Нийтлэл 03 сарын 10, 2015

Токиод япон монголын уран бичлэгийн “Тэнгэр, Нар, Түншлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Япон-Монголын каллиграфийн “Тэнгэр, Нар, Түншлэл” нэртэй үзэсгэлэн 3 сарын 4-нд Иточю Аояма урлагийн танхимд нээлтээ хийсэн ба үзэсгэлэн 3-р сарын 24 хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнг өнгөрсөн оны 8-р сард Улаанбаатарт нээгдсэн үзэсгэлэнгийн Токио дахь үргэлжлэл гэж үзэж болно.   Иточю Аояма Аарт Скүэрт хийх болсон учир нь Иточю худалдааны корпорацын Кобаяши Ёоичи дэд захирал Монгол Японы эдийн засгийн хорооны даргаар ажиллаж буйтай холбоотой.   Монголын Орчин үеийн Каллиграфийн Холбоо, Монгол-Японы Либерал Ардчилсан намын бүлгийн найрамдал, Япон-Монголын эдийн засгийн хороо энэ үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна. 

Монгол Японы гадаад харилцаа эхэлсэн нь 1972 он.  Бүх талын хамтын ажиллагаанаас стратегийн түншлэл хийх хэмжээнд ойрын жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Тиймээс ч Японы Ерөнхий сайд Шинзо Абе каллиграфийн “Тэнгэр, Нар, Түншлэл” үзэсгэлэнд өөрийн уран бичлэгийг дэлгэж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд зориулсан мэндчилгээний карт, цэцэг илгээж, мэндчилгээндээ энэ талаар дурджээ.Тус мэндчилгээнд,

“Монгол, Япон хоёр орон бол зөвхөн сумогоор ч биш каллиграфийн уламжлалт соёлоороо нийтлэг билээ. Би энэ үзэсгэлэнг хоёр орны соёлыг дэмжин хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол бол Япон улсын эртний бөгөөд чухал найз юм. Би 2014 оны 3 сард Монгол руу албан ёсны айлчлал хийсэн, харин үүний дараа Монголын ерөнхийлөгч болон ерөнхий сайд Японд айлчлал хийсэн. Энэ үзэсгэлэн хоёр орны хоорондох соёлын харилцааг улам бэхжүүлэх болно.” гэжээ.

 

89 уран бичлэгийн 30-ыг нь Монгол, Японы төрийн болон урлаг, соёлын нэр хүндтэй хүмүүс бичжээ. Үүнд: Монголын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, парламентын гишүүн Н.Алтанхуяг, Ц. Оюунгэрэл, Л.Болд, Д. Ганхуяг, Японы ерөнхий сайд Шинзо Абе болон түүний ээж Ёко Абе, Японы Гадаад Харилцааны Яамны сайд Фүмёо Кишида, Монголын каллиграфийн мастер Д. Баттөмөр, Т. Жамьянсүрэн, Д. Батбаяр, Л. Түвшинжаргал, Д. Ганбаатар болон Ц. Тамир, яруу найрагч Г. Мэнд-Ооёо, Японы каллиграфийн мастер Такаки, Эноки болон Кобаяши нарын уран бичлэг энэ үзэсгэлэнд тавигдсан байна.

 89 бүтээл дэлгэгдсэн байгаагаас 34 нь дуудлага худалдаагаар худалдаанд гарах бүтээлүүд юм. Борлуулалтын орлогыг удахгүй Зүүн Японы их гамшиг болсноос хойш 4 жил болж байгаатаа холбогдуулан гамшигт өртсөн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлах юм байна. Каллиграфийг “бичсэн” болоод  “худалдан авсан” хоёр тал аль аль нь гамшигт өртсөн нутаг орныг мартахгүй гэх нэгэн сэтгэлээр хандсан арга хэмжээ юм.  Төрийн хэмжээний харилцаанаас гадна ард олны хооронд  найрсаг харилцаатай байдаг нь Японд тэр бүр олонд мэдрэгддэггүй. Ханшин их газар хөдлөлт, Нийгата, Зүүн японы их газар хөдлөлтөөр ч мөн адил монголын ард түмэн хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан. Сумо бөхчүүд нь их алдартай ч Монгол орон бөхөөс гадна соёл, спорт, урлагийн арван баялаг соёлтой. Жишээ нь дэлхийн өв санд бүртгэгдсэн босоо монгол бичгээр урладаг уран бичлэгийн соёл байдаг нь энэ удаа ийнхүү олны хүртээл болж байна.  

 

Эх сурвалж: http://alternas.jp/joy/date/57646

Сэтгэгдэл бичих

arrow icon