Нийтлэл 05 сарын 04, 2015

Хаббл огторгуйн дуран: Сансрын 3D бичлэг болон сонирхолтой зургууд

1990 оны 4  сарын 24-нд НАСА Хаббл нэртэй огторгуйн дуранг хөөргөсөн нь сансар огторгуйг судлан баримтжуулах үйл явцад маш том алхам хийсэн юм. Энэхүү дуран огторгуй дахь бидний өмнө хэзээ ч харж байгаагүй шинэ од эрхсүүдийн олон гайхалтай зураг, дүрс бичлэгийг бидэнд илгээн одон орон болоод хүн төрөлхтний түүхэнд үнэтэй өв хөрөнгийг үлдээж байгаа билээ. Ийнхүү Хаббл дуран  Сансар огторгуйн түүхэн дэх хамгийн том 10 нээлтийн  нэг хэмээн тооцогдож байгаа юм. Их тэсрэлтийн онолыг  дэвшүүлсэн Эдвин Хаббл-ийн нэрээр нэрлэсэн энэ дуран хэдхэн хоногийн өмнө  25 нас хүрсэн бөгөөд энэ үйл явдлыг тохиолдуулан НАСА олон сонирхолтой зураг, видеог олон нийтэд дэлгэн харуулсаар байна. НАСА “Хаббл огторгуйн дуран 2018 он хүртэл сансарт хэвийн ажилласаар байх болно” хэмээн мэдэгдээд байгаа юм. Ингээд та бүхэнд Хабблын илгээсэн зарим зураг болон  сансрын 3D дүрс бичлэгийг хүргэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Space.com

Сэтгэгдэл бичих

arrow icon