АНУ Украиныг дэмжих, 1 тэрбум долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

 

2014 оны 4-р сараас эхлэн Украин болон ОХУ-ын салан тусгаарлагчдын дунд зөрчил мөргөлдөөн үүсээд байгаа билээ. Үүнээс үүдэн ОХУ-д дэлхийн олон улс эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Украин ч эдийн засгийн хувьд уналтад ороод байгаа.

Тиймээс Украины эдийн засгийг сэргээхэд тусалж АНУ 1 тэрбум долларын зээлийн батлан даалтын гэрээг үзэглэлээ. Өнгөрсөн жил ч хоёр тал мөн ийм төрлийн гэрээнд гарын үсэг зурж байсан. 

Украины сангийн сайдын мэдээлснээр энэхүү гэрээ нь Украиныг дэмжих 7,5 тэрбум долларын нэгээхэн хэсэг нь гэжээ.

 Хямралын энэ үед Украины өр ойролцоогоор ДНБ-ий 100%-д хүрээд байгаа бөгөөд өнгөрсөн жилийн эхний улиралтай харьцуулахад эдийн засаг нь 17,6%-иар унажээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5120

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%