Оюутолгой: Алт чухал уу, аз жаргал чухал уу?

Монголчуудын аз жаргал хаа нэгтээ оджээ. Аз жаргалаар барахгүй аз жаргалыг эрмэлзэх сэтгэл ч алсарч одсон мэт. Хөрснөөс нь ургаж, хүний дайнд хүрсэн эх нутаг минь билээ.  Цэнхэр тэнгэр, ногоон талд нь хэрхэвч зохихгүй ийм их  үзэн ядал, хэрүүл хараалд живж ахуйг харахуйяа сэтгэл өвдөнө. Өөрийн аз жаргал, ирээдүйн итгэл ч дагаад дундарна.  Доор линк хадсан зарим тэмдэглэлээр энэ цагийн байдал, үл жаргалын талаар эргэцүүлэл бодлоо тэмдэглэж ирэв. Тэмдэглэсээр, ажигласаар, бодсоор л явна...

Ойрд Оюутолгойн санхүүжилтийн талаар олны хандлагыг ажиглаж, ярилцаж үзэв. Бид нэг юмыг мартаад байх шиг: уг нь аз жаргалтай байх нь чухал, эд баялаг бол хэрэгсэл төдий гэдгийг.  Анхны зорилгоо мартчихаар алив бүхэн урвуугаараа эргэх нь мэдээжийн хэрэг.  Аз жаргалаа мартсан Монголчуудын зорилго эд баялаг ахиухан авах, авсан нөхдийг үзэн ядах, эзэрхэх,  талцах, шийтгэхэд орших болсон мэт харагдана. Энэ дунд нь алийг нь биежүүлчихвэл монгол хүн аз жаргалаа олох гээд байгаа нь нэн тодорхойгүй.

Ямар ч боевик нинжа үсэрч орохын эцэсгүй газрын гүнд буй тонн тонн алт, зэснээс аз жаргал олох уу? Ямар нэг аргаар бөө савдаг нь үнэхээр идийг үзүүлж шившээд гаргаад ирлээ гэж бодъё.  Яах бол? Яасан билээ, хэдэн төгрөг үзсэн  хэд гурван жилд. Энд нуршихгүйн тулд нийтлэлч Б.Түмэнцэнгэлийн сайхан тоймолж өгсөн цуврал нийтлэлийн холбоосыг дор хадав. Их гүрний уналтаас хойш  эрчимтэй аж ахуйгүй Монголчууд мөнгөтэй байж үзсэнгүй.  ЗХУ, зээл тусламжийн үеийг дамжаад уул уурхайн эрин эхэлсэн.  Эндээс бэлэн хоол горьдох, барьцах, төсөв нь зузаарсан төр рүү уух идэхийн дон тусаж зүтгэх, эцэс төгсгөлгүй попдох, бялуутай суудлаа булаалдаж хэмлэлдэх,  суудлаа дийлэхгүй ажил унагаж, ард олон, хүүхэд хөгшдийг хөлдөө чирэх гамшиг нэрвэсэн. Сэтгэлзүй, эдийн засгийн тэнцвэр бүх түвшинд алдагдсан. Хөрсөн доорх асар их баялаг аз гэхээсээ эз болж, эрүүл нийгэм, эдийн засгийн суурь болдог өөрийн хүсэл мөрөөдөл, хөдөлмөр зүтгэлээр ямар нэг үнэ цэнэ бүтээдэг соёл бүрэлдэх завшаан энэ 25 жилд гарсангүй.  Хаана хэн миний алтыг хилээр зөөж байгаа бол гэх сэтгэлийн зовлонгүй бусад улсын залуу хүний аз жаргал өөрийнх нь гарт, толгойд нь явдаг. Тэдний ДНБ, нийгмийн сайн сайхны үзүүлэлт ч сугараад алга боллоо. Энэ тухайд ч хэдэн нийтлэл хүргэсэн.  

Одоо тонуулчдыг хөөж явуулаад тонн тонн алт мөнгөө  гаргаад авчихвал , эсвэл гэрээг өөрчилж тэвэр тэвэр ногдол ашиг аваад тэгээд сайхан болох уу гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.  Ийм систем, сэтгэлгээн дунд асар их бэлэн мөнгө орлоо гээд улам зовлон хурж, анхны зорилго улам бүр алсрах вий.  Ер нь тэр их алт зэс нь газрын гүнд байгаа нь  их юм.  Ноён уул, соёлын өв гэх ордоо нинжа нараас хамгаалж чадахгүй байгааг үзвэл, их алт зэс нь хөрсөндөө ойр байсан бол хамаг залуус нь халтайтал шороо ухдаг  Танзани шиг болох энүүхэнд байсан байх.  Орчин үеийн технологи, менежменттэй компанид залуус маань ажиллаж байна гэж харах уу, бид очоод малтах байсан, эсвэл хадгалж байх байсан юм гэж уурлах уу? Хандлага мэднэ. Бид сүүлийх буюу өөрсддөө зовлонтой хариултыг сонгож амьдарч байна.  

За энэ өөрсдөө ухах, гэрээ өөрчлөх гэдэг угаасаа бүтэхгүй төсөөлөл ч яахав . Одоо нэгэнт бий болсон нөхцөлд хандсан психологийн  хаана нь  аз жаргал зүүлттэй нь бас тодорхойгүй. Буруу, муу, зайлуул, хаа гэсэн асар их уур,  гэмтэн олж гэсгээх тэчьяадал мэдрэгдэнэ.  Та тэгээд яг яамаар байгаа юм бэ? Одоо яах вэ? гэхээр  хариулах хүн цөөн.  Миний аз жаргал бол энэ, ингэхийн тулд ийм юм хэрэгтэй, тэгэхийн тулд ийм арга үр дүнтэй гэсэн дарааллаар  үр дүн, өөрийнхөө сайн сайхны төлөө сэтгэж байгаа хүн хэр олон байна вэ?

Зүгээр л үзэн ядмаар, муулмаар, харамламаар. Ийм их сэтгэлзүйн хорлол, нийгмийн сайн сайхны тээг гэж байх уу? Эгэл, тойм сэтгэлгээтэй нүүдэлчдэд  1,3 км гүнд байгаа боловсруулаагүй металлыг хотонд хэвтэж байгаа хоньтой адилтган ойлгох дадал яасаар ийсээр суужээ.  Компанийн менежментгүйгээр баялаг болохгүй юмыг  та нарых гэж зовлонгийн үр тарьсан явдалд төсөл хөдөлгөж оноо авсан улстөрийн пиар, попууд, үр дүнгүй тэмцлийн баатрууд, үглэх гаслахаас өөр идгүй комментчид бүгд буруутай.  Ямар ч шийдэлгүй сөрөг мэдээлэл, юугаар дүүргэхээ өөрөө ч мэдэхгүй дундарсан сэтгэлийн бухимдлаа олон нийтийн сүлжээнд цацагсад ч цөм аз жаргалын дайсан.

Өөрчилж чадахгүй бол зовох юун, өөрчилж чадах бол бас зовох юун гэсэн онч үг бий. Амьдрал 10 хувь нь юу тохиолдсон, 90 хувь нь түүнд хэрхэн хандсанаас бүтдэг ч гэдэг. Бид Оюутолгойгоос болж зовж байгаа бол 10 хувь нь үйл явдлаас, 90 хувь нь бидний бэлэн алтны шунал, бусдаас харамлах сэтгэлээс үүдэж байх шиг. Одоо өөрсдийнхөө төлөө нэгэнт өөрчилж чадахгүй хэсэгтэй нь эвлэрэх, сайн талыг харах,  өөрчлөх боломжтой юм байгаа бол хэрхэн ажиллах аргаа тунгаах цаг болжээ.  Уул уурхайн баялаг, мега зодоонуудаас аль болох хамааралгүй бүтээлч, оюунлаг салбараас хувь хүний хүсэл зорилго, аз жаргалаа эрье. Оюутолгойтой тэмцэхийн төлөө биш, өөрсдийн сайн сайхны төлөө тэмцэж эхэлснээ санаж, өөрсддөө ашиггүй хандлага, хардлагаа хаяцгаая.  Хардаад тэмцээд сайн сайхан болох бол үргэлжлүүлье, болохгүй юм бол аргаа өөрчилье. Гол нь үзэмж төгөлдөр, энх тайван эх орондоо сэтгэл тэнэгэр, хэрүүл тэмцэлгүй сайхан байхаа илүүд үзье. Бид төсөөллөөс цаашгүй биет баялгийн төлөө тэрнээс хэд дахин үнэтэй биет бус үнэт зүйлс, сэтгэл ханамж, бие даах эрмэлзлээ төлж байна, больё. Энэ тэр мега зодоонд тэсвэртэй олон салбарт эдийн засагтай, оюуны хөгжилтэй, ажлын бүтээмжтэй орон болохын төлөө дор бүрнээ хичээе.  Хүнээс үнэтэй алт, нийгмээс чухал уурхай гэж үгүй. 

Одоо нэг нь энийг уншаад тэрний энэний хөлсний бичээч гэх нь дамжиггүй. Аз жаргал гэж юу ч юм, яавал ирэх юм бүү мэд,   аль нэгнийгээ муулж, комментолж алалцаж байхгүй бол болохгүй болчихсон юм чинь...

 

 

Холбоотой:

Наадмаас өөр жаргал

21-р зууны монгол хүн хаана байна?

Гунигтай бөгөөд авъяаслаг Монголчуудын шоу

Монголын эдийн засаг 2008-2010 онд буюу сургамж аваагүй хямрал

  • Хаштагууд:
  • #ОТ

avatar
    • zo
    • 92.225.34.*

    arai l amidarlaas tasraa yu daa? uuliin oroid gal hosgui huvtsagui hoolgui ovoljij bgaa humuus az jargalaa martaad bna uu? mongolchuudiin, UBchuudiin hed n tegj amidarch bna ve? hotiin tovoos yeordoo 15 min yavaad zahaar n yavaad neg uzdee... ene aimshigtai corruptive, huviin erh ashgiin toloo mongol huniig baruunii guilgachidaas dor amidarahad hurgej bui, (amidrah ch gej dee chaavaas umh talhnii toloo odor honogiig goloo zogooj ongoruulj bgaa gevel iluu tohirno) erh barigchid nertei novshiin amitadtai neg tald zogsoogui gj naidaj bna shuu ooriig chin...

    • Зочин
    • 122.201.31.*

    Орчин үед нийгмийг эдийн засгийн хөгжлөөр нь бус иргэдийнх нь аз жаргалын хэмжээгээр хэмждэг болсон. Харин бид яаж байна вэ?

  • Энэ бол энгийн санаа. Өөрийн биед хэрэггүй, бухимдаад ч өөрчлөгдөхгүй юмыг өөрсдийнхөө сайн сайхны төлөө орхиё гэсэн үг. Юуг өөрчлөх боломжтой, юуг өөрчлөх боломжгүй талаар энд нэг санал гаргасан бга. http://www.trends.mn/n/4598

    • Зочин
    • 59.23.216.*

    Аз жаргалгүй монгол орон болж дээ хөөрхий. Гэхдээ өндөр орлоготой аз жаргалын индексээр тэргүүлдэг гэж судалгаа байдаг биз дээ. Тэгээд ч энэ их алт мөнгө байгаа гэдэг зүйл бол иргэдийн сэтгэл зүйг үнэгүй зүйлд сургаж байгаа юм энийг чинь natural resource trap гэж үзээд байгаа

    • Зочин
    • 202.21.109.*

    zow zow

    • Зочин
    • 59.153.112.*

    АЛТ

    • Захиалгат нийтлэл үү?
    • 182.160.36.*

    Гүй л дээ. Өмөөрөөд байх зүйл биш гэж бодож байна. Шийдэл энгийн. Ашиггүй баьгаа бол гадны хүнээр ухуулалгүй хаагаад л үлдээ л дээ. Эсвэл ашгаа олж ав. Гэрээ хийсэн хүнүүсийг шийтгээд, авсан авлигыг нь улсын төсөвт гадаадын данснуудаас нь авч ирээд оруул. Бас мөнгө орж ирвэл замбараагүй болно гэж айлгах утгагүй байна. Бодлогоор, улсын том нефьт боловсруулах үйлдвэр, эсвэл усан цахилгаан станц зэрэг барьж болно. Заавал Хятадаас зээлж биш. Аз жаргал хайх гэхээсээ бурууг зөв болгох гэж л бодож байна.

  • Шийдэл энгийн гэж ирээ л томорцгоохын. Хаана бн энгийн шийдэл чинь. Бүтэн улсаараа тэрийг чинь хайж өчнөөн жил алтнаас үнэтэй цаг хугацаа, нэр хүндээ алдлаа. Бүтэхгүй юм хөөцөлдөж оронд нь аз жаргалаа алдчихлаа гэхээр бүтнэ, захиалгатай гээд дайраад бхын. Бүтэхиймү? Ингэж комментолж, бүтнэ гэж суугаа танд аз жаргал бн уу? Тэрийг л асуулаа.

    • Зочин
    • 122.201.31.*

    Уг нь шийдлүүд бий л дээ. Гаргасан шийдлийг нь харин авч хэлцдэг улс төрчид байдаггүй юм даа. Би судалгааны байгууллагад, тэр дундаа үндэсний гэх томоохон төрийн судалгааны байгууллагуудад 13 жил ажиллаж байна. Залуу хүний хувьд судалгааны туслахаас удирдагч хүртэл, хамгийн энгийн ажилаас нь авхуулаад нарийн шинжилгээний ажилд нь ч оролцож байлаа. МАН-ы үед ч АН-ы үед ч ажиллаж байсан. Олон арван асуудлаар шийдлийн хамгийн оновчтой гэж бодсон хувилбаруудыг томьёолоод шийдвэр гаргагчдад хүргэж байсан хэдий ч шийдвэрт нь шууд тусаж байсаныг нь мэдэхгүй юм. Ямар ч эрх мэдэлтэн бидний судалгааг авчихаад шүүгээндээ хийчихдэг. Ингэж шийдэж болох юм байна гэж мэдчихээд аль болох болохгүй, бүтэхгүй, буруу шийдвэрт нь гарын үсэг зурдаг, кноп дардаг.

    • Монхүү
    • 202.131.242.*

    Миний машиныг 2 хүү маань /20 , 18 тай/ унаж яваад осол хийсэн байна. Уг нь би бүр багаас нь машин барьж сургасан, сайн барьцгаадаг боловч араас нь нэг согтуу нөхөр мөргөсөн. Би ийм шийд гаргасан: 'Өөрсдөө орлоготой болоод өөрсдийн унаагаа ав' . Одоо хэн ч надаас түлхүүр гуйдаггүй, машин тэрэгний ямар ч хэрүүл болдоггүй, 2 уулаа дуугай барьцах юмгүй, явган хичээл номондоо яваад, бүгд жаргалтай байна.

    • Зочин
    • 27.133.94.*

    Ерөнхий сайд нь нууцаар очоод гарын үсэг зурж ирсэн болохоор улсаараа хайсан гэж хэлж болох уу? Яагаад коментолж бухимдаж болохгүй гэж? Санасан бодсоноо хэлэх нь хүн бүрийн эрх шиг. Бүтнэ гэж бодож бичиж байгаа нь сайшаалтай, учир нь хэрэг хуучирдаггүй гэдэг. Болбол буцаагаад болохгүй бол дараагийн ОТг алдахгүй байж болох бус уу. 60 хувь нь ядуурчаад 1 уут нүүрс юмуу 5 кг гурилаар сонголтоо хийх хэмжээнд ядуурсан байхад наад ОТ алтан дээр чинь аз жаргалтай хүний царай гаргаад коментлохгүй суух байсан гэж үү?

  • Би одоо маргаж зовохоо байя гэсэн хүн, маргах сонирхол алгаа. Танд яавал сайхан бн, түүнийгээ л хийж бвал зүгээр бх. Өөрийгөө марталгүй шиг.

    • Зочин
    • 103.229.121.*

    Unen l yum bichij dee mongolchuud mini

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%