Нийтлэл 05 сарын 22, 2015

25 насыг туулж өнгөрүүлсэн хүмүүс ирээдүйн хоринтавтнуудад зөвлөж байна.

25 нас – энэ бол амьдралын чинь түүхэн чухал үе. Жинхэнэ утгаараа насан хүрлээ гэсэн үг: татвар төлөх, эрүүл мэндийн даатгалын асуудлуудад санаа зовж эхэлнэ, гэр бүл зохиож машин, байр зээлээр авах тухай ч бодол орж ирнэ. Гэхдээ мэдээж бүгдийг шийдэхэд хэцүү харинэнэ насан дээрээ арай эрх чөлөөтэй, сэтгэл тайван байхыг хүсвэл  дараах сургамжуудыг дагаарай. HuffPost сайт фэйсбүүк хуудсаараа дамжуулан 25 насыг туулж өнгөрүүлсэн уншигчдаасаа ирээдүйн хоринтавтнуудад зориулан туршлагаасаа хуваалцахыг уриалсан бөгөөд олон санал ирснээс дараах чухал 25 сургамжийг сонгон нийтэлжээ.  

 

  1. “Үгүй” гэдэг үг нэмэлт тайлбар  шаардлагагүй гүйцэд өгүүлбэр юм шүү. Хүнд татгалзаж сур.

 

  1. Амьдралд чинь садаа болж байгаа хашааг шатаахад асуудал байхгүй.

 

  1. Бүх зүйлийг эмх цэгцтэй байлгаж, бүх ажлаа төлөвлөх гэж хичээсний хэрэггүй. Заримдаа хамгийн сайхан зүйлс санаандгүй байдлаар хүрч ирдэг.

 

  1. Эцэг эх чинь дунд сургуулийн найзууд дараа нь нэг  их хамааралтай зүйл болдоггүй гэж хэлбэл юу ч гэсэн тэднийг сонсоод үзээрэй.

 

  1. Хэрвээ хамаатныхаа шинэ хүүхдийн угаалганы баярт бүхэл өдөржингөө оролцмооргүй байвал зүгээр мэндчилгээний үгтэй карт, бэлэг илгээх, утсаар ярьж баяр хүргэсэн ч болно. Очоогүйдээ өөрийгөө буруутай юм шиг мэдрэх хэрэггүй.

 

  1. Бүсгүйчүүдээ,  аль болох чадлаараа хамгийн сайн дотуур хувцсанд хөрөнгө оруул.

 

  1. Бусад хүмүүсийн юу буруу, юу зөв гэж хэлсэн хэлсэн болгонд нь итгэх хэрэггүй.

 

  1. Мөнгөөр жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг худалдаж авдаггүй юм.

 

  1. Аюултай хүмүүсийг явуулахад гэмгүй. Гэр бүлийн гишүүн байсан ч.  Сэтгэлдээ чамайг боддоггүй сөрөг хүмүүсээр хүрээлүүлэхэд амьдрал хэтэрхий богино.

 

 

     10. 20-той байхдаа бүгдийг даван туул, 30-тай байхдаа бага стрессдэх болно. 

 

     11. Өөрийнхөө амьдралд хүссэн зүйлээ хийх шийдвэр гаргахдаа хүмүүсийн нөлөөнд автах хэрэггүй.

 

     12. Өдөр бүр өөртөө талархаж, өөрийгөө хайрла- чи ямар ч насан дээрээ үзэсгэлэнтэй

 

     13. Дарга юм шиг аашлахаасаа айх хэрэггүй.

 

     14Заримдаа бусдыг уучлах хэрэгтэй. Бид бүгд л хааяа буруу шийдвэр гаргадаг. 

 

     15. Нөхөрлөл бол гэр бүл.

 

     16. Их инээж, их аял.

   

 

 

     17. 25-тайдаа заавал гэрлэж, хүүхэдтэй болох шаардлагагүй.

 

     18. Сонирхлыг чинь татаж буй хүмүүсийнхээ араас яв. Яриа өд. Хамт гадагшаа гарах талаар асуу. Амьдрал айгаад сууж байхад хэтэрхий богино.

 

     19. Бүхий л цаг хугацаагаа ажиллаж өнгөрөөх хэрэггүй.

 

     20. Бага бухимд.

 

     21. Эрүүл мэнд чухал.  Үргэлж өөрөө өөртөө санаа тавь,  зөвхөн өвдөж аюултай үе ирэх үед нь биш.

 

     22. Хямдхан гээд хэзээ ч өмсөхгүй хувцас худалдан авч зээлийнхээ хэмжээг ихэсгэх хэрэггүй.

 

 

    23. Бүх зүйл дээр өөрөө өөрийнхөө төлөө зогс.

 

    24. Амьдрал бүх зүйлийг амжуулахад хэтэрхий богино,  өөрийнхөө юмыг хийгээд л цаашаа алх.

 

    25. Хүн болгоны асуултад хариулах хэрэггүй. Юм ярихыг хүсэхгүй байвал чимээгүй өнгөрч болно. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon