Хөсөгтөн хамтлаг: “Монголчууд та бүхэн маань нэгдсэнээр бид амжилт гаргалаа”

 “Авъяаслаг Азиуд” шоу нэвтрүүлэгт эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, хоёрдугаар байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийнхныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хүлээн авч, талархал илэрхийллээ. Гуравдугаар сард эхэлсэн “Авъяаслаг Азиуд” шоу нэвтрүүлэгт мянга орчим уран бүтээл өрсөлдсөнөөс авьяас билгээрээ олон сая үзэгчдийг бишрүүлж чадсан хамтлагийн залууст салбарын сайд талархаж буйгаа илэрхийлээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүссэн юм.

Энэ үеэр Хөсөгтөн хамтлагийн гишүүд “Монголчууд маань нэгдсэнээр бид энэ амжилтад хүрсэн. Учир нь энэ удаагийн шоу нэвтрүүлэг нь олон төрлийн авьяастнууд оролцдог учраас мэргэжлийн эсэхээс үл хамаараад олон нийтийг хамарч, гайхшруулах нь чухал байсан. Биднийг дэмжиж байсан элэг нэгт ахан дүүстээ баярлалаа” хэмээн онцолж байсан юм. Мөн энэ үеэр “Хөсөгтөн” хамтлагийн товшлуурч Х.Уламбаяр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цолоор шагнууллаа.

 

Х.Уламбаяр  "Энэ шагнал хамтлагтай маань төдийгүй монголын нийт ард түмэнтэй маань салшгүй холбоотой"

- Сайн байна уу? Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалгасанд баяр хүргэе!

- Баярлалаа. Урлагийн салбарт багадаа 8-9 жил ажиллаж байж энэ шагналыг авдаг.  Гэтэл миний хувьд  үнэ хүндтэй энэ шагналыг авч байгаадаа үнэхээр баяртай байна. би Хөсөгтөн хамтлагт 2009 оноос хойш тоглож эхэлсэн. Энэ шагнал хамтлагтай маань төдийгүй монголын нийт ард түмэнтэй маань салшгүй холбоотой.

- Тэгэхээр “Авъяаслаг Азиуд”  шоу нэвтрүүлэгт “Хөсөгтөн” хамтлаг оролцоод 2-р байр эзэлсэн. Энэ сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Энэ шоу нэвтрүүлэгт олон орны 900 гаруй уран бүтээлчээс шалгарч эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа дуурсгасанд үнэхээр баяртай байгаа.

- Хөсөгтөн хамтлагийн хувьд бусад өрсөлдөгчдөөс юугаар давуу талтай байсан бэ?

- Шоунд үнэхээр шилдгийн шилдэг уран бүтээлчид шалгарсан байсан ч манай Хөсөгтөн хамтлагийн хувьд монголчууд нэгдэж чадсан учраас хоёрдугаар байранд орж чадсан. Өөрөөр хэлбэл монголчуудынхаа дэмжлэгээр бид амжилтад хүрсэн. Мөн нөгөөтэйгээр бидний хичээл зүтгэл, монгол хүний авьяас чадвараараа онцлог давуу талтай байсан. 

- Баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5557

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%