Л.Хандаа 'Тэр үед амтагддаг байсан шорвог хөлсний амт өнөөдрийн энэ амжилтын эхлэл болсон'

Бабулай, бабулай, бабулай... хүн бүхний идэхийг хүсдэг, амтархан иддэг монгол брэндийн тараг. Өнөө үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудын маань амны уншлага болоод байгаа энэ тарагны эрэлттэй байгаагийн, олон хүний амтархан иддэг болсны нууц нь тэгвэл юунд оршдог юм бол. Бид энэ удаагийн "монгол брэнд" цуврал ярилцлагаараа "Бабуул трейд" компанийн захирал Л.Хандаатай ярилцсан юм. 

-Сайн байна уу ?

-Сайн. Сайн байна уу.

-Өнөөдөр монголд бабулай таргийг иддэггүй, идэж үзээгүй хүн цөөхөн. Зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч амтархан иддэг болсон. Тэгэхээр хоёулаа яагаад анх бабулай таргийг хийхээр болсон талаараа ярилцлагаа эхлүүлье?

-Баярлалаа. Анх одоогоос 10 жилийн өмнө гэр бүлийнхээ хүнтэй бабулай таргийг хийж эхлээд өнөөдрийн энэ чамгүй амжилтад хүрснээ эргээд харахад маш олон түүх, дурсамжууд бидний амьдралд үлдсэн байдаг. Анх бид хоёр амьдралаа эхлэхэд шар торонд хувцасаа хийгээд л хоёр талаасаа нийлж айлын хажуу өрөө хөлслөн амьдралаа эхлүүлж байсан. Тэр үед би таксины жолооч байлаа.  Эхнэр маань дороо их олон дүүтэй айлын том охин. Харин би 10 хүүхэдтэй айлын хамгийн бага нь болохоор амьдралын хүнд хэцүү зовлон бэрхшээлийг туулж мэдэрсэн хүмүүс байсан юм. Тэр үед Оросоос оруулж ирдэг мөстэй сироп гадуур их зардаг байлаа. Гэтэл хүүхэд маань нэг удаа түүнийг идээд харшил гарчихсан. Эхнэр бид 2 сандраад л  тараг бүрээд түрхсэн чинь харшил нь зүгээр болчихсон. Түүний дараагаар бас нэг удаа гэртээ газан пилетикаа унтраалгүй унтсанаас болоод гэр бүлээрээ хордлогод орж байсан удаа бий. Тэр үед мөн таргаар хорыг нь тайлж байсан.  Ер нь энэ явдлуудаас хойш л тарагны талаар их судалж эхэлсэн дээ. Тэгээд анх эхнэр маань сүү хөөрүүлж тараг бүрээд чихэртэй холиод хөлдөөж үзсэн. Түүний дараа идэж үзсэн маш сайхан амттай байсан. Тэр цагаас л тараг хийж хүмүүст эрүүл, байгалийн цэвэр хүнсээр хангах санаа төрсөн. Анх 10 литр сүүгээр тараг бүрээд гадуур автобусанд суугаад явж зардаг байсан. Бид хоёр ингэж байгаад  хэзээ нэг өдөр тарагны  үйлдвэртэй болвол гээд л мөрөөдөөд хоорондоо ярьдаг байлаа. Тэр үед 50 төгрөгөөр гадуур дэлгүүрүүдээр явж зардаг. Шөнө нь хийж нойргүй хоноод өдөр нь бүтэн өдөржин тролейбусанд суугаад гадуур явж зардаг байлаа. Тэр үед арц хийдэг товчтой уутанд таргаа хийж хөлдөөгөөд дээр нь шошгыг нь хэвлэж наагаад зардаг байлаа. Одоо харахад бол их болхи  арга л даа (инээв). Эхэндээ хүмүүс сайн мэдэхгүй болохоор энийг чинь хэн авдаг юм гээд л урдаас түлхэнэ. Одоо бодоход тэр үеүдээс сэтгэлээс гардаггүй нэг явдал бий. Бабулай тараг хийгээд хамгийн анх удаа тэгж баярлаж байлаа. Нэг удаа эхнэр бид хоёр Баянхошууны хөтлийг даваад цаашаа нь нуур гэдэг газарт суудаг нэг мухлагтай эмээд 20 ширхэг бабулай зарсан үе. Тэр  үед үүрч явсан 10 уут ачааг нуруунаасаа авснаас илүү дэм хүч, урам зоригийг авч байж билээ. Гэтэл  орой нь эмээ залгаад маргааш нэг уутыг авья гэдэг байгаа.  Тэр үед 1 уут (боодол) бабулай  1600 төгрөг болдог байсан. Гэтэл  тэр үед Шувуунаас автобусанд суугаад мухлагтай эмээд тараг хүргэж өгөхөд 1600 төгрөг болдог байсан.  Ямар ч ашиггүй хэрнээ хийе бүтээе, болно бүтнэ гэсэн хүсэл эрмэлзэл, гал халуун сэтгэл байсан болохоор л тэгж явдаг байж дээ. Гэтэл түүний дараа үеүдээс эхлээд эмээ 5,10,20 уутыг авдаг болсон. Анх 3 хайрцаг бабулай автобусаар зөөдөг байсан бол 30 хайрцагийг зөөдөг боллоо. Ингээд өнөөдрийн энэ үйлдвэрийг байгуулах зам мөр нь тавигдаж байсан юм.   

-Аанхан. Тэгэхээр өнөөдөр манайд үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг олон бизнес эрхлэгчид, компаниуд бий. Гэтэл тэр бүр бабулай шиг амжилтад хүрч олон хүний эрэлттэй бүтээгдэхүүн болж чаддаггүй нэг тал бий. Тэгвэл бабулайгийн энэ нууц нь яг юунд байна вэ?

-Яагаад өнөөдөр олон хүн дуртай, хүн бүр амтархан иддэг тараг болж чадсан гэхээр энд нэг л зүйл байдаг. Таргийг монголчууд эрт дээр үеэс ямааагаа саагаад, сүүгээ хөөрүүлээд бүрж ууж, хэрэглэж ирсэн ард түмэн. Өөрөөр хэлбэл тараг болохоор л өнөөдөр бабулайг хүн бүр амтархан идээд байна гэсэн үг. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн, химийн найрлагатай бүтээгдэхүүний амт, түүнд татагдах дуршил эрс ялгаатай байдаг. Өнөөдөр бид нар үнэхээр сайхан амттай орос зайрмаг нэгийг аваад идлээ, хоёрыг аваад идлээ. Гэтэл гурав дахь удаагаа идэх гэхээр  өөрийн эрхгүй зүрхэнд хүрч идэх дуршил байхгүй болдог. Гэтэл тараг бол тийм биш цэвэр байгалийн гаралтай сүүгээр хийсэн болохоор хэдийг идээд ч залхдаггүй, дургүй хүрдэггүй. Өнөөдөр хүн бүр идээд, хэрэглээд байгаагийн гол учир нь тэр хүний бие организм нэхээд, хүсэн тэмүүлээд байгаа болохоор тэр. 

-Тэгвэл яагаад заавал 50 граммаар ийм жаахан хийдэг юм бэ. Энд ямар нэг бодлого байгаа юу?

-Энэ бол манай эхнэрийн санаа. Эхнэр маань тэгж хэлдэг юм бабулай тараг маань том байхаараа утгаа алдана шүү дээ. Хэн ч аяга дүүрэн тараг уучихаад дахиад уухыг хүсэхгүй. Харин бага багаар нь бол хэдэн ч удаа ууж чадна гэдэг юм.

- Танай үйлдвэрлэлийн хүчин чадал ямар вэ. Олон хүмүүс авдаг болохоор эрэлт ихтэй байдаг байх. Өдөрт ойролцоогоор хэдэн бабулай үйлдвэрээс гардаг вэ? 

-Анх бид 2 хоёулахнаа эхэлж байсан ч өнөөдөр манай үйлдвэрт 40-50 хүн ажиллаж байна. Өдөрт ойролцоогоор 8- 10 тонн сүүгээр  200 мянган ширхэг бабулай хийдэг.  Одоогоор  150-160 өрхөөс сүү худалдан авч өрхийн амьжиргаанд нь нэмэр болж байна.  

-Танай үйлдвэр 40-50 ажилтантай гэсэн. Тэгэхээр таны хувьд энэ баг, хамт олныг удирдаж авч явахдаа, эсвэл өөрийн амьдралдаа баримталж явдаг нэг зарчи байдаг байх гэж бодож байна. Тэр талаараа ярихгүй юу?

-Сайхан асуулт байна. Миний хувьд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч ирсний гол утга учир үнэ цэнэ маань хүнлэг сэтгэл. Хүнлэг сэтгэл бол өнөөдрийн энэ амжилтын маань суурь үндэс. Тиймээс ч би ажилчдадаа мөн захидаг. Бие биенээ хайрлаж, хүндлэхээс эрхэм зүйл байхгүй. Хүнийг хүн гэдгээр нь хайрлаж, хүндлэх хэрэгтэй гэж сургадаг. Манайд өнөөдөр

5 литр сүү өгдөг хүн ч бий , тонн сүү нийлүүдэг хүн ч бий, боловсролгүй хүн ч бий, дээд сургууль төгссөн хүн ч бий, чинээлэг амьдралтай хүн ч бий, хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон эмэгтэй ч бий.

Тэр болгонтой би хүн гэдгээр нь харицаж, хүн гэдгээр нь хайрлаж хүндлэхийг хичээдэг.  Манайд ажиллаж байгаа өрх толгойлсон эмэгтэйг би ажлаа сайн хий гэж загнахаас түрүүлээд амьдралд нь сэтгэл хандуулахыг хичээдэг. Хүүхдүүд нь сайн байгаа юу. Сургуульдаа явж байгаа юу гэхчлэн дотночлон ярина. Чадах ядахаараа амьдралд нь тусална. Тийм ч болохооражилчид маань намайг сэтгэл гаргасны хэрээр ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг

-Цаашид “Бабуул трэйд” компани ямар алсын хараатай байгаа вэ. Ер нь гадаадын зах зээлд нийлүүлэх хэтийн төлөвлөгөө байгаа юу?

-Орос, Хятад, Казакстан зэрэг улсуудаас бабулай нийлүүлэх санал ирүүлсэн байгаа. Өнөө цагт гадаадын зах зээл дээр бүх зүйл нь химийн орц найрлагатай болж цэвэр байгалийн бүтээгдэхүүн ховор болсон. Тиймээс хэзээ нэг цагт монголчууд дэлхийн зах зээл дээр байгалийн цэвэр бүтээгдэхүүний экспортоороо ноёрхож чадна. Хамгийн чухал нь байгалийн баялагаа зөв зохистой ашиглан зөв хэрэглээд явах юм бол хүссэн хүсээгүй дэлхийн зах зээлд бид үнэд орно.  

-Хувьдаа  бабулай тараг бол импортыг орлох жинхэнэ монгол бүтээгдэхүүн гэж харж байна л даа. Тэгэхээр таны хувьд өнөөдрийн энэ амжилтад хүрсэн нууцаасаа шинэ залуу үеийн бизнес эрхлэгчид, залуучуудтайгаа хуваалцвал?

-Би анх бабулайг гадуур зарж явахдаа 80 кг ачааг 100 метр, 200 метр газар ганцаараа үрээд явдаг байсан. Мөн  шөнө таргаа хийгээд бид хоёр  20 минут л унтдаг байсан. Ядарч туйлдана, эцэж цуцна, шантрах үе ч олон байсан. Тэр үед амтагддаг байсан шорвог хөлсний амт өнөөдрийн энэ амжилтын эхлэл болсон гэж бодож явдаг. Энэ бүхэн бидний хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн.  Нэг ийм үг бий. Амжилтад нууц гэж байхгүй ганцхан хичээл зүтгэл. Энэ үгийг л бидний амьдрал гэрчлэн харуулж байгаа юм шиг санагддаг.

Мөн бодож, мөрөөдөхөөс илүү бүтээх нь хамгийн чухал. Өнөөдөр манай залуучууд сайхан сайхан бодолтой байдаг бол харин тэрийгээ үйлдэл болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. Анх амжиргаа цагааныгаа (портер машин) хэзээ бабулайгаар дүүргэнэ дээ гээд л эхнэр бид хоёр ярьдаг байсан. Дүүргээд ачаад явах юмсан гээд л боддог байсан. Гэтэл өнөөдөр  хэдэн ачаа машинаар бабулай тарааж байна. Энэ нь бидний хувьд бодсоноо л хэрэгжүүлсэн хэрэг. Монгол залуучууд маань хүнэлэг, боловсролтой, эх захаа хүндэлдэг, ах дүүсээ хайрладаг, шинэ зүйлийг эрэлхийлж түүнийгээ бүтээгээсэй гэж хүсэж байна.  

 


avatar
    • olzii
    • 150.129.141.*

    Nadaas tarag avaach

    • olzii
    • 150.129.141.*

    amjilt husii nadaas tarag avaachee

    • suu tarag avna
    • 203.91.115.*

    tarag suu niiluulj chadah ail urh alban baiguullaga bval holbogdooroi 99169411

    • Зочин
    • 122.201.22.*

    Tiim l bn lee sahar orluulagch tm muu yumuu ed nar huurai suugeer hiideg gsn manai hamaatan ajildag gsn ontsgui humuus gsn shuu medehguidee

    • Зочин
    • 122.201.22.*

    Yah gsn be

    • Зочин
    • 122.201.22.*

    Hooh tanidag hun bn tanaih ehneree baritsaalj hadmiinhaa yumiig bulaaj avchaad ichdeggui hogiin 2 nuurtei hudalch zaluu ailuudiin suu taragnii mongo ogoochee gaduur hudlaa burj yvhaar ene bichsen hun sn meddeg hun bn bi mednee ene zaluug hogiin dagz hadmiin huchind tsadaj yvaa bandi mongoo avii jil bolloo

    • tarag avna
    • 203.91.115.*

    tarag ih hemjeegeer avna shii belen munguur n 99169411

    • Сахар орлуулагчтай муухай
    • 202.70.44.*

    Бабулай гэхдээ сахар оруулагч хийдэг байх. амт нь үнэндээ таалагдаагүй уг нь монгол аарцаа чихэртэй холихгүй хийвэл гоё л байгаа юм хүүхдээ сонирхоод байхаар нь авч өгдөг байсан харин өөрөө амсаж амтыг мэдэрсэнээс хойш авч өгөхөө больсон сахар оруулагч хүний биед маш муу зүрхэнд нөлөөлдөг

    • asdf
    • 112.72.13.*

    Амжилтанд ханаж болхгүй, гэхдээ мөнгөнд шунаж болохгүй. Илүү цаашаа хол явж хөгжөөрэй ;-)

    • GegeenCom
    • 14.203.193.*

    hudulmurch zutgeltei uls bn goy yuma

    • Зочин
    • 112.72.11.*

    Emegtein tgii tednii huuhduud bugd uildvellel hiideg mundag ail bdag yum bnlee manai aaviih odoo hurtel tarag suugee niiluuldeg bi nodnin ochij bsin ugaasaa shuvuuniihan neriig n helhed bugd meddeg yum bn lee ovor orchlon hiluu yu bilee tm haygtai aj ahui bn lee

    • Зочин
    • 202.126.91.*

    Zed guai gej aabna yumaa daa hiniihan aab eej yum boloo zaluugin yumuu emegtei giihan yum uu meddeg bol hileechi bi surbaljlag hie shubuu orno uruu tsug ochij bolhuu

    • Зочин
    • 202.72.246.*

    Anh ene taragiig chin 3r hesegt zed ah bymbaa egch 2 heden joohon huuhduudteigee hj bsan sanahiin manai hamar hashaa bsiin shono untuulahgui l hetsuu bdag bsiin odoo iim boloh n argagui ee babulai n ih tom ohin bolson bn lee

    • Зочин
    • 202.72.246.*

    Ene babulai tatag chin zed guin hiisen tarag bizdee ooroo hiisen yum shig yrijee

    • Зочин
    • 202.72.246.*

    Aan ene omoorood bgaa humuus nogoo shar duu nar n yum bn l daa ih l hetsuu amidraltai humuus bsandaa argagui bizdee omoor omoor

    • Зочин
    • 202.72.246.*

    Ooo tm shuudee naad zaluu chin aimar aimar

    • Зочин
    • 112.72.13.*

    ene zarim hvmvvs ahr svvlene hugrsan baihaa esbel ineedeg ubchitui esbel ajilgvi bagi baihaa ......

    • Зочин
    • 112.72.13.*

    hiij bvtesn zviltee hvn saihan baidag yumaadaa ulam amjilt hvn bvriin ataarhal yuuchi bishi shvv zaluu min

    • Зочин
    • 112.72.13.*

    hiisen bvtesn bolood odoo boltol orshin togtnoj baiga bailgvidee hudalchi hulgaachi lubirchin baisan bolo udiid baihgvi bolson baih biz hvsebchi olj abchi chadahgvi ner hvnd husabchi arilahgvi muur neree gej zubhun hudulmurul haruulandaa uhaatai bai hvniig hvndel henchi baisan ter hvnel bol hvn

    • mongol hvn
    • 112.72.13.*

    shubuuni ard tvmen ene zalguugiin hijg bvteesen bvgdiig algan deeren il baidag bolhoor medenee yamar shudrag hudulmurchi hvn gedgiig zahiin nohoin barag heleed ugnu ene bichsen zvil ataarhal bndu mgl hvn mun bol buu bishi baiha

    • Зочин
    • 103.26.195.*

    Unshihaar l ineed hureed bh yumaa zohioloo zohiol oor meddeg hun bval bicheerei

    • Зочин
    • 103.26.195.*

    Odoo harin ezen suugaad heden ydarsan ah duusee tejeegeed bh shig bgaan zailuul harin ehner n estoi mundag emegtei bleedee naad muu hunii oodoschdee bag zuusen adguus humuus bhan zohiold n itgeed kkkkkk bas l huurmag

    • Зочин
    • 103.26.195.*

    Ene jijighen zaluu estoi zalj ogchee shuvuuniihan bugd mednedee omnoos n ichihlee bi bol amidarliig n huurnen oguulendee ooroo hiisen yum shig l zalj ogj bndaa

    • б
    • 103.229.121.*

    Мундаг

    • Төмөрхуяг
    • 180.149.78.*

    Ажил үйлс нь сүүн цацалтай Амьдрал ахуй нь дуун жигүүртэй Аливаа бүхэнд олны дэмтэй Өргөө гэр тань жаргалаар дүүрэн Өргөн түмэндээ хүндтэй яваарай Эхлүүлсэн бүхэн амжилтанд хүрдэг Эх орны минь үндэсний үйлдвэр Сайхааан сайхан Сайн сайхныг хүсье

    • Зочин
    • 103.26.195.*

    АМЖИЛТ ХҮСЬЕ

    • Зочин
    • 103.26.195.*

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 103.229.122.*

    goyo niitlel bolson baina. amjilt husye

    • hundeldeg hun
    • 202.55.180.*

    Ahinhaa ger buld az jargal husii.Mundag shuu

    • Зочин
    • 112.72.13.*

    Ахдаа ажын амжилт хүсье Улам их хичээгээрэй

    • Амжилт хүсье
    • 202.179.20.*

    Яалтачгүй гоё тараг шүү Харин энэ монгол брэндийн цаана ямар хүн байдгийг ёстой мэдээгүй юм байна. Сайн зөв яриа хөөрөөтэй хүн байдаг юм байна. Амжилт хүсье

    • Taurus
    • 202.21.106.*

    bi yag iim tuuhd ymar durtai geech. ene zaluugiin ger bul tsaashdiin amidrald amjilt husie

    • niislel huu
    • 182.160.39.*

    elbegee battulga gachuurtiin chinbaa ged bvgdii n zailuuloo zailuul hot hudu geh n hamgiin yalgadas shg oilgolt Bat-uul darga Buyngiin Jagaa nar hotiin 40myangatiih gdg c hze c iim archaagvi hvniig hotiih gej zovshooroh yosgvi yum. Babultai bol venheer daam diiltsen bvteegdehvvn

    • Зочин
    • 112.72.11.*

    ULAM IH AMJILT ERUUL ENHIIG HUSIE

    • Зочин
    • 202.131.228.*

    мундаг

    • Зочин
    • 150.129.143.*

    Сайхан үлгэр дуурайл болохоор мундаг хөдөлмөрч гэр бүл байна аа. Хийсэн юмтай хүн ийм л мундаг байдаг даа. Танай гэр бүлд эрч хүч, инээд хөөр бэлэглэе.

    • Зочин
    • 202.70.33.*

    mundag zaluu bna aa amjilt

    • Амараа
    • 27.123.213.*

    Амжилт! Итгэл, зүтгэл, хөдөлмөр л амжилтанд хүргэнэ гэдгийн бодит, сайхан жишээ болжээ...

    • city boy
    • 43.242.243.*

    huduunii pisda uuruu ter tarag suugee uuj idehgui yu. huduuruugee zail

    • muu hujaa
    • 131.234.60.*

    Suu tarag idej chaddaggui, biye ni shingeej chaddaguui jowhon Soja -gaas gargasan suu udag muu hujaagiin shees mini mongol hun tsagaan idee hiij baina idej baina bolohgui yu ???? Ochij ter nohoigoo id muu hujaa mini

    • zochin
    • 202.21.106.*

    zochin Hodooniih gesen hun bol hun hsuu. Hotiin nertei amltnaas yalgagdah uhaan dutuu humuus bolmoor yum.

    • Зочин
    • 202.131.228.*

    bas negen ataarhagch bndaa

    • Зочин
    • 122.201.24.*

    archaagui doroi setgelgeetei ym be ci tm l lag ym bol uuruu iluug hij buteegeech cadhgu lde hahah

    • Зочин
    • 202.179.8.*

    тууштай ажилсан юмаа амжилт хүсье.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5557

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%