Нийтлэл 07 сарын 08, 2015

Ломбардаа гэж

Хүүхэд байхад миний танидаг зарим хүмүүс намайг дагуулан нэг тийшээ явдаг байсан. Би өндөр лангууны дээр чухам юу болж байгааг харах сөхөөгүй дэмий л очсон газрынхаа лангууг налан зогсоно. Гэтэл саяхан гарандаа гялалзсан шар төмөртэй байсан эгч минь цаасаар тэр төмрөө солиод дээр нь бүр мөнгө авч байв. Би гайхан учрыг нь асуутал эгч нь түр хадаглуулж байгаа юмаа. Миний юмыг хадгалаад дээр нь надад мөнгө өгөөд гоё газар байгаа биз дээ хэмээн инээнэ. Ингэж л би анх ломбард гэдэг зүйлтэй учирсан. Ломбард гэж юу юм бэ? Өөрийн сонсож судлаж мэдсэн зүйлээ бичье гэж бодлоо. Ломбард гэдэг нь хөдлөх хөрөнгийг барьцаалж хүүтэй шуурхай зээл олгодог газар. 1990 оны Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед ломбардууд үүссэн. 2013 оны байдлаар Монголд 1120 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний 768 ломбард зөвхөн Улаабаатар хотод байна. Монгол улсын иргэний хууль зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалан зээл гаргах ёстой. Өөрөөр хэлбэл үнэт эдлэл, гар утас, компьютер, цаг гэх мэт. Харин үл хөдлөх хөрөнгө буюу хашаа байшин,газар, орон сууц барьцаалах эрх байхгүй. Монголд банк, банк бус санхүүгийн байгууллага л зөвхөн үл хөдлөх барьцаалах эрхтэй. Гэтэл гадуур барьцаанд байгаа байр чөлөөлнө. Үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгоно гэдэг нь өөрөө хууль зөрчиж буй хэрэг болж таарах нь. Тэр ч бүү хэл үл хөдлөх хөрөнгө барьцаанд авсан учраас хууль зөрчиж буй тул гэрээ хүчин төгөлдөр биш. Тийм учраас үйлчлүүлэгч хүү тооцохгүйгээр хөрөнгөө буцаан авах эрхтэй юм. Манайхан ломбарданд эд зүйлсээ тавьчаад дараа нь авахаараа түй түй дахиж л үүний босгыг нь алхахгүй гээд л ээмэг бөгжөө галд арвилаад л зүүнэ. Ломбард яаж хөгжвөө. Эдийн засаг нь тогтворгүй. Банк болон банк бус санхүүгийн байгууллага нь иргэдэд зээл олгохдоо олон бичиг цаас хэмээн их хүндрэлтэй зээлдэг учир хүмүүс ломбардын хурдан үйлчилгээнд хандах болсон. 30,000 төгрөг хэрэг боллоо гээд ямар байрны ордероо тавилтай нь биш. 1990 оноос 2000 он хүртэл ломбардууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эрэлттэй газар байлаа. Гэтэл одоо бүр утгаа алдаж байна. Мөн маш ихээр хууль зөрчсөөр байна. 

Анх 120,000 төгрөгөөр авдаг байсан лиценз өнөөдөр 5,000,000 төгрөг. 7 мк жижиг өрөө байхад л хангалттай. Одоо ихэнх ломбардын хүү нь 5%-10% тэй байна. Гэтэл хуулиндаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар эд хөрөнгө барьцаалан зээл олгохдоо зээлийн хүүг зээл хүсэгчтэй харилцан тохирно гэж заасан байдаг. Гэтэл бусдынхаа жишгийг харж өөрсдөө хүү зохиож хүмүүст тулгадаг. Мэдээж бичил зээл хэрэгтэй болсон иргэд хэлсэн хүүг нь дуун дээр нь авдаг нь тэднийг давраажээ. Мөн зээлдэгчтэй хийсэн гэрээ нь дээр та хэдэн ч удаа сунгуулж болох ба хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө сунгах тухайгаа мэдэгдэх болон өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж сунгуулах ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл 7-гоос 14 хоног гэж заагаад л  ирж авахгүй бол шууд ломбард өөрийн орлого болгож зардаг. Зарах зарахдаа хугацаа нь дууссан алт мөнгө ээмэг бөгжийг цугуулдаг хүмүүст зардаг. 7 хоногт нэг тойрдог гэж байгаа. Монголд энэ төрлийн 7-8 бүлэглэл хэзээний бий  болсон. Монгол улсын иргэний хуулийн 286.3 т зааснаар 

Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барь­цаа­лан зээлдэх газар барь­цаалагдсан хөрөнгийг худал­дан борлуулах замаар зээ­лээ төлөхийг зээлдэг­чид нэн даруй бичгээр мэдэг­дэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг ко­мис­сын буюу дуудлага ху­далдаагаар худалдаж, бор­луулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно

хэмээн заасан байдаг.

300,000 төгрөгний үнэтэй бөгжөө 100,000 мянгаар тавиад хугацаа нь хэтэрсэн бол ломбард тухайн эдийг зараад өөрийн анх зээлдүүлсэн болон хүүний мөнгөө аваад үлдсэн мөнгийг нь танд эргүүлэн олгох ёстой. Гэтэл утсаар залгасан болоод л унтраалттай байвал шууд л зарчихдаг болсон. Ломбард бол хуулийн өмнө зөвхөн хүүгээрээ ашиг олно хэмээн заасан байхад иргэдийг хуулийн мэдлэг муутайг нь далимдуулж үндсэндээ луйвар хийж байгаа юм. Хуулиндаа ингэж хохирсон иргэд тухайн хэсэг болон хорооныхоо дэргэдэх шүүхэд хандана гэсэн байдаг. Монголын хууль гурав хоног. Адгийн зарга 10 хоног гэж бичигдээгүй яриа үйлчилдэг учир бараг л шүүхэд өрөгдөл гаргах нь өдрийн од шиг байдаг байна.

Бас нэг миний анзаарсан зүйл нь ломбардууд иргэдийн эд зүйлийг аваад хаягаа өөрчилөн нүүх. Мөн шатах,хулгай орох хэмээн эрсдэлүүд байдаг. Монголын хуулинд ломбард ямар нэгэн халдлага болон шатах гэх мэт эрсдэл үүсэхэд анх байгуулсан дүрмийн сангийнхаа үнийн дүнг л иргэдэд хуваах өгөх ёстой гэсэн заалт. Өөрөөр хэлбэл анх нэг сая төгрөгний дүрмийн сантай нээсэн бол эд зүйлсээ хадгалуулаад хохирсон хохирогчдод нэг сая төгрөгөө л хувааж өгнө гэсэн үг юм. 10 сая бол 10 саяыгаа л хуваан өгнө гэсэн үг юм. Тиймээс хэр зэрэг боломжтой газар вэ гэдгийг нь судалж байж иргэд үйлчлүүлэх ёстой юм шиг. Адаглаад харуул хамгаалалт, хяналтын камер гээд л. Орос улсын ломбардын тухай хуулинд ломбард анх нээхэд заавал даатгалд хамрагдана гэж заасан байдаг. Гадны хүмүүсийг дуурайх дуртай хууль санаачлагч нар үүнийг нэг бодож үзээсэй. Энэ нь иргэд болон ломбарданд үүсэх хохирлыг шийдэж болох гарц мэт. Ээмэгээ сарын өмнө тавьсан чинь түрээсээ өгч чадахгүй гээд хүний ээмэг аваад нүүгээд явцан газрууд ч бас зөндөө байна. МХЕГ болон ЦЕГ газар 5 жилд нэг удаа шалгадаг гэж байгаа. Энэ тал дээр хуулин дээрээ анхаармаар. Иргэдийн амьдрал ороо бусгай. Хадгалахын төлөө бус амьдрахын төлөө үрдэг ойлголттой иргэдэд ломбард бол бичил зээлийн хамгийн сайн үйлчилгээ.  Тиймээс хуулийн зохицуулалтыг нь сайн хийгээд мэргэжлийн шалгалтын байгууллагууд нь камер, харуул хамгаалалт, эд хөрөнгийг нь хэрхэн хадгалж байгаа зэрэгт нь байнга хяналт тавьдаг бол тийм ч болохоо байчихсан газар биш юм. Ломбардын тухай нээх сайхан үг мүг байдаггүй болохоор энэ удаагийн нийтлэлээ ингээд төгсгий.

Сэтгэгдэл бичих

    • Эсен
    • 2019-08-12

    Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: [email protected] Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: [email protected] хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен

    • Үмхий ломбард
    • 2017-09-15

    Даварсан ломбардууд хүүгээ өөрөө хоногоо өөрөө зохиож иргэдээ шулж байгаа шүү дээ

    • Max Bent
    • 2017-03-02

    Далайн Зээлдүүлэгч болон Барьцаа 2% үеэр Жижиг, зээл их хэмжээний хувьд хязгаарлагдмал. таны бизнесийг санхүүжүүлэх зээлийн Сайн байна уу өргөдөл, бид хувийн зээл санал болгож байна,   дэлхийн хаана ч 30 жилийн төлбөр хугацаанд нэг жилд 2% болох бага маш бага хүүтэйгээр арилжааны болон хувийн зээл. Бид 1000-аас та хүсэлт аль нэг хэмжээгээр хүртэл зээл санал болгож байна, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; [email protected] [email protected] +447087694046

    • Lawstudentmn
    • 2015-07-09

    Sonirholtoi bichsen bna!

    • unshigch
    • 2015-07-08

    dajgui zagatnasan gazar maajchihlaa, ene niitlel chin.

arrow icon