Нийтлэл 05 сарын 14, 2015

Финлянд яагаад дэлхийд боловсролоороо толгой цохидог вэ гэвэл

1980-аад онд Боловсролын сайд нь байсан П.Стенбак Финлянд улс дэлхийд боловсролоороо толгой цохиж ирсний шалтгааныг дараах гурван хариултаар өгчээ:

  1. Финяланд боловсрох, суралцахуйг хүндэлдэг, биширдэг соёлыг хөгжүүлсэн. Финлянд бүх нийтийн боловсролд хүч хаях замаар өөрийн үндэстний аидэнтитиг 19-р зуунд бүрдүүлсэн, ингэснээр тусгаар тогтносны дараа цаашид хөгжих суурь хэдийн тавигдсан байсан

 

  1. “Нэг ч хүүхдийг үлдээж болохгүй” хэмээх уриа АНУ-д трэнд болохоос бүүр өмнө Финляндын сургуулиудын уриа байсан. Удаан суралцдаг хүүхдүүд ангийн хүүхдүүд, багш нарынхаа тусламжтайгаа дор хаяж дундаж түвшинд хүртэл хөгждөг байсан

 

  1. Бусдыг ойлгох чадвартай, сайн бэлтгэгдсэн багш нар гол үүрэгтэй. Багш болохоор өргөдөл өгсөн хүмүүсийн 11 хувь нь л сонгогддог. Өөрөөр хэлбэл хамгийн хүсэл эрмэлзэлтэй, мундагууд багш болдог. Энд ч эхний нөхцөл нөлөөлнө, боловсролыг хүндэлдэг, үнэ цэнэ нь өндөр байхад хамгийн сайн оюутнууд тэр салбарт ирдэг.

 

Түүнээс гадна бусад улсыг бодвол нэг ангид олон үндэстэн бага, нэгэн жигд, бусад улсын сургуулийг бодвол илүү захирангуй системтэй, өдрийн хоол сурагчдад өгдөг, сурагчдын ямар нэг зохисгүй авирыг өөгшүүлдэггүй зэрэг шалтгаан байгаа ч 150 жилийн турш тордож хөгжүүлж ирсэн боловсролыг, багшийг, хүүхэд нэг бүрийн боловсролыг хүндлэх соёлд хамгийн том нууц бий хэмээжээ.

Эх сурвалж: Scoopnest

Сэтгэгдэл бичих

    • mgl
    • 2015-06-23

    Mgl-d bagsh nariin tsaling 3-5 say tug bolgood, mash undur shaardlaga tavibal mundag humuus orno doo, doctor professor ene ter dund surguuliin bagsh boloh gej zutgene

arrow icon