НҮБ-ийн индрээс тавьсан миний илтгэл

 JCI Монгол байгууллагын 12 салбарын нэг болох JCI Улаанбаатар Централ салбар байгууллагаас хүүхэд, залууст НҮБ-ийн индэр дээрээс "Байгаль, хүрээлэн буй орчноо хэрхэн хамгаалах тухай" өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох "Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" буюу "The Blue Star of Life" төслийг зохион байгуулсан. Төслийн уралдаанд түрүүлсэн сурагч Э.Энхцацралт НҮБ-ийн Европын төв оффисийн индрээс Монгол улсаа төлөөлөн “Байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалахад миний оруулах хувь  нэмэр” сэдвийн хүрээнд дэлхийн улс орнуудын Элчин сайдууд болон Европын элчин сайдуудын өмнө өөрийн дуу хоолойг хүргэж илтгэл тавьсан юм. Э.Энхцацралтын өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн  "НҮБ-ийн индрээс тавьсан миний илтгэл" -ийг толилуулж байна. 
 
НҮБ-ийн индрээс тавьсан миний илтгэл
Намайг Энхжаргалын Энхцацралт гэдэг. Би Шинэ Эрин сургуулийн 12-р ангид сурдаг. Би “The Blue Star of Life” гэдэг олон улсын төсөлд 10 сарын 24-өөс 11 сарын 1-ны хооронд оролцоод ирсэн билээ. Энэ бол тэр төслийн хүрээнд миний Женев дахь НҮБ-ийн Европын төв байран дээр тавьсан илтгэл. Ерөнхийлөгчийн илгээмжийг илтгэлийнхээ өмнө нь уншиж хүргэсэн юм. Харин тэр илгээмжид “...much like today how a son of Mongolia, Enkhtsatsralt, represents his country, having his voice heard on this very international stage"(Монголын хүү Энхцацрал улсаа төлөөлж, энэ том олон улсын индэрт дуу хоолойгоо гаргах нь орч.). гэсэн өгүүлбэр байсан. Энэ өгүүлбэрийн “how a son of Mongolia” гэдэг хэсгийг уншихад дээшээ нэг юм огшоод л гараад ирсэн. Үнэхээр энэ хэдхэн үг намайг тэр том индэр дээр ямар зорилготой юуг хэлж хэний дуу хоолойг илэрхийлэхийн тулд илтгэл тавьж байгааг минь сануулсан даг. Ингэж илтгэлээ итгэл дүүрэн тавьсан юм.
 

 My contribution to environmental protection

I’m honored to be here representing the youth to speak about one of the most popular issues-Environment. Environmental problems concern not only adults, but also the upcoming generations. In our times, we teenagers have witnessed more global warming and extreme weather and we realize it’s our responsibility as well to maintain the ecosystem’s balance. To do this, everyone, from a student to the president of a nation, needs to contribute to the fight against climate change.
I have an experience of such contribution. As the student union president, I realized I must start even single-handedly with myself to protect our environment. Therefore, I organized an action program in which we turned off our school’s entire electricity for a whole day. There was no electronic device at all, not even cellphones. We saved approximately twenty cubic meter wood, and oxygen that is enough to sustain two people for forty years.
There are other people who are contributing too. One example is a boy named “Buynhishig”. Over the last three years, he has cleaned River Selbe by collecting garbage along the coast for three kilometers and throwing them into recycle bins every day. He was only nine when he started doing this. Now he’s the eco-student of his school. His friends clean the river with him.
These small yet significant contributions actually enhance our environment. Regardless of their size, they can have enormous effects. Buynhishig has influenced his friends and I influenced my schoolmates. Little contributions lead to bigger results. It’s our duty to start such small movements. I hope this encourages you in your own field to take the first step like I did. We are the ones who have to take care of the environment. Let’s recycle our trash, ride a bike, plant a tree, turn off our electricity, clean our surroundings. It’s you, me and everyone else who have power to save the mother Earth.”

 

 
 
Энийг ингэж тавиад л сүр бадруулаад л байгаа нь гайхуулж байгаа ч юм биш л дээ. Зүгээр л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, жаахан ч гэсэн өөрчлөлтийг хамтдаа хийх гэсэн л оролдлого. Угаасаа бодоод үзэхээр ингэхгүй бол шал утгагүй. Амиа бодсон хэрэг ч гэж болно. Тиймээс энийг уншсан бол “Засс...Цаца яваа л биз худлаа баахан юм илтгэлдээ оруулаа л биз” гэж бодохын оронд “Нээрээ энэ чинь ингээд сургуульдаа юм хийчихсэн юм байна. Ядаж хийгээд үр дүн нь гарчихсан юм байна. Би ч гэсэн яагаад эерэг үр дүн өөрчлөлтийг авчирч болохгүй гэж?” гэж бодоорой. Тэгээд бас зөвхөн бодох биш өөрөөсөө эхлээрэй. Үйлдэл болгоорой. Хамгийн гол нь “Би өнөөдөр ганцаараа хийлээ гээд юу өөрчлөгдөх юм?” гэж хэзээ ч бүү бод. Учир нь чиний өөрөөсөө эхлүүлж байгаа бүх зүйл бусдад бас өөрөөсөө эхлэх сэдлийг төрүүлж өгдөг. Харин тэд бүгд нийлвэл ямар их хүчтэй өөрчлөлт гарахыг төсөөлөөд үзээрэй.
 
Аз жаргал хүсье! Баярлалаа. Share & Stay tuned!
Хүндэтгэсэн, Э.Энхцацралт

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5002

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%