Дахиад дурлалт бас дахиад алдралт, сүүлдээ шархлалт - (Пауло Коэльо, ''11 минут'' номын тэмдэглэл)

Ном “ Эртээ урьдын цагт Мариа гэгч нэгэн биеэ үнэлэгч бүсгүй байжээ” гэж эхлэнэ. Ганц энэ л өгүүлбэр намайг энэ номыг шууд худалдан авахад хүргэсэн юм. Эрт урьдын цагт "эмээ, өвөө, ач, зээ, муур, хулгана"  мэтээр үлгэр эхэлдэг байсанд дасчихсан миний хувьд энэ “эхлэл” сонирхлыг минь маш ихээр татсан юм. Энэ бүсгүйн амьдралыг бага ангийн 1,2-р ангийн сурагч байгаагаас нь эхлээд гаргадаг боловч гол үйл авдал нь 23 настайд нь өрнөнө.

 

Мариа охин Бразилын ядуу тосгоноос Швейцарьлуу амьдралаа эхлэхээр гарч одох боловч амьдрал түүний бодсон шиг гайхамшигтай сайхан зүйл биш байх бөгөөд хууран мэхлэлт,
залилан, хүний наймаа гэх зүйлээр дүүрэн хотод ирээд, хүний эрхэнд ороод шөнийн клубд самба бүжгийн бүжигчинээр ажиллаад орой нь загвар өмсөгчийн ажил хийдэг болно. Олон бүтэлгүй, амжилтгүй оролдлогын эцэст санхүүгийн гүн хямралд орсон охин нэгэн шөнө Араб залууд 1000 франкаар өөрийн биеэ үнэлсэнээр биеэ үнэлэгч болох замдаа орно. Түүнд Nyah гэгч бүсгүй туслан энэ “мэргэжилийг” гаргууд эзэмшүүлсний эцэст Мариа бүсгүй тэндээ хамгийн мундаг биеэ үнэлэгч бүсгүй болон алдаршина. Учир нь Мариа “үйлчлүүлэгчдэдээ” бие махбодын таашаал төдийгүй сэтгэл санааны гайхамшигтай сайхан зөвлөгөө, үйлчилгээг үзүүлдэг байв. Энэ нь авч байгаа мөнгө, унтаж байгаа хүндээ биш, зүгээр л чин сэтгэлээсээ тэдэнтэй харьцаж, тэдний бодол санаа бүхий л зүйлийг сонсож хамтдаа ярилцдагт байлаа. Бүсгүй үйлчлүүлэгчилтэйгээ огт үнсэлцлэггүй байлаа. Өөрийг нь олоод ирэх тэр л нэгэн хүнд бүх хайраа, “ариун” биетэйгээ өгөөд аз жаргалтай сайхан амьдрах өдрөө үргэлж мөрөөдөн хүлээдэг байсан учраас тэр. Нэгэн өдөр тэрхүү хан хүү нь түүний үйлчлүүлэгч болон ирснээр Мариа бүсгүй жинхэнэ хайраа олно.

 

Хэний ч биш өөрийн хүссэн замаараа явж, өөртөө тохирох бүхнийг амьдралаас олж аван түүндээ аз жаргалтай амьдарч, тэр бүгдээрээ өөрийнхөө гэрлийг бүтээж яваа бүсгүй хүний амьдрал, дотоод ертөнц, гуниг гутрал гээд бүхий л нарийн нандин бүхнийг эрэгтэй зохиолч гэхэд яруу, бүр дэндүү нарийн сайхан гаргаж чадсанд энэ зохиолын учир утга нь оршдог болов уу. Эмэгтэй хүний бардам мөртлөө гэнэн цайлган сэтгэл, зоримог зан чанар гээд дотоод ертөнцийг бүхлээр нь гаргаж чадсан гэж боддог юм. Уншиж байхад заримдаа инээд хүрмээр, заримдаа уур хүрмээр, эсвэл уйлмаар, бүр ичмээр ч юм шиг...Бүх л охидуудын багадаа мөрөөддөг байсан цагаан морьтой ирээд уруул дээр нь үнсэх ханхүү, дараа нь анхны үнсэлт, тэгээд үерхэл, хайр дурлалаар эхлэх боловч амьдрал тийм ч найрсаг биш гэдгийг түүнд харуулна. Цагаан улаан дарс, өнгө өнгийн сарнай, худал үнэн хайрын үгс, итгэл алдралт, дахиад дурлалт, бас дахиад алдралт, сүүлдээ шархлалт эцэст нь шархлуулагч болон жинхэнэ Мариа төрнө ...

 

Эмэгтэй хүний бас нэгэн нандин талыг эндээс л ойлгох болов уу. Энэ ном биеэ үнэлэх, завхайрах, нийгмийн бурангуйг биш эмэгтэй хүний сэтгэлийн ариусал, сайн сайхныг эрэгтэй хүний нүдээр гайхамшигтай буулгасан ном тул уншигч авхай таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна. 

 

 

Б. Тунгалаг 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%