Муу сурдаг хүүхдийн аав ээжүүд гаргадаг нийтлэг алдаа

Ангийхнаасаа удаан...хамгийн сүүлд хариугаа гаргадаг...гэртээ хийх гээд төвлөрөхгүй...яг ойлгосон эсэх нь бүрхэг...

Таны хүүхэд ингээд байна уу? Миний хүүхэд хоцорлоо гэж сандарч, цухал, атаархал төрөөгүй биз?  Гэхдээ хүүхдээ хоцроохгүй юмсан гэсэн сэтгэлээр сандарч, баахан юм зааж, шахаж харьцвал улам хоцрох үрийг тарина.

Хүүхэд бүхэн юуг ч яаж ч сурах чадвартай. Хүүхэд бол дун л гэсэн үг. Зарим нь зузаан хуягтай, жаахан удна, зарим нь гайгүй. Хуягт нь багахан цав гаргахад өөрөө гараад ирнэ. Өөрөөр хэлбэл нэг их агуулга заах гэхээсээ илүү “би чадах юм байна” гэсэн итгэл л байхад болно.

Хүүхэд том хүн шиг энэ надад хэрэгтэй, миний ирээдүйд чухал гэх мэтчилэн сэтгэдэггүй.  Хичээлийн тухайд ч ялгаагүй, би хичээл хийхгүй бол болохгүй гэх мэт дунд ангиас л төрж эхэлдэг стресс, мэдрэмж огт байхгүй.

Тиймээс аав ээжийн зүгээс чи хийхгүй бол болохгүй, хийх ёстой гэх мэтчлэн дүрэмдээд улам хүчилж, дургүй болгохын нэмэр болно.

Хүүхдийнхээ төлөө уйгагүй хичээл зааж, цээжлүүлье гэж үзэж тардаг аав ээж үүнийг уншиж байж мэднэ. Та өөрийгөө оронд нь тавиад үзээрэй. Том хүнд ч гэсэн надад хэрэгтэй гэж мэдэхгүй, мэдрэхгүй юмыг нь тулгаад байвал ямар байх вэ? Хүүхдээ бодож байгаа аав ээж тусмаа шахаад стресст оруулж, улам холдуулах хандлага харагддаг.

Тэгээд хүүхэд хэзээ хичээл хийх вэ?

Би энийг хийж чадна гэж өөртөө итгэж байхдаа. Хичээлдээ сайн хүүхдүүд яагаад хурдан бодож, дуртай хичээллэдэг вэ гэвэл бодлого бодож чадна, ойлгож чадна гэдгээ мэдэж байдаг тул өмнө нь бодлого тавихад тархи нь хөөрөх, сэргэх маягийн төлөвт ордог байна.

Бага ангийн нас бол  –Би энийг чадна, намайг энийг чадна гэдгийг хэн нэгэн хараасай, ямар мундаг юм бэ гэж бодоосой гэсэн хүсэл их хүчтэй үе байдаг.

Дунд ангид гараа өргөх сурагч цөөрч ирдэг, харин бага ангид олуулаа уралдаж гараа өргөдөг нь ийм хүслээс шалтгаалдаг байна. Гараа өргөхгүй байгаа хүүхэд ч интроверт зан чанартай юм уу, нэрэлхэж байгаагаас биш хүүхэд бүгд адилхан.

Тиймд хүүхдэдээ  –Би энийг чадлаа гэж бодох боломж гаргаж өгөөрэй.

Хүнд хичээл, их юм заах гэлгүйгээр өөрийх нь амархан чадах бодлого ч хамаагүй бодуулаад –Чадлаа гэсэн итгэл төрүүлэхэд дараагийн хүнд бодлогод хандах хандлага нь шал өөр болно. Тухайн ангийн түвшнээс 20 хувь хөнгөн бодлого зүгээр. Ялангуяа бага ангийн хүүхэд өөртөө итгэх итгэл бүрэн бүрдээгүй байдаг, тийм тусмаа итгэлтэй болгож хөгжүүлэх боломж зөндөө бий.

Ийм арга хэрэглэхдээ анхаарах нэг зүйл: учиргүй хичээл хийх гэж байгаа бэлдэх байдалд орж стресст оруулалгүйгээр, санамсаргүй нэг бодлого бодуулах маягаар урамшуулахад болно.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%