтгэгдсэн боловсон хүчин. Мэдээж энэ том төсөлд дайчлагдах нь гарцаагүй. Хэрхэн яаж дайчлагдах гэдэг нь хэлэлцээний асуудал. Эрдэнэс Тавантолгой нь лиценз баригч Монгол улсын нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд консерцум бид нарт төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдаж байгаа хэмжээ нь ашигт малтмалын роялти гэдэг төлбөр байдаг. Тэр роялти хувиар 40 хувиар төлбөр төлөхөд бэлэн байна аа гэж консерцум бидэнд мэдэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит лицензийг эзэмшигч компани роялти хэрэглэж байгаа нь Монголын  хувьд шинэдээд байгаа юм шиг байна. Магадгүй Монголын төрийн өмч учраас Монголын төрийн өмчийг түрээсэлж байгаа гэдэг утгаар түрээсийн төлбөр гэж нэрлэмээр ч юм шиг ийм юм байна. Энэ тоонууд хэлэлцээр хийх анхны тоонууд хэлэлцээр эхлэхэд ширээний ард ярьж шийднэ гэсэн ийм байдалтай байгаа. 

 

гэж ярилцлага өгсөн. Харин энэ удаа Роялтийн татвар, 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх гэж байна вэ гэсэн сурвалжлагчийн асуултад

 

 

Төсөл Монголын хууль тогтоомжоор тогтоосон бүхий л татварыг төлнө. Гол татвар нь ашигт малтмал ашигласны нөөцийн татвар буюу роялти. Нүүрсэн дээр энэ татвар таван хувь. Зах зээлийн үнэ өндөр болбол энэ татвар найман хувь хүрч болдог. Энэ төрлийн татвар Мозамбикт гурван хувь, Хятадад дөрвөн хувь, Индонезид гурван хувь, Орост тонн тутамд 57 рубль, Казахстанд 0 хувьтай тэнцдэг.

гэж хариулжээ. “Төсөл Монголын хууль тогтоомжоор тогтоосон бүхий л татварыг төлнө” гээд “Нүүрсэн дээр энэ татвар таван хувь” гэсэн байгаа нь одоо 5 хувиар төлдөг дүнг хэлсэн үү, хэлэлцээр амжилттай болвол төсөл 5 хувийн роялти төлнө гэсэн утгатай юу, аль нь тодорхойгүй. Юутай ч уг асуултад хариулахдаа 40 хувийн тухай дахин дурдаагүй байгаа тул хэлэлцээр үргэлжилсэн хэдэн сарын хугацаанд монголын талын ордоо 30 жилээр түрээслүүлээд , ахиухан лицензийн тусгай төлбөр(роялти) авч байх зорилго амжилт муутай болж байгаа шинжтэй. Дор хэсэгчлэн оруулсан Дэлхийн Банкны орон оронд хэрэгжиж буй лицензийн тусгай төлбөрийн тайланд харуулж байгаачлан 40 хувийн роялти бол ямар ч оронд байдаггүй өндөр хувь.  Төслийн удирдагчийн 3 сарын зайтай өгсөн 2 ярилцлагад 40 хувь гэж ямар учиртай тоо гаргаж ирсэн, одоо хаашаа алга болсон талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%