Сурагчдын дунд 'Ухаалаг ном' танин мэдэхүйн вэб бүтээх уралдаан зарлагдлаа

 

  Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газраас хамтран энэ сарын 4-31-ны өдрүүдэд “Ухаалаг ном” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, лицей сургуулиудийн 3-5 сурагчаас бүрдсэн баг удирдагч багштай оролцох ба 5 дугаар сарын 4-18-ыг дуустал www.i-book.mn цахим хаягаар бүртгэлийг явуулах юм.  

 Тэмцээнд оролцогч багууд Байгалийн ухаан, Нийгмийн Ухаан, Түүх соёл, Хүүхдийн хөгжил, Дэвшилтэт технологи гэсэн сэдвийн хүрээнд вэб хөгжүүлж оролцох ба вэб хийх анхан шатны мэдэгдэхүүн олгох, технологийн асуудлыг шийдвэрлэх, бүтээлийг чанаржуулах үүднээс тэмцээнд оролцогч багуудад мэргэжлийн багш нар сургалт зохион байгуулах аж. Ирсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн, онлайн санал хураалтын дүнгээр “Шилдэг 3 бүтээл”, “Хүүхдийг дэмжигч шилдэг сургууль”, “Шилдэг удирдагч багш” тусгай байруудыг ирэх сарын 6-ны өдөр шалгаруулах юм.     

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5423

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%