2020 он гэхэд Монголчууд 1 сая жуулчин хүлээн авах зорилго тавьжээ

Монголчууд 2020 он гэхэд өмнө нь авч байгаагүй хэмжээнд олон жуулчин татах зорилго тавьж, Хятадууд хамгийн том нөөц зах зээл болж, Германчууд аялал зохион байгуулсаар байна

2020 он гэхэд Монголчууд 1 сая жуулчдыг татах зорилго тавьсан агаад,  Хятадууд аялал жуулчлалын томхон нөөц зах зээл болж, Германы аяллын зах зээл рекорд эвдэх хандлагатай байна.

 

Монголын зорилго: 2020 он гэхэд 1 сая жуулчинг эх нутагтаа аялуулна

Энэ жил Монгол “ITB Берлин”-ий хамтрагч орон болсон учраас ийнхүү  нэлээд амбицтай зорилго тавиад байгаа билээ. 2020 он гэхэд 1 сая жуулчныг татах зорилготой байгаа агаад биелүүлж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүнийг 14 хувиар өсгөх тооцоо бий. Нэмэлт агаарын зам, шинэ онгоцны буудал барьж байгаа нь энэ төлөвлөгөөний нэг хэсэг гэж ойлгож болно.  Монголчууд “ITB Berlin” арга хэмжээний үеэр  2015 онд олон сайхан үйл ажиллагаа, фестиваль зохион байгуулах тухай зарлан тунхагласан. Үүнийгээ хийж чадвал илүү олон жуулчин татахад нөлөөлөх учиртай аж.

Хятад улс ирээдүйн нөөц зах зээл

Хятадын аялал жуулчлалын салбар хөгжсөн хэвээр байна.  “ITB Berlin”-ийн хурал дээр ADsage компанийн гадаад худалдаа, маркетингийн захирал Stephen Chung: “Хятадын жуулчид их хэмжээний мөнгө зарцуулдаг ашигтай бүлгийн хүмүүсийг нэг хэсэг. Хятадын жуулчид үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж байгаа нь чухал” гэж хэлжээ. 2014 онд Хятадын жуулчид гадаад улсуудад 165 тэрбум орчим долларыг зарцуулсан судалгаа байдаг гэнэ.

Германы аялал жуулчлалын зах зээлд усан онгоцоор хийх аялалын эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна

Аяллын зах зээл нь хамгийн хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын бүс нутгийн нэг Герман. Сүүлийн 10 гаруй жилд  Германыг дайран өнгөрөгчдийн тоо 3 дахин өсжээ. Германы Аялал Жуулчлалын Холбоо, Олон Улсын Аяллын Холбоотой хамтран гаргасан “Герман дахь далайн аяллын зах зээл 2014” судалгааны дагуу, ирэх жилүүдэд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг ихэсгэж, шинэ усан онгоц барьснаар 43 хувийн зах зээлийн өсөлт гарах юм байна.  

 

Эх сурвалж: www.4hoteliers.com

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4849

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%