Нийтлэл 12 сарын 27, 2015

Гүүглийн хайлтад үлдсэн 2015 он

Олон улсын хамгийн том хайлтын систем Google-ээс 2015 онд дэлхий дахинд ямар сэдэв хэдэн удаа хайлт хийгдсэн талаарх статистик мэдээг эмхтгэн гаргажээ. Та энэ хайлтын статистикаас 2015 оны трэндээс хоцорсон эсэхээ эргэн нэг харахын сацуу, зах зээлийн үнэлгээ нь 515 тэрбум америк долларт хүрсэн Google компаниас хүн төрөлхтний сайн сайхан, эв эеийн төлөөх тэмүүллийг илэрхийлсэн хүчирхэг мэссэж бүхий видео гаргасныг мөн эндээс сонирхож болно. Хоёр их гүрний харилцаа хүйтэрч, Дундад дорнодоор Исламийн улсуудын хүчирхийлэл гаарч, худалдааны гэрээ хүрээ тэлж, гамшигт газар хөдлөлт, санхүүгийн хямрал, цагаачдын асуудалтай зэрэгцэн урлаг соёл, шинжлэх ухааны гайхамшигт ололтууд шил дараалан төрсөн 2015 он. Энэ оныг гүүглийн хайлтаар эргэн нэг харахад:

 

Парисын халдлагын тухай хайлт 897 сая, Стар Воорс кино 155 сая, Ангараг гариг дээр ус олдсон тухай 10 сая хайлт, рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 246 сая хайлт.

Канадад болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 113 сая хайлт, Иран дахь цөмийн энергийн гэрээ 20 сая, Грекийн дампуурал 35 сая, Хятадын эдийн засгийн удаашрал 12 сая.

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны хямралын талаар 42 сая, Балбын газар хөдлөлтийн талаар 85 сая, Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 323 сая, нас барсан их хүмүүс, оддын тухай хайлт 123 сая.

Английн хатан хаан Элизабет түүхэнд хамгийн олон жил төр барилцсан хатан хаанаар тодорсон тухай 100 сая хайлт, алдарт Волксвагений чанарт гарсан асуудлын талаар 13 сая, Сирийн цагаачдын тухай 23 сая, Зимбабвегийн бэлэг тэмдэг, анчны буун өртөж үрэгдсэн Сецил арслангийн тухай 32 сая хайлт. 

87 дугаар академийн шагнал гардуулах арга хэмжээний тухай 406 сая, дэлхий даяараа даашинзны өнгөн дээр маргасан 73 сая.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon