Сирид хамгийн олон буу зарсан нь буудуулсан дүрвэгсдээс нүүр буруулж байна

Канадад суурьшихаар яваад Туркийн эрэгт живсэн Аялан Курди хүүгийн зураг Сирийн дүрвэгсдийн нөхцөл байдлыг Дэлхий даяар дэлгэн харуулсан билээ. Ийм байдалд хүргэхэд гол нөлөө үзүүлсэн улсууд хамгийн цөөн дүрвэгсдийг эх нутагтаа хүлээж авдаг болохыг usuncut.com сайтад мэдээлсэн байна. (2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны тухай эндээс бас эндээс уншиж болно.)

Сири улс руу хамгийн их зэвсэг илгээдэг нийт 8 улс байдаг бөгөөд эдгээр улс 2011 оноос хойш “цэргийн тусламж” нэрийн дор 16 тэрбум долларыг Сирид зарцуулсан ажээ. Гэвч дайныг нь дэвэргэж, дэмждэг тэдний хувьд Сирийн дүрвэгсдийг эх нутагтаа хүлээж авна гэдэг ойлголт бараг л үгүй.

Сирийн сүйрэл болоод дүрвэгсдийн дунд үүсээд буй өнөөгийн байдалд АНУ онцгой үүрэг гүйцэтгэсэн. 2003 онд Жорж Буш Ирак руу довтлоогүй бол Ирак дахь Аль Кайдагаас үүдэлтэй ISIS бүлэглэл үүсэхгүй байх байлаа. Үүнээс гадна Обама ч жил бүр 1 тэрбум долларыг Сири дэх босогчдын бүлэглэлд “цэргийн тусламж” нэрийн дор зарцуулах шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн өдөрт 10 сая долларыг ISIS-ын эсрэг зарцуулдаг агаад тэдний эсрэг 6550 агаарын дайралт хийсний 37% нь Сирийн газар нутагт болсон байна. Ийнхүү Конгрессын судалгааны албанаас гаргасан тайлангаар 2011 оноос хойш АНУ Сирид цэргийн болон хүмүүнлэгийн хосолсон тусламж нэрийн дор 7,7 тэрбум долларын зэвсэг худалдаалжээ. Сирийн сүйрэлтэй холбоотой Обамагийн гаргаж буй шийдвэрүүд болон хүний эрхийн талаар ярьдаг уран гоё үгс нь ч түүнийг Сирийн дүрвэгсдэд туслах сонирхол багатай гэдгийг нь харуулдаг. Олон улсын аврах хорооны мэдээлснээр ч Сирийн 4 сая дүрвэгсдийн ердөө 1434-ийг нь л АНУ хүлээн авсан байгаа юм.

 

Уг дайнд оролцдог бусад барууны орнууд АНУ-г бодвол Сирид арай л энэрэнгүй ханддаг. Их Британи л гэхэд ISIS-ын эсрэг 122 сая долларыг зарцуулсан ч Сирийн 4866 дүрвэгсдийг хүлээн авч байна. Харин Канад ирэх жил 528 сая долларыг зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд 2300 иргэдийг нь хүлээн аваад байгаа юм.

2013 онд Европын холбоо (Их Британи, Франц, Бельги, Дани, Нидерланд) АНУ-ын агаарын дайралтад нэгдэж, 882 сая долларыг зарцуулаад байгаа ч 16,000 дүрвэгчийг хүлээн авчээ. Харин Нидерланд улсын хувьд 250-иас илүү дүрвэгч хүлээж авахаас татгалзсан юм.

Орос бол Сирийн засгийн газарт зэвсэг нийлүүлдэг тэргүүлэх улсын нэг. Тэд нийт экспортолсон зэвсгийнхээ 10%-ийг Сири рүү илгээдэг бөгөөд дайн эхэлсний дараа 1.5 тэрбум долларын зэвсгийн гэрээ байгуулсан билээ. Харин Сирийн дүрвэгсдээс 1395-ыг нь л нутагтаа хүлээж авсан юм.

Саудын Араб, Кувейт, Катар болон Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг Персийн булангийн орнууд мөн л Сирийн сүйрэлд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэд Сирийн босогчдын бүлэгт бэлэн мөнгө өгч, тэрбум тэрбумаар нь зэвсэг оруулдаг. Дайны эхний хоёр жилд л гэхэд Катар улс 3 тэрбум долларыг Сирид  зарцуулсан бол 2010 оноос хойш Кувейтийн Засгийн газар Сирид 800 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013 он гэхэд босогчдын хувьд Саудын Араб зэвсэг авах тэргүүлэх эх үүсвэр боллоо. Мөн үүнд Турк, Катар зэрэг улсууд ч хамтарсан юм. Туркийн хилээр л гэхэд 136 сая долларын зэвсэг оруулжээ. Арабын Эмират улс 2011 оноос хойш Сирид 215 сая долларыг хүмүүнлэгийн тусламж нэрээр зарцуулсан байна.

Персийн булангийн улсууд гэгддэг дээрх улс үндэстнүүд Сирийн дүрвэгсдээс нэгийг нь ч хүлээж аваагүй юм.

Тэднээс эрс ялгаатай нь Герман, Грек, Швед, Австри зэрэг барууны орнууд Сирид илүү өгөөмөр ханддаг. Герман л гэхэд энэ оны сүүлээр 800 мянган дүрвэгсдийг хүлээж аваад байгаа юм. Түүнчлэн Германд улс төрийн орогнол хүссэн хүмүүст туслах хөдөлгөөн эрчээ аваад байгаа аж.

Сирид үүсээд буй тогтворгүй байдалд хамгийн их хувь нэмэр оруулсан улсууд бол АНУ, Их Британи, Персийн булангийн улсууд болон ОХУ юм. Тийм учраас тэд илүү олон дүрвэгсдийг нутагтаа хүлээж авах ёстой. Үүнийг ч Аялан хүүгийн амь нас болон бусад олон эмгэнэлт хэргүүд тодхон харуулсан биз ээ.


avatar
    • Зочин
    • 115.21.236.*

    Энэ зэвсгийн наймаагаа яагаад дэлхий нийтээрээ зогсоож болдоггүй юм бэ.. хүн төрөлхтөндвзэвсэгнээс хэрэггү юм юу байна.

    • Зочин
    • 150.129.143.*

    Яг өнөөдрийн байдлаар Турк-д 3 сая гаруй сирийн дүрвэгч байна. Турк улс тэдэнд байр, мөнгөн тусламж,иргэншил өгч байна. Худлаа гэвэл очоод хар. Барууныхны хутгасан лайг туркийн ард түмэн л хөнгөлж байна. Европ руу турк улсаар дамжиж цөөн тоотой хүн л дүрвэж байна. Ихэнх нь Сирид байдал намжихийг хүлээгээд туркэд байна.

    • Зочин
    • 112.72.13.*

    Сайн нийтлэл болж. Гагцхүү түүхэнд тэгсэн бол ингэсэн бол ингэх байлаа тэгэх байлаа гэж байдаггүй юм. Буштэй өгүүлбэр таалагдсангүй

    • ээгий
    • 202.5.196.*

    Гэхдээ энэ бол түүхийн гуйвшгүй үнэн

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1759

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
19%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 19%
  • 68%