Ч.Сайханбилэгийн романтизм буюу ажил болоогүй амлалтууд

Шинэчлэлийн Засгийн газар нь Шийдлийн гэгдэх багаар солигдоод удахгүй жил тойрох гэж байна. Нэгэнт өмнөх багаа болохгүй байна гэж авч шидэж ажлаа эхлээд чамгүй хугацаа өнгөрсөн тул Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн олон нийт, УИХ-д хандаж хэлсэн үг, гаргасан шийдвэр, заавар тушаалаас заримыг нь нэхэн санаж, ам асуух цаг болсон. Одоо хэрэгжээгүй ажлыг хийх хугацаа нэг жил, тэр нь сонгууль дөхөж, улс төрийн зөрчил хөдөлгөөн улам хурцдах нэг жил гээд бодохоор тэрээр засаглалын түүхэнд хамгийн бардам ам, шалдан гуятай Ерөнхий сайдаар тодроход ойрхон байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн амлалтууд(зарим амлалт, төлөвлөгөөг товчилж, хураангуйлав):

  •  Шинэ Засгийн газар 3 чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: 1. Эдийн засаг    2. Эдийн засаг 3. Эдийн засаг байх болно (эдийн засаг унасаар, эдийн засаг саарсаар, эдийн засаг царцсаар.  Хамгийн сүүлд 2015 оны өсөлт 3,2% байх тооцоо гарсан).
  •  Хятадаас нэг тэрбум ам.доллар авч, зам болон төмөр зам руу хийсэн Чингис бондын мөнгөө суллаж авна. Түүгээрээ хөрөнгө оруулалтын баталгааны сан байгуулж, үйлдвэрүүдээ дэмжинэ(нэг тэрбумыг авч Эгийн голын УЦС-д хийнэ гэсэн, дахиад нэг тэрбумыг авах горьдлого байсан уу үгүй юу бүү мэд, одоогоор хэрэгжээгүй).
  • Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гарна(тогтвортойгоос тогтвортой хэвээр).
  • Шат дараатайгаар үнэ чөлөөлж эдийн засгийн чөдрийг тайлж хөгжилд хөтлөе(нэг ч үнэ чөлөөлөөгүй).
  • Хяналтын шинэ хууль батлагдтал хувийн хэвшлийн хяналт шалгалтаа зогсоо. Тайланг цахимаар ав, цаасаар авахыг зогсоо( тушаал нь хүчгүйдэж, хувийн хэвшлийнхэн цаасаа тээврээд дүүрэг шогшсон хэвээр).
  • Хувийнхны оруулж ирэх хөрөнгө оруулалтыг дэмжиж төрөөс баталгаа гаргах тусгай санг яаралтай байгуулна(төр батлан даасан зээлийг өрийн таазнаас мултлах манипюляц л яаралтай хийсэн байх).
  • Компанийн хувьцаа, өөрийн үнэлгээг барьцаалан зээлжих бизнесийн моргейжийг гаргаж ирнэ. 
  • Төрийн өмчийн 51-ээс дээш хувийг хувийн менежмент хариуцдаг болгож, хөрөнгийн биржээ хөдөлгөөнд оруулна.
  • Нийгмийн даатгалын санг Скандинав, Чилийн туршлагаар шинэ зохион байгуулалтад оруулна.
  • Орон нутгийн татвар бий болгож хөдөө нутгаа хөгжүүлье.
  • Малын хөлийн татварыг ядаж орон нутаг нь өөрсдөө тогтоож, хэрэглэж байх эрхийг олгоно(энийгээ ядаж хийчвэл эрийн хуйх, ерөнхий сайдын шийр болох юм).
  • Багш, эмч нараа төрийн албаны ангиллаас чөлөөж, бусад үйлчилгээг ч төр худалдаж авч, хувийн хэвшилд өрсөлдөх боломж олгоно.
  • Энэ хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, намууд, намуудын санхүүжилт, сонгууль, төрийн байгууламжийн олон асуудлаа нэгмөр болгоё.
  • Хүүхдийн мөнгийг орлогын ялгаврлалтайгаар, Алдарт Эхийн одонгийн мөнгийг 18 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд олгоё. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд эцэг эхчүүд нэмэрлэдэг болъё.
  • Нийгмийн халамжаа хэрэгтэй хүнд нь хаягладаг, эзнээ олж хүрдэг зорилтот шинжийг олж хангая.
  • Уурхайн орлогын 30 хувийг орон нутагт үлдээж, зарцуулалтыг шийдэх эрхийг иргэдэд өгнө.
  • Гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулна.
  • ТТ-Гашуун сухайт чиглэлийн 267 км-ын төмөр зам, Эрдэнэт-Овоот чиглэлийн 570 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд явагдана.
  • Энэ жил 8%-н зээлээ зөнгөөр нь үргэлжлүүлэхгүй, тэтгэврийн санг шинээр зохион байгуулж 8%-ийн моргейжийн хөтөлбөртэй холбоно.
  • Тэтгэврийн сан, орон сууцны ипотекийн бодлогоо шинэчилж ахмад нь  амгалан, залуус нь урамтай байх тогтолцоонд дэвшин оръё.
  • Улаанбаатарын утааг арилгахын тулд хийн үйлдвэрийг барих ажлыг Хятадын хөнгөлөлттэй зээлээр энэ жил эхлүүлнэ.
  • Хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлага зохион байгуулалтаар шинэчлэх, МИАТ компанийг дотоод гадаадын холбогдох байгууллагуудтай хамтран шинэчлэн зохион байгуулах, Иргэний нисэхийг бүтэц зохион байгуулалтын шинэ хэлбэрт оруулах, төрийн өмчийн компаниудыг Сингапурын Темасек маягийн загвараар хөгжүүлэх зэрэг ажлуудыг Засгийн газар ШИЙДВЭРЛЭНЭ(шийдэл, шийдвэрлэнэ гэдэг үг их давтан хэрэглэдэг. Одоо харвал энэ нь их бүрхэг үг. Шийдээд орхино бусад нь хий гэж байгаа юм уу, шийдээд хийнэ гэж байгаа юм уу бүү мэд).
  • 5-р цахилгаан станцаас гадна Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахилгаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Эрчим хүчний экспортлогч орон болно (энд ч бас шийдвэрүүд гарсан, гаргасан байна. Хэн хэзээ шийдвэрийн дагуу босгох, хийх нь бүрхэг).
  • Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч ШИЙДЭГДСЭН.
  • Тавантолгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлнэ. Төсөвт 200 гаруй сая.ам долларын урдчилгаа оруулна(НЧК-ээр хүртэл олон улсад хандаж, ирэх долоо хоногт тендер ШИЙДЭГДЛЭЭ гэж улстөрийн баримжаагүй, худлаа сайхан юм ярихаа түрүүнд барьж, хуумгай романтик ярилцлага өгснөөр МУ-ын ЕС-ын хэлэх үгний үнэ цэнийг нэжгээд шат унагасан).
  • Старт ап”-г дэмжих ялангуяа экспортод чиглэсэн үйлдвэр аж ахуйг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Валют орох урсгал нээх,  өргөсгөх, хурдасгах хөтөлбөр хэрэгжүүлье.
  • Дэлхийгээр дүүрэн байгаа хөрөнгө мөнгө, том зах зээл, шинэ технологи урьж авчрахаар  явна(уриад ирдэг юм биш улсаа төвхнүүлж, орчин нь бүрдсэн цагт өөрсдөө ирдэг юмыг авчирна гэж үндсэн ажлаа орхигдуулж гадуур баахан мөнгө үрж тэнэсэн. Зээлийн шугам буюу бизнес уулзалтаар ёсыг бодож  шахуу тогтоож өгдөг зээлийн таазыг мөнгө олоод ирлээ гэж хэсэг пиардсан).
  • ITB Берлинийг зохион байгуулсан, дэлхийн гол жуулчлагч Герман улсын гэхэд л 3 сая хүн Монгол Улсад жуулчлах хүсэлтээ илэрхийлээд байна (Тэд нь хаана байна? Асар их хөрөнгө зарцуулж ирсэн энэ арга хэмжээнд энэ жил 3,8 тэрбум төгрөг зарцуулсан. Жуулчид ч мөн бизнесмэнүүдийн адил урихаас илүү улсаа төвхнүүлж, орчноо бүрдүүлсэн газрыг өөрсдөө үнэрлээд олоод ирнэ. Ялангуяа Монгол шиг байгальтай оронд).
  • Казино, морин тойруулга гэх зэргийг ахиулж, энтертайнмэнт буюу зугаа цэнгэлийн, урлаг соёлын шинэ салбар, эдийн засгаа солонгоруулах ажилд том дэвшил гаргана.
  • Уул уурхайгаас гадна өөр бусад шинэ салбаруудаа нээн, хөгжүүлж эдийн засгаа солонгоруулж олон, олон өнгөтэй болгоё.
  • Бат-Үүл даргатай хамтран Чингисийн талбайд дэлхийн хэмжээний том уран бүтээлчийн концертыг зохион байгуулах болно(Жэй Ло-г хэлсэн үү, ингэж нэг амлаад иргэд хүчтэй эсэргүүцсэний дараа чимээгүй болсон).
  •  Оюутолгой, Тавантолгойн араас залгуулан хөгжлийг хангах бүх том төслүүдээ хөдөлгөсөн шиг хөдөлгөе.

avatar
    • Munkhtur Tseepil
    • 122.201.31.*

    Saihanbilegiig demjij baina

    • mar
    • 202.179.20.*

    Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах 400 дугаар тогтоол ЗГ-aac оны эхээр гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд хошигруулчихаад өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож, хуурч мэхлэн даажигнаж ирэв. Ард олноо хуурч ирсэн нь даамжирч одоо алаг бяцхан үрсийг АЛАГЧИЛЖ, даажигнан, ардчлалын үнэт зүйлсийг хөлдөө гишгэсэн энэ ёс зүйгүй араншинтай ЭНЭ ЗАСАГ өөрөө ОГЦРОХ ЁСТой

    • Зочин
    • 180.149.78.*

    Utsan huuheldei

    • Зочин
    • 103.9.90.*

    nuguu gadaad hamtlag yasan be

    • Зочин
    • 103.26.193.*

    Tegeh geed bsiin

    • Зочин
    • 122.201.31.*

    Хаха

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%