Японы төрийн өмчийн хувьчлал иргэддээ чиглэж байна

Удтал хүлээлгэсэн хувьчлал үр дүнгээ өглөө

 Арав гаруй жилийн өмнө “Япон Шуудан” компанийг хувьчлах ажлыг тухайн үеийн ерөнхий сайд Жүничиро Коизуми удирдан хэрэгжүүлж байжээ. Тэд хувьчлал хийснээр компанийн хөрөнгийн зарцуулалт илүү үр ашигтай болж Японы эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байв. Мөн уг компанийг авилга хээл хахуулийн томоохон эх үүсвэр, сонгуульд ялсан намын албан тушаал хуваадаг газар гэж үзэж байлаа. 

Учир нь “Япон Шуудан” нь 400,000 ажилтан/төрийн албан хаагчдын гурван хүн тутмын нэг нь уг компанийн ажилтан байсан/, 24,700 шуудангийн салбартай, мөн 2.1 триллион ам.долларын хадгаламж бүхий банк, өрх гэрүүдийн эзэмшилд буй 1.2 триллион ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгийг даатгасан даатгалын компанийг өөртөө нэгтгэсэн Япон төдийгүй, дэлхийн хэмжээний санхүүгийн аварга том байгууллага байсан юм. 

Харин эсэргүүцэгчид  хувьчлал хийснээр олон салбар хаагдаж, олон хүн ажилгүй болно гэж үзэж байв. Ерөнхий сайд парламентаас дэмжлэг авч чадаагүй ч ард нийтийн  санал асуулга явуулав. Жүничиро Коизуми  санал асуулгад ялжээ. Ингээд хувьчлалыг эхлүүлсэн ч 2010 онд зогсож, Японы Сангийн яам 100 хувь хувьцаа эзэмшигч болж үлдэв.  

 Тэгвэл энэ долоо хоногт Японы Шууданг хувьчлах ажил амжилттай болж өнгөрлөө. Япон Шуудан Банк, Япон Шуудан Даатгал, Япон Шуудан Холдингийн тус бүр 11 хувийг хувьчилж, засгийн газар нь 11.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод байна. Ийнхүү Алибабагаас хойших хамгийн том дэлхийн хэмжээний IPO боллоо. Уг үйл ажиллагаанд 11 андеррайтерийн компани, 50 гаруй брокерийн компаниуд оролцов. Ийнхүү арав гаруй жил үргэлжилсэн хувьчлал бодит биеллээ олж арван нэгдүгээр сарын дөрвөнөөс хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхээр боллоо. 

 Эхний хоёр өдөрт захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давав

Анхдагч зах зээлийн захиалга авч эхэлснээс хоёр өдрийн дотор хувьцаа худалдан авах эрэлт нийлүүлэлтээсээ давжээ. Okachi Securities-ийн захирал Hideaki Honda “Япон Шуудан Даатгалын компанийн хувьцааны захиалгын хэмжээ манайд ногдсон хувьцаанаас 120 дахин их, харин Япон Шуудан Банкны захиалга 30 дахин их байсан” гэв. Энэ мэтчилэн олон хөрөнгө оруулагчид хувьцаагүй үлдэж, брокерийн компаниуд ч тэр, хөрөнгө оруулагчид ч тэр гонсгор байна.

Ерөнхий сайд нэг сумаар гурван туулай буудав

Японы өрх гэрүүд 14.3 триллион ам.долларын санхүүгийн хөрөнгө эзэмшдэг боловч  50 хувиас илүүг нь бэлэн мөнгө, хадгаламж хэлбэрээр, харин хамтын сан, хувьцааны хөрөнгө оруулалтад 16.3 хувийг байршуулсан гэх статистикийг Японы Төв банкнаас өгч байгаа юм. Ийм нөхцөлд Японы засгийн газар өрхүүдийн хөрөнгийг хадгаламжаас гаргаж илүү идэвхтэй хөрөнгө оруулалт болгосноор эдийн засгийн өсөлтөө дэмжихэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.Эдийн засгаа сэргээхэд хувьчлалыг ашиглаж байгаа нь түүний буудахыг хүсч буй нэг туулай.

Хувьчлал хийгдсэнээр нийт хувьцааны 80 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшсэн бол үүний 90 хувийг иргэд эзэмшжээ. Үлдсэн 20 хувийг нь гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшсэн байна. Хамгийн сонирхолтой нь зөвхөн эдгээр гурван компанийн хувьцаанд хөрөнгө оруулахаар 500,000 иргэн шинээр хөрөнгийн захад хөл тавьж байна. Eрөнхий сайд иргэдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулах ажлын эхлэлийг амжилттай гүйцэтгэсэн нь түүний хоёр дахь туулай.

Харин түүний гурав дахь туулай нь юу байв? Чанартай төрийн өмчит компаниар дамжуулж иргэдээ компанийн эзэд болгох явдал юм. Ингэснээр иргэд нь эзэд болж эдийн засгийн өсөлтөөс илүү ихийг хүртэх.

 Сонирхуулахад АНУ-д өрхүүд санхүүгийн хөрөнгийнхөө 13.2 хувийг нь бэлэн мөнгө, хадгаламж хэлбэрээр, 50 орчим хувийг нь хамтын сан, хувьцаанд байршуулсан байдаг аж. Харин манайд хэд вэ? 0.00...хувиар хэмжигдэх нь эргэлзээгүй. 

"IPO бол Шинзо Абэгийн хадгалагч өрхүүдийг хөрөнгө оруулагч өрх болгон хувьцаанд хөрөнгийг нь байршуулах замаар үр ашигтай эдийн засгийн циклийг бий болгох төлөвлөгөөний түлхүүр нь юм”

гэж засгийн газрын төлөөлөгч Yoshihide Suga хэлжээ.

Харин манайд?

2014-2016 онд хувьчлагдах төрийн өмчит компаниуд тодорхой болсон. Есийг нь биржээр дамжуулан хувьчилна. Харин үлдсэнийг нь биржийн бус замаар хувьчилна. Биржээр дамжуулан хувьчлах есөн компанийн тав нь цахилгаан станц, Монгол Шуудан, Монголын Цахилгаан Холбоо, Багануур, Шивээ-Овоо. Харин биржийн бус замаар “Хөтөлийн Цемент Шохой”, “Оргил Рашаан Сувилал” гэх мэт.

Хачирхалтай нь яагаад ингэж хуваав? Яагаад ялгаж салгав? Чухамдаа төр нь хөрөнгийн захаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй бол бүгдийг нь биржээр дамжуулах нь оновчтой шийдвэр болно. Ингэж чадвал манай нөхцөлд гурав байтугай туулай буудна.

Дүгнэлт

Төр нь энэ захыг хөгжүүлэх сэтгэл, бодол байгаа эсэх нь тодорхой бус байхад хөрөнгө оруулагчид нь уг захад мөнгөө хийх эсэхэд эргэлзэх нь гарцаагүй. Ялангуяа бидний хамгийн их хүсдэг “гадаадын хөрөнгө оруулагчид”-ын хувьд төрийн бодлого нь тодорхой бус байхад тогтвортой хөрөнгө оруулалт хийх нь юу л бол. Хуулиа шинэчилж, журмаа сайжруулсан ч системээ сайжруулж, хүчин чадлаа нэмсэн ч хүмүүсээ гадаадад сургаж, хөгжүүлсэн ч энэ захад бодит эерэг өөрчлөлт гаргахгүй байгаа нь манай төр засаг хөрөнгийн захыг хөгжүүлэхэд сэтгэл гарган бодолд автаж, ухаан сийлэхгүй байгаатай дэндүү  их холбоотой.

Улс төр нь хэт хувирамтгай, хууль, эрх зүйн орчин нь хурдан өөрчлөгддөг, эдийн засаг нь уул уурхайд суурилсан, хүн амын 30 хувь нь хүүний талаар ойлголтгүй, 60 гаруй хувь нь хуримтлалд инфляц ямар нөлөө үзүүлдэг болохыг мэддэггүй, хөрөнгийн захад дорвитой өөрчлөлт авчирч чадах дотоодын том хөрөнгө оруулагчгүй, банкны сектор нь хэт давамгайлсан манай оронд хөрөнгийн захаа хөгжүүлье гэвэл төрийн тууштай, урт хугацааны, тогтвортой хөгжлийн бодлого,төлөвлөгөө хэрэгтэй гэдэг нь судалгаа шинжилгээ хийх тусам мэдрэгдэж байна.

Гэхдээ энэ бодлого, төлөвлөгөөг мэргэжлийн компаниуд нь хамтран ажиллах замаар бодитоор боловсруулж дараа нь засгийн сонорт хүчтэй, тууштай хүргэх ёстой.

 

 

 


avatar
    • DR MAXWELL..CH
    • 172.69.12.*

    Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: [email protected] Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL..CH

    • DR MAXWELL
    • 172.69.12.*

    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг Доктор MAXWELL гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.Япон Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: [email protected] Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5419

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%