Нийтлэл 05 сарын 26, 2015

My Club-ийн ХҮҮХЭД БҮХЭН ХӨӨРХӨН үйл ажиллагаа эхэллээ

Жил тутам мод суулгах, мод услах хамгийн ажлыг хамгийн далайцтай хэмжээнд гүйцэтгэж ирсэн My Club коммюнитигээс 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа ХҮҮХЭД БҮХЭН ХӨӨРХӨН үйл ажиллагаа эхлэх гэж байна.  “ХҮҮХЭД БҮХЭН ХӨӨРХӨН” аян нь залуучууд өөрсдийн санаачилгаараа нэгдэж хандив, тусламж цуглуулж, түүнийгээ хүүхдийн бэлэг болгон боож Хүүхдийн баярын энэ өдөр Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороонд амьдардаг баярлах боломжгүй хүүхдүүдийг хайж олон бэлэг түгээж, хамран дуу дуулж, бүжиглэж баяраа хамтдаа тэмдэглэдэг үйл ажиллагаа юм.  Энэ өдөр хүүхэд бүхэн баярлах эрхтэй. Гэхдээ заавал УБ хотын төв гудамжинд баярладаг хэмээн бодож Чингис хааны талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хотын төв гудамжуудад цуглардаг нь хүүхдийн тоглоомын талбай, үндэсний хэмжээний хүүхдийн парк, тоглоомын газар байдаггүйтэй холбоотой болов уу?

УБ хотын алслагдсан дүүргүүдэд баярлаж чадахгүй, амьдралын боломжгүй олон зуун хүүхдүүд байдаг. My Club онлаин коммюнтигийхэн тийм хүүхдүүдийг баярлуулахаар 7 жилийн туршид үргэлжлүүлж буй ажлынхаа дүнд бэлэг авч чин сэтгэлээсээ баярлах бяцхан эздийг олох туршлага хуримтлуулж чадсан. Энэ үйл ажиллагаанд олон хүн оролцох тусмаа олон баг болж олон тийшээ явж олон хүүхдүүдийг баярлуулдаг,  хэн ч энэ үйл ажиллагаанд гар бие оролцож, ямар ч хэлбэрээр бэлэн мөнгө, хэрэглэж болох хувцас, тоглоом, ном, харандаа, дэвтэрээр тусалж болно.  

Үр дүнгүй, хүүхдүүдэд бэлэнчлэх сэтгэлгээ өгч байгаа гэх мэт олон шүүмжлэл хэлж болох авч ганцхан энэ өдөр хариу нэхэлгүй, ямар нэг зорилго гэж бодолгүйгээр зүгээр л ХҮҮХДҮҮДИЙГ Л АЗ ЖАРГАЛТАЙ байлгаж баярлуулахад учир нь байдаг. Аянд нэгдэх сонирхолтой хувь хүн байгууллага 95629497, 91000879 утсаар холбогдож мэдээлэл аваарай.

Сэтгэгдэл бичих

arrow icon