Нийтлэл 09 сарын 03, 2015

Сөрөг хандлага хүнийг царай муутай болгодог

Аливаа зүйлийн сөрөг зүйлийг илүү анзаарч, дандаа хар бараан талын үг үйлдэл гаргах нь царайнд тийм ч сайхан нөлөө үзүүлдэггүй байна. Учир нь хэл мэдэхгүй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, бүхнийг үгээр илэрхийлэхгүй байх зэрэг хүний хөгжлийн явцад урган гарсан шаардлагаас болоод хүн мэдрэмж, хандлагаа илэрхийлэхдээ заавал нүүрнээсээ “туслалцаа” авдаг байна.  


Фото зургийг http://www.fansshare.com/-оос

 

Ингээд уурлах, бухимдах, шүүмжлэх гэх мэт сөрөг хандлагаа илэрхийлэхэд тань их тусалсан нүүр ямар болдгийг жагсаая:

  1. Хоёр хөмсөгний хооронд үрчлээ сууна.
  2. Харц ширүүн болно. Хүний харц зан характераа тусгадаг гэлцдэг.
  3. Уруулын хоёр тал доош чиглэж, ярвайж ирнэ.
  4. Төрх байдлыг бүтээдэг нүүрний булчингууд суларч, үрчийнэ. Хүний нүүрэнд төрх байдлыг бүтээж байдаг 30 гаруй төрлийн “илэрхийллийн булчин” нүд, хамар, ам тойроод байршдаг. Эдгээр булчингууд мэдрэлээс хамаарч байдаг тул  сөрөг бодлоос үүдэлтэй стрессийн улмаас суларч, нүүр үрчийж унжих нэг шалтгаан болно.
  5. Дээрх булчингийн өөрчлөлтөөс хамаараад их бага хэмжээгээр нүүрний баруун зүүн талын баланс эвдэрнэ.
  6. Царайны өнгө барайж, эргэн тойрныхондоо таагүй мэдрэмж төрүүлнэ.
  7. Стрессний хормоон идэвхижсэний улмаас хөгшрилт түргэсч, царай ч дагалдаад хөгширч ирнэ.

 

Сэтгэл санаа, бодол хандлага гэдэг хийсвэр зүйл хүний бие эрхтэн, харагдах байдалд хамаагүй мэт санагдах боловч  хүний биеийн биологийн механизм, бие сэтгэлийн шүтэлцээг дагаад эрүүл мэнд төдийгүй нүүр царай, гоо сайханд ч нөлөөлдөг ажээ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon