Нийтлэл 06 сарын 11, 2015

TED TРЭНД - Баярлалаа гэж хэлээрэй, бас баярлалаа гээч гэж хэлээрэй.

Зохиолч, лектор, багш Лаура Траисын талархал магтаалын тухай, талархал нэхэж сурах тухай товч боловч хүчирхэг, олонд хүрсэн TED яриаг дор сийрүүлэв.

 

Би өнөөдөр магтах, шүтэн бишрэх, баярлалаа гэж хэлэх, эдгээрийг яг тухайн хүнд нь зориулж, үнэн сэтгэлээсээ хэлэхийн цэнийн тухай ярьмаар байна. Энэ тухай яагаад ярих болсон бэ гэхээр  би өөрөө хүүхэд байхдаа хэн нэгэнд баярлалаа гэж хэлмээр, хэн нэгнийг магтмаар байдаг, бас хэн нэгнээр магтуулмаар байдаг, тэгсэн атлаа тэгж чаддагүй байсан гэдгээ хэдэн жилийн өмнөөс анзаарах болсон юм.  Тэгээд би өөрөөсөө асууж үзэв –Яагаад? гэж. Ичмээр санагддаг байсан, бүрэг дуугүй байсан. Тэгээд миний асуулт –Зөвхөн би ийм үү? гэдэг асуултаар солигдож, эргэцүүлж үзэх болсон юм.  Азаар би нөхөн сэргээх асрамжийн газарт, ямар нэг хорт зуршилд автсаны улмаас амьдрал үхэлтэй нүүр тулж буй хүмүүстэй харьцах ажил хийдэг.  Заримдаа тэр их зовлон, тэр зовлонгийн хамгийн гүн дэх хамгийн том шарх ердөө л аав нь –Чамаар бахархаж байна гэж ганц удаа хэлэлгүйгээр хорвоог орхисонд байдаг.  Гэр бүлийнхэн, найзууддаа ямар их бахархаж, баярлаж байгаагаа хэлж байдаг, харин хүүдээ хэлж байгаагүйгээс, хэлж байгаагүй нь бол хэлэх хэрэгтэй гэж мэдээгүйгээс болсон байдаг.  

 

Тэгэхээр миний асуулт, - Яагаад бид эрж хүсэж байгаа зүйлээ зүгээр гуйж болохгүй гэж?  Би нэг 25 жил ханилсан эхнэрээсээ – Гэр бүлээ тэжээж ирсэнд, намайг гэртээ хүүхдүүдтэйгээ байх боломж өгсөнд баярлалаа гэсэн ганц үг сонсох чин хүсэлтэй ч тэрийгээ хэлж чаддаггүй нэгнийг мэднэ. Бас иймэрхүү зүйл асуух, нэхэхдээ сайн нэгнийг ч мэднэ: - Би гэрээ, хүүхдүүдээ өнөөдөр ямар сайхан байлгасныг хар даа, баярлалаа гэвэл надад сайхан санагдана” гэж долоо хоногт нэг удаа хэлж чаддаг эхнэр байх жишээтэй.  Тэгээд нөгөөх нь – Өө яасан мундагийн гээд л. Гэхдээ магтаал нь үнэн сэтгэлээсээ байх хэрэгтэй, тэгээд эхнэр ч магтуулсныхаа хариуцлагыг үүрч чаддаг. Миний нэг багын найз хүүхдүүдээ гэрийн ажилд туслахад нь –Баярлалаа гэж хэлдэг.  Тэгээд тэд хийх ёстой ажлаа хийсэн ч гэсэн яагаад баярлалаа гэж хэлж болохгүй гэж? гэдэг юм. Тэгээд бодож үзлээ, яагаад би тэгж хэлж чадахгүй, бусад хүмүүс бас чадахгүй, – Би стэйкээ шүүрхий авъя, надад ийм размерын гутал хэрэгтэй гэж хэлж чаддаг мөртлөө, яагаад бид - Намайг ингээд магтаач гэж хэлж чаддаггүй юм бол?  Яагаад гэвэл тэгж хэлэхдээ бид өөрсдийн тухай нэн чухал мэдээлэл, датаг нээх болдог.  Тэгж гуйхдаа юунд би итгэлгүй байгаагаа, хаана чиний тусламж хэрэгтэй байгааг хэлэх болдог. Хэлэхгүй байхдаа би дотроо чамайг нэг төрлийн дайсан шигээ үзэж байгаа юм, миний датаг мэдээд чи түүнийг юунд ашиглах бол? гэж айж байдаг. Чи тоохгүй орхиж болно, чи бүр эсрэгээр гутаах доромжлоход ашиглаж мэднэ. Гэхдээ бас чи надад юу хэрэгтэй байгааг минь өгч ч мэднэ.

 

Би нэг дугуй засварын газар дугуйгаа засуулахаар очдог юм, тэд дугуйг зөвшрүүлэх гэж нэг юм хийнэ. Засварчин залуу хэлэхдээ – Дугуйны хүрдийг зөвшрүүлчих юм бол дугуй чинь хамаагүй сайхан болно гэнэ. Тэгээд би дугуйгаа буцааж авна, засварчид хүрдэнд ороосон боодлуудыг тайлж авна. Хоёр жил хагас унаж байна, одоо ч шинэ юм шиг. Өнөөдөр би чамайг нэг зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна – Дугуйны хүрдээ зөвшрүүлж аваарай.  Ямар магтаал сонсмоор байна, түүнийгээ шударгаар хүлээн зөвшөөр. Чи юу сонсмоор байна?  Гэртээ хариад эхнэрээсээ, нөхрөөсөө асуу. Юу хэрэгтэй байгааг нь асуу.  Гэртээ хариад асуултууд асуу, ямар тусламж хэрэгтэй байна өг. Тийм ч хэцүү биш шүү дээ.  Нэг дээвэр дор байгаа нэг гэр бүл ийм байж чадахгүй бол өөр хэл, өөр соёлтой дэлхий яаж амар амгалан байх билээ? Би өнөөдөр энд байгаа та бүхэнд мундаг аав, ээж, найз, охин, хүү байж ирсний чинь төлөө баярлалаа гэж хэлмээр байна.  Хэн ч танд тэгж хэлж байгаагүй байж магадгүй, гэхдээ та мундаг ажиллаж ирсэн, бас өнөөдөр ирж сонссонд, энд байгаад тань баярлалаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon