Нийтлэл 04 сарын 08, 2015

Алтан үсэгт Жадамба судар Ebay-д зарагдаж байна

Хэдхэн өдрийн өмнө  Хятад улсад зохион байгуулагдсан ховордсон өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашиглах боломжийг олон нийтэд хүртээмжтэй болгох  зорилго бүхий ЮНЕСКО-гийн Дэлхий Дурсамж хөтөлбөрт  манай улс алтан үсэгт Жадамба судрын талаар илтгэл тавьж оролцсон.

Харин энэ үнэт судрын нэг олон улсын онлаин худалдааны вэб Ebay-д 29000 доллараар зарагдаж буй тухай Ширчин Баатар өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлээд, цааш түгээхийг хүссэн байв.

 

Түүний нийтлэлийн доорх сэтгэгдлийг үзвэл уг судар “ XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеийн хүрээ дэгээр хийсэн Жадамба буюу Хоосон чанарын 8000 шүлэгт хэмээх ном" ажээ.  

Сэтгэгдэл бичих

arrow icon