Нийтлэл 05 сарын 20, 2015

Онлайн гэрлэх ёслол зохион байгуулагдаж эхэллээ

Швед улсын Ikea компани хосуудад зориулан компьютерийн вэб камер ашиглаж "виртуал гэрлэх ёслол" зохион байгуулж эхэллээ. 

Компанийн Wedding online сайт дээр тусгай бэлдсэн зурганд оролцогчидийн толгойн зургийг дөрвөлжин хүрээнд оруулан байрлуулж гэрлэх ёслолыг зохион байгуулах болно.  

 

 

Харин хосууд жинхэнэ мэт  далайн эрэг, завь, ой мод бүхий арын дэвсгэр зургуудаас сонголт хийж болох юм байна. Магадгүй ихэнх хүмүүсийн хувьд үнэтэй чамин хүлээл авалт, амьд харилцаа зэргийг илүүд үзэж болох ч  зарим талаар онлайн гэрлэлт нь хосуудад олон боломжийг олгож байгаа юм. Тэгэхээр хосууд тусдаа байсан ч, хамтдаа байсан ч маш хямд зардлаар дэлхийн хаана ч байгаа найзуудыгаа урин гэрлэх ёслол хийх боломжтой болж байгаа гэсэн үг юм. 

 

 

Мөн тус сайт нь Фэйсбүүктэй холбогдсон учраас хуримын дараа фэйсбүүк дээрх найзууд нь ч баярын мэндчилгээтэй пост үлдээж болно.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon