Нийтлэл 05 сарын 01, 2015

2015 оны Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж гарлаа

Япон улсын засгийн газрын тэтгэлэг горилох оюутнуудад: Өөрийн сонирхол, зорилгод нийцсэн мэдээллийг доорх линкүүдээр орж авна уу. 

 

 

 

************************************ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ*****************************************

 

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх тогтолцоо

 

Тус элчин сайдын яам, Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх хөтөлбөрийн дагуу дараах сонгон шалгаруулалтыг явуулдаг.

  Суралцах хугацаа болон горилох боломжтой эрдмийн зэрэг Шалгаруулалт явагдах хугацаа
Судлаач оюутан

1 жилээс дээш (Судлаач оюутан, Магистр, Доктор зэрэг элсэлтээс хамааран ялгаатай. )

Магистр, Докторын зэрэг авах боломжтой. (*Журмын дагуу элсэн суралцах эрх авсан тохиолдолд.)

Бүртгэл: 5 сард

Шалгалт: 6, 7 саруудад
Шалгалтын эцсийн хариу 12 сараас дараа жилийн 1 сарын хооронд гарна.

Японд очих хугацаа: 4 эсвэл 10 сард

Их сургуулийн үндсэн оюутан

/1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/
Их сургуульд 4 жил суралцаж, бакалаврын зэрэг авах боломжтой.

* Анагаах ухаан, шүд судлалын сургуульд суралцах тохиолдолд 6 жил.

Бүртгэл: 5 сард
Шалгалт: 6, 7 саруудад
Шалгалтын сүүлийн хариу: 12 сараас дараа жилийн 1 сарын хооронд гарна.

Японд очих хугацаа: 4 сар эсвэл 10сар

Техникийн коллежийн оюутан

/1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/

Техникийн коллежийн сургуулийн 3-р курсээс элсэн орж 3 жил сурна.

"Associate degree" авах боломжтой.

Мэргэжлийн сургуулийн оюутан

/1 жил япон хэлний бэлтгэлд суралцсаны дараа/

Мэргэжлийн сургуульд 2 жил сурна.

Япон хэл, Соёл судлаач оюутан

Их сургуульд 1 жил мэргэжил дээшлүүлнэ.

/эрдмийн зэрэг авахгүй./

Бүртгэл: 1 сарын сүүлээс 2 сар эхэн хүртэл
Шалгалт: 2, 3 саруудад
Шалгалтын эцсийн хариу 6 - 7 сард гарна.

Японд очих хугацаа: 9 сарын сүүлээс 10 сарын хооронд

Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан

Их сургуульд 1.5 жил мэргэжил дээшлүүлнэ.

/эрдмийн зэрэг авахгүй./

Залуу удирдагч хөтөлбөр

(Бэлтгэлд суухгүй)
Магистр курст 1 жил мэргэжил дээшлүүлнэ.

/Магистрын зэрэг авах боломжтой./

Бүртгэл: 7 сараас 10 сарын дунд хүртэл
Ярилцлагын шалгалт: 2 - 3 сард
Шалгалтын эцсийн хариу 6 - 7 сард гарна.

Японд очих хугацаа: 9 сарын сүүлээс 10 сарын хооронд

 

Буцах

Шалгалтын тогтолцоо

 

Элсэн орох салбараас хамаарч шалгалтууд өөр байдаг.

Судлаач оюутан Япон хэл, Англи хэл Ярилцлагын шалгалт
Их сургуулийн үндсэн оюутан
Нийгмийн ухаан A, B: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга зохиол, Түүх, Япон хэл, Эдийн засаг, Менежмент, Бусад Математик, Англи хэл, Япон хэл Ярилцлагын шалгалт
Байгалийн ухаан A, Математик, Физик, Хими, Биологи, Электрон цахилгааны чиглэл, Механикийн чиглэл, Зам гүүр, Архитектурын чиглэл, Химийн инженер,  Үйлдвэрийн хими, Нэхмэлийн инженер, Металлург, Уул уурхай, Биотехнологи, бусад. Математик, Хими, Физик, Англи хэл, Япон хэл Ярилцлагын шалгалт
Байгалийн ухаан B: Хөдөө аж ахуй, Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан, бусад. Математик, Хими, Биологи, Англи хэл, Япон хэл Ярилцлагын шалгалт
Байгалийн ухаан C: Анагаах ухаан, Шүд судлал Математик, Хими, Биологи, Англи хэл, Япон хэл Ярилцлагын шалгалт
Техникийн коллежийн оюутан
Бодис, материал инженер Математик, Хими, Англи хэл, Япон хэл Ярилцлагын шалгалт
Механик инженер, Цахилгаан, Электроникийн инженер,Мэдээлэл, Холбоо, Сүлжээний инженер, Барилга, Зам гүүр, Хөлөг онгоцны инженер, бусад Математик, Физик, Англи хэл, Япон хэл Ярилцлагын шалгалт

Мэргэжлийн сургуулийн оюутан

(Хүнс тэжээл, Хоол бэлтгэл, Цэцэрлэгийн багш, Нийгмийн халамж, Менежмент, Аялал жуулчлал, Бизнес, Хувцас чимэглэл, Дуу хөгжим, Дүрслэх урлаг, Дизайн, Фото зураг)

Математик, Англи хэл, Япон хэл Ярилцлагын шалгалт
Япон хэл, Соёл судлаач оюутан Япон хэл Ярилцлагын шалгалт
Багшийн мэргэжил дээшлүүлэх оюутан Япон хэл, Англи хэл Ярилцлагын шалгалт

 

Өнгөрсөн шалгалтуудын материалын талаар

2010 оныг хүртэлх шалгалтын материалыг  Энэ хуудасothersite–аас орж үзнэ үү.
Сүүлийн 2 жилийн шалгалтын материалтай Монгол-Япон төвийн номын сан дээр танилцах боломжтой.

 

Буца

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж

 

Судлаач оюутан 2015 он явагдаж байна
Их сургуулийн үндсэн оюутан 2015 он явагдаж байна
Техникийн коллежийн оюутан 2015 он явагдаж байна
Мэргэжлийн сургуулийн оюутан 2015 он явагдаж байна
Япон хэл, Соёл судлаач оюутан 2015 он дууссан
Багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр 2015он дууссан

※2015 оны 5 сарын 1-ний өдөр шинэчлэв.

Буцах

 

Асуулт хариултын хэсэг

 

Жил бүр хамгийн их асуудаг асуултуудад доор хариулт өгье.
Доорх асуултуудаас гадна асууж тодруулах зүйл байвал Соёл, Мэдээллийн хэлтэс (Утас 11-320777)-с лавлана уу.

 

Q1: Японы Засгийн газрын тэтгэлэгт оюутны сургалтын төлбөрийн хэдэн хувийг хөнгөлдөг вэ?
⇒ Сургалтын төлбөрийг 100% хөнгөлдөг бөгөөд сар бүр тэтгэлэг өгдөг.

 

Q2: Сар бүр өгдөг оюутны тэтгэлэг хэд орчим байдаг вэ?
⇒ Тухайн жил, хөтөлбөрөөс хамаарч өөр өөр байдаг.

Сар бүр:   

117,000 иен /Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургууль/
143,000 иен /Аспирантурын сонсогч/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
/2014 оны байдлаар. 2015 онд хэмжээ өөрчлөгдөх магадлалтай./

 

 

Q3: Шалгалттай холбоотой зөвлөгөө авахыг хүсэж байна.
⇒ Жил бүр шалгалтын бүртгэл явуулах үед уг шалгалтыг өгч байсан туршлагатай хүн зөвлөгөө өгдөг. Мөн Элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих байгууллагатай хамтран Японд суралцах мэдээллийн яармаг зохион байгуулахын зэрэгцээ шалгалттай холбоотой мэдээлэл авахыг хүссэн сургууль байвал шалгалтыг хариуцсан ажилтан өөрийн биеэр сургууль дээр нь очиж, тайлбар хийдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг Соёл, Мэдээллийн хэлтсээс лавлана уу.

 

Q4: Японд одоо хувийн зардлаар сурч байгаа ба Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу?
⇒ Болохгүй. Харин тухайн шалгалтыг өгөхийг хүссэн тохиолдолд сурч буй сургуулиасаа гарах хэрэгтэй.

 

Q5: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтанд тэнцсэн байтал 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн хариу ирдэг юм бэ?
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн оюутанг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшигдсэн нийт оюутнууд дундаас сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцлээ гээд Японд суралцах боллоо гэсэн үг биш юм.

 

Q6: Өнгөрсөн жилийн Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын материалыг үзэж болох уу?
⇒ 2012, 2013 оны Японы Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх шалгалтын материалтай  Монгол-Япон төвийн номын сан дээр танилцах боломжтой.

 

Эх сурвалж: Япон улсын элчин сайдын яамны цахим хуудас

Сэтгэгдэл бичих

arrow icon