Нийтлэл 04 сарын 03, 2015

 Хятад, Монгол, Оросыг холбосон эдийн засгийн корридор болох санал тавилаа

Хятадын гадаад хэргийн сайд Ван И гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзсан уулзалтын үеэр Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон эдийн засгийн корридор болох саналыг гаргаж хэлэлцжээ.

 

“Хятад, Орос, Монгол гурван орны хувьд хамтран ажиллах боломж асар их байна.” Ван И

 Уг корридор бүс Хятадын Торгоны замын бүсийг Оросын тив дамнасан төмөр зам, Монголын төмөр замтай холбох санаа аж.  Ван И хэлэхдээ энэ корридор нь бүхэл Евразийг бүрхсэн, гурван улсын хувьд эдийн засгийн хөгжлийн цоо шинэ талбар байх болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Хятад улс Монгол, Орос хоёр улстай энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, сайн зам сүлжээ гаргахын тулд нягт хамтран ажиллана гэж нэмж хэлжээ.

 

“Бид энэ төсөл гурван улсад гурвууланд нь ашиг авчирч, Евразийн эдийн засгийн хөгжлийн гол түүчээ болно гэдэгт итгэлтэй байгаа.” Ван И

 

Хятадын дарга Ши Жиньпин анх энэ санааг өнгөрсөн намар Орос, Монголын удирдагчидтай Шанхайн хамтынэ ажиллагааны чуулганаар ярилцаж байсан юм.  Энэ удаа гадаад хэргийн сайдын уг саналыг тов тодорхой, тууштай илэрхийлсэн байдлыг үзвэл эдийн засгийн корридор бүс байгуулах санааг Хятад улс тууштай ажил болгох сонирхолтой байгаа бололтой.

Сэтгэгдэл бичих

arrow icon