Нийтлэл 12 сарын 22, 2015

Хялбар тайлбар: Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт

2016 оны 1 сарын 1-нээс, одоо 10 хүрэхгүй хоногийн дотор хэрэгжих Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулиар, иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн татварын 20 хувийг буцааж олгохоор болсон.  Үүнийг хялбар жишээгээр тайлбарлая.

Та Бурзай дэлгүүрээс 1100 төгрөгөөр талх авлаа гэж бодъё. Үүний 1000 төгрөг нь суурь үнэ, 100 төгрөг нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар байдаг.

Таны төлсөн 1100 төгрөгт багтаж байгаа 100 төгрөгийн татварын 20 хувь буюу 20 төгрөгийг танд буцааж олгоно.  Өөрөөр хэлбэл та 100 төгрөгийн худалдан авалт тутамдаа ойролцоогоор 1,82  төгрөг буцааж авах боломжтой.  1,82 төгрөг бага сонсогдож байгаа ч жишээ нь сар тутам 2 сая орчим, жилд 25 сая төгрөг зарцуулахад дараа нь  455 мянган төгрөг буцааж авна гэсэн үг. Ерөнхийдөө олон улсын ямар ч дебит, кредит картны хэрэглээний урамшуулалтай харьцуулахад урамшууллын 1,82% нь маш өндөр хувь гэж үзэж болно.

 

20 хувиа яаж буцааж авах вэ?

Татварын албаны тайлбарлаж байгаагаар шинэ систем бүрэн нэвтэрсний дараа НӨАТ-ын цахим системд бүртгэлтэй картаар тооцоо хийвэл, тооцоо хийсэн даруйдаа буцааж авна.

Цахим систем бүрэн хөгжтөл, эсвэл бэлэн мөнгөөр тооцоо хийсэн бол:

  НӨАТ төлөгч, төлөгч бус бүх аж ахуйн нэгж НӨАТ-ын  системд холбогдоно. Сугалааны дугаартай нэгдсэн талон нэвтрүүлнэ.  Таныг 1100 төгрөг төлөөд талх авмагц Бурзай дэлгүүр НӨАТ төлөгч мөн ч бай биш ч бай танд төлбөрийн баримт, баталгаажсан талон өгөх үүрэгтэй гэсэн үг.  Өгөхгүй бол та –Талоноо авъя гэж нэхээд авах эрхтэй.  

Хэрвээ Бурзай дэлгүүр НӨАТ төлөгч бол та  20 төгрөгөө буцааж авах, бас орон даяар явуулах татвар төлөгчийн буцаан урамшуулах сугалаанд оролцох боломжтой.  НӨАТ төлөгч биш бол зөвхөн сугалаанд оролцох боломжтой.  НӨАТ төлөгч юм уу талон өгдөг дэлгүүрээс авсан нь ашигтай гэсэн үг.

Талоны дугаараа татварын цахим системд бүртгүүлээд, буцаан олголтод хамрагдана.  2016 онд төлсөн татварыг 2017 оны эхний улиралд буцаан олгоно.  

 

Сэтгэгдэл бичих

    • монголын ядуу бизнес эрхлэгч
    • 2016-01-06

    Новшийн эргүүтсэн төрийн бодлогоос болж боож үхэж босож харайхана дээ ямарч бэлтгэлээ хангаагүй байж (нөат) ийн 20% гэж ард түмнээ хооронд нь талцуулж ингэх шаардлага байгаа ч юм уу байхгүй ч юм уу. Жижиг дунд бизнес эрхлэгчид (нөат) төлөгч болсоноор бүх бараа бүтээгдэхүүн 20% өсөж нэмэгдэх нь дээ манай дэлгүүр double A цаасыг 7600 төгрөгөө зардаг байсан бол өнөөдрөөс 8500 болох нь дээ. Зарим нэг тархиа угаалагсан хүмүүс нь барьж идэхнээ чааваас. Ард түмнээ мөлждөг төр. Хямралтай үед нь жинхэнэ хямраах гэж энэ байх даа.

    • Зочин
    • 2015-12-23

    ЗӨВ ШҮҮ

arrow icon