'ҮЛДЭЖ БУЙ ГАНЦ АРГА БОЛ СОНГУУЛЬ ЛУЙВАРДАХ'...

ҮЛДЭЖ БУЙ ГАНЦ АРГА БОЛ СОНГУУЛЬ ЛУЙВАРДАХ...

УИХ-ын гишүүн Фортуун Н.Батбаяр Ц.Нямдоржийг намын нөхөддөө ингэж хэлсэн хэмээн чуулганд хэлсэн үгэндээ дурдаж байжээ. Аль 4 жилийн өмнөх явдал ч ер нь та бидний итгэж найдаж саналаа өгсөн намууд, нэр нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүд маань сонгуулийг луйвардах тухай өөр хоорондоо ярьцгааж, бодоцгоож явдгыг илэрхийлнэ.
"Шударгаар явах юм бол манай нам ялж чадахгүй. Ганцхан бидэнд үлдэж буй арга бол сонгуулийг луйвардах. Сонгуулийг луйвардах арга нь бол сонгуулийг зохион байгуулах явцад оролцох". Ингэж л хэлдэг байх нь.

Өнөөдөр ч манай толгой хоёр намын нэр хүнд аль аль нь ихэд дор орсон байгаа. Ялангуяа эрх барьж буй АН намын хувьд бүр ч ноцтой байдалтай. Удаа дараагийн санал асуулгуудын дүн ч үүнийг илтгэнэ. Ирэх сонгуульд АН нам ёстой луйвар л хийдэггүй юм бол сонгуульд гарах магадлал маш бага болсон. Тиймээс 4 жилийн өмнө Ц.Нямдоржийн хэлж байсан шиг үгийг, санаж байсан шиг санааг өнөө хэн нэгэн хэлж, бодож явна гэхэд гайхах зүйлгүй. Үүнд эмзэглэх хүн гарах л байх. Гэвч бодит байдал нь энэ юм.
Эмзэглэл дээр дахиад жаахан давс үйхээс аргагүй болж байна, уучлаарай. Хотын мэр Үүл баатар маань намынхандаа юу хэлснийг сонсоё.

Э.Бат-Үүл: "Одоо яг үнэндээ Нам мам яриад байгаа болохоос биш нам мам байхгүй болсон шүү дээ. Хамаа байхгүй болсон шүү дээ. Франкцууд гэдэг юм бий болсон, /гэвч/ ямар юмных нь фракцууд байхав дээ. Ашиг сонирхол нь нэгдсэн улсууд л байгаа. Бүлэг дээрэмчид л байж байгаа. Одоо тэр нь овог аймаг болж хувирч байна. Одоо удахгүй XIII зуун шиг хэрээд мэргэд, татаар гэдэг юм шиг л болох гэж байх шиг байна. Нөгөө төрийн эрх мэдэл чинь бизнес болчихлоо шүү дээ. Тэр бизнес, тэр компанийг эзэлж авахын төлөө овог аймгуудын тулалдаан эхэлж байна"


18 жилийн өмнө, 1998 онд УИХ-ын гишүүн асан О.Дашбалбарын хэлж байсан үгийг эрхгүй санагдуулна. Тэгэхэд АН нам төрийн эрхэнд гарч, яг өнөөгийнх шиг нөхцөл байдал үүсчихээд байв. Эдийн засаг хямарч, төр дампуурч, ард олон үймэн самуурч байлаа. О.Дашбалбар агсан тэгэхэд "АН бол бүлэг дээрэмчид. Өөр юу ч биш" гэж... Цааш нь "АН ичихгүй иддэг, МАХН ичингүйрэн иддэгээрээ л ялгаатай". Үнэн байсныг цаг хугацаа харуулсан, харуулж ч байна.
1996-2000 оны хугацаанд АН нам засгийн эрх барихдаа нэр хүндээ хэрхэн баллаж тавьсан түүх 18 жилийн дараа дахиад давтагдаж байгаа үйл явц бидний нүдэн дээр өрнөж байна.

"Мухар үхэрт худаг бүү үзүүл. Муу хүнд ... Муу НАМД төр бүү бариул" Хуучин цагийн мэргэн үг өнөө цагт ийн хувирчээ.
2000 онд АН буюу тухайн үеийн Ардчилсан Холбоо эвсэл навсайтлаа ялагдаж, УИХ-д бөртийх ганцхан суудалтай үлдэж байсан нь тэдний 4 жилийн ажлынх нь дүн байв. Тэгэхэд ард түмэн тэдэнд -F дүн тавьсан.
Алдаагаа давтдаг хүнийг тэнэг гэдэг. Харин давтдаг, давтах давтахдаа бүр улс орныхоо хувь заяагаар тоглон тоглон давтдаг улс төрийн хүчнийг чухам юу гэж нэрлэхийг мэдэхгүй байна.

Э.Бат-Үүл ч чухам бодит байдлыг хэллээ.

Бодит байдлыг эгцлэн харж чадаж байгаа, бас эрс шулуун хэлж чадаж байгаа энэ хүмүүнд баярланам. Төрийн хүний зангараг гэж нэг юм байдаг. Тийм зангараг харуулж эдгээр шүүмж үгсийг хэлсэн байгаасай билээ. Үнэхээр ч төрийн зангарагтай зарим нэгэн хүмүүс АН нам дотор нэг бус нэлээн хэд бий. Ер аль ч намд үнэнч, шударгуу, чигч, голч нуруутай хүмүүс бий. АН нам дотор миний сайн таних мэдэх, хуурай дүү минь болсон сэтгэл зүтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, эх орондоо хэрэгтэй залуус ч цөөнгүй. Гагцхүү тэд нам дотроо буй бүлэглэлүүдийнхээ, Үүл баатрын тодорхойлсончлон "Бүлэг дээрэмчид"-ийнхээ хүч нөлөөг давж чадахгүй байна. Зарим нь давах нь бүү хэл сөрж ч чадахгүй байна. Тэгсээр намаа алдсан, алдаж буй гашуун явдал болж байна. Давхар улс орон нь ч хохирч байна.

АН намын зарим зүтгэлтнүүд бол бүр тас гүрийчихэж байгаа. Жишээ нь З.Энхболд дарга. Тэр "Ирэх сонгуульд манай нам ялна" л гээд зүтгээд байгаа шүү дээ. Зи дарга бодит байдлыг мэдэхгүй биш, сайн мэдэж байгаа. Гэвч давхар бодолгүй Зи байвал Зи биш болно. АН нам яагаад сонгуулийн Хар хайрцгийг зүйл бүрээр зүтгүүлээд байсны учиг эндээс ч харагдаж магад...
Зарим зүтгэлтнүүд нь бодит байдлыг огт олж харахгүйгээр тэнгэрт хөвөөд л, "Манай нам ялна" гээд нүд нь гялалзчихсан манаргаж яваа. Тэндээсээ гэнэтхэн газардах үед тун хүчтэй доргилт болно доо.
Нэр хүнд нь навс унаад зутарч явахад "Ядарч явахад яр" гэгчээр гэнэтхэн Засгийн газрыг нь огцруулах асуудал босоод ирэв. Өнөөх Дубайн гэрээ...
АН үгүй гээд гүрийвэл гүрийж чадна. Ч.Сайханбилэгийг аваад үлдэж чадна. Гэвч АН өөрийн Засгийн газраа өөрсдөө онхолдуулчихдаг хуучтай. Фортуун, Үүл баатар хоёрын байдлыг харвал магадгүй шинжтэй.
Өмнө нь М.Энхсайханы, Ж.Наранцацралтын, Ц.Элбэгдоржийн, Н.Алтанхуягын Засгийн газруудыг өөрсдөө л огцруулсан.
Сайханбилэгийн Засгийн газар огцорсноор юу ч өөрчлөгдөхгүй, юу ч сайжрахгүй, нэмэгдэхүүний байрыг сольж буйтай ялгал үгүй... Бас нэг ээлжийнхэн "хоолондоо орох"-оор дайрч, бужигнан, өнөөх "овог, аймгуудын дайн" өрнөнө. Дажинд нь хүнд хатгаатай байгаа эдийн засаг улам нэрвэгдэж, зовлонг нь ард олон үүрнэ. Сайнаар бодоход "Дээрэмчдийн бүлэг"-ийн бус, цэвэр хүн ирлээ ч сонгууль болтол 5 сар гаруйхан хугацаанд юу ч хийх билээ, ажилтайгаа танилцаж гүйцээгүй байтал халаагаа өгөх болно.
Монголын Засгийн газрын нэр хүнд Олон улсын тавцанд унана. Гадаад ертөнцөд бол АН-ын Засгийн газар гэж харагдахгүй, Монголын Засгийн газар л харагдана. Тэр хэмжээгээр өнөөх хүсэн дуудаад байдаг гадаадийн хөрөнгө оруулалт, Монголд итгэх итгэлд хорогдоно. Их зүйл алдана даа.

Харин зарчмыг, хариуцлагыг эрхэмлэх аваас огцруулах нь гарцаагүй зөв. Эцсийн эцэст бид энэ 25 жилд чухам зарчим, хариуцлага гэдгийг ор тас мартаж орхисноос л ийм хачин хаос байдалд орчихсон шүү дээ. Хадуурсан морийг хадуурсан талаас нь хайр найргүй ороолгож байж эргүүлдэг. Зарчим, хариуцлагаа мартаж хадуурсан төрд үүн лүгээ адил хатуу хандаж байж, зөв голдрилд нь оруулахгүй бол боломгүй. Дээр дурдсан өнөөдөр маргаашийн хор хохирлыг үл хайхран зарчим дээрээ бат зогсож чадвал алс хожмоо хэрэгтэй юм. Энэхүү зарчимын төлөө төлж буй золиос хичнээн өндөр байх чинээгээрээ бид илүү хүчтэй, бат итгэлтэй сургамж авах болно.

Сэтгүүлч Ж.Нарангарав "Сайн анчин ангаа, харин муу анчин өөрийгөө намнадаг" хэмээн бичиж. АН ганц өөрийгөө намнаад зогсдог бол, харамсалтай ч бас яая гэхэв, өөртэйгээ хамт улс орноо намнах шахаж байна шүү...
Б.Номинчимэд.

Uyanga Gantumur

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хотын мэт Э.Бат-Үүл баатар нарын яриаг эндээс...

https://www.youtube.com/watch?v=LyEY2XU7CTQ&feature=youtu.be

  • Хаштагууд:
  • #АН

avatar
    • Зочин
    • 202.21.109.*

    asdfasdf

    • LOL site
    • 202.131.227.*

    Tegeed sain nam ni MAN yumuu xoxo. Tuuhii ediin une osohoor ter nam ni sain tor bariad unahaar muu tor barichih uu te. Tanai site iig gaiguin baih gej bodson suuliin yed MAN ii taliig baridag nogoo namiig ni muulj hooloo olj iddeg hogiin site bolson shig bnlee shuu. naad hool chine harin bainga oldohiin boluudaa chaavaas. bi ali ch namiin gishuun bish tehdee muu namd tor buu bariul nogoo sain namd ni bariul ntr gesen hogiin yum sonsohoor dotor muuhai orgiod baina. bariulahaara 1 bolson sain nertei MAN chine hamgiin olon jil tor barisan !!!!

    • Зочин
    • 202.9.40.*

    Яасан, МАН-ыг муулж хоолоо олж иддэг АН-ын гишүүн үү? Өөрийнхөө сэтгэлгээнээс гарч бга комментоор манайх биш өөрийгөө дүгнэж бдгаа мэдэж бга юу? Үзэл бодол хоолны үнэтэй тэнцүү гэж үздэг хүнээр дүүрэн нам байх нь, АН.

    • Зочин
    • 202.131.227.*

    Minii ooriigoo dugneh dugnuuleh bol hamaagui asuudal bi ugaasaa nam bus harin tanai site iin bodlogo ilt 1 tal barisan hogiin niitleluudiin chine talaar setgegdel bichej baina. Sain songolt gej baihgui 4 muu songolt l baigaa ugaasaa bugd medej baigaa uchir ni bugdl eeljlen tor bariltsdag shiidej chadahgui asuudluud ni yag ter chigeeree ulddeg. Harin songuuli dohood ireheer hevlel medeelel sonin setguuluud ali negiih ni bogsiig dolooj hooloo olj iddeg ni chi unen. Ene tuhai l yarij bichij baina.

    • Зочин
    • 150.129.143.*

    Энэ хавиар нэг бга АН-ын хийсэн зөв ажлуудын пиар, МАН-ын хийсэн буруу ажлын шүүмжлэлийг олж харахгүй бга бол нам чинь таны шашин болсон бн. Ажил хэргийн хэрэгтэй хэрэггүйг биш, хүн, нам, бүлэглэлийг сайн муу гэж шийдээд нэг тал татсан юм уу дайсагнасан омгийн сэтгэхүйгээр аливааг харж байдаг чинь тэр зэрэг. Тэгээд ч манайх авторуудын нийтлэлд цензур тавьдаггүй, чиг ч өгдөггүй. Сайн ажил хэргийг олонд түгээхэд ч зардал гардаг. Та нар шиг сэтгэлгээтэй уншигчид энэ тэрний тал, тэр энэний тал, 4 муу бол 4үүлээ дандаа муулуулна, тэр энэнээс идлээ, бөгс долоолоо гэх мэтчлэн сэдэв биш тал тойрсон мэдээлэл хүлээж байдгаас болж наад муулаад байгаа салбар чинь хог дээр үсэрсэн бн.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%