НѲАТ-ын сугалаанд супер азтан болохоос солирт оногдох нь амархан буюу 100 саяыг хэн ч хожоогүй шалтгаан

Ѳнгѳрсѳн бүтэнсайны НѲАТ-ын сугалаанд 100 саяыг хожих азын дугаар нь 26003690 гэдэг тоо байж. Гэхдээ танд энэ тоо таарч, ачтан болоогүй. Яагаад?
 
Тэнгэрээс унах солирт оногдох нь азтан болохоос амархан
 
Магадлалыг нь бодоод үзэхээр Таны баримтан дээр энэ тоо байгаагүй нь ойлгомжтой зүйл байж. Сугалаанд хожихоос солирт оногдох магадлал нь ѳндѳр. Энэ жил тэнгэрээс унасан солирт оногдох магадлал ойролцоогоор 70 саяд 1 гэгдэж байгаа юм байна. Ер нь бол боломжгүй шахуу, маш ховор л тохиолдол.
Харин 26003690 гэдэг тоо 00000000-99999999 хүртэлх 100 сая тоон дунд ганц л байх тоо. 
 
Ѳѳрѳѳр хэлвэл Таны НѲАТ-ын сугалааны дугаарын 8 орон таараад азтан болох боломж 100 саяд 1 гэсэн үг. Иймд, 100 саяыг хожихоосоо ѳмнѳ тэнгэрээс унасан солирт оногдох боломж нь их байх нь...
 
 
Солироо болиод, НѲАТ ын сугалаанд 100 саяыг хожих боломжоо бусад дэлхийд алдартай сугалаануудад хожих магадлалтай харьцуулж үзье:
-British National Lottery-д хожих боломж 45 саяд 1,
-хожих боломжгүй гэгддэг Америкийн Powerball-д азтан болох магадлал 295 саяд 1.
 
1.1 триллион дээр алддаг ч 100 сая дээр алддаггүй тоочид
 
Эндээс харахад Засгийн газрын зүгээс Танд 100 саяыг хонжворт ѳгѳхгүй сугалаа хийж. Ингэж сугалаа хийж байгаа нь тѳсвийн орлогыг сайжруулж, алдагдлыг багасгах ганц зорилготой. 2015 онд түүхэнд байгаагүй 1.1 триллионы алдагдалтай тѳсѳв зохиосон засаг маань сугалаа хийхдээ харин тооцоон дээр алдаагүй бололтой.
 
Уул нь эдийн засаг муудаж байхад татварын орлого сайн үе шиг ѳснѳ гээд л алдчихдаг тооцоог бид олон харсан. Дэлхий зэсийн үнэ унана гээд, бүр хэд болохыг нь шинжээчид тодорхой хэлж ѳгѳѳд байхад л тѳсѳв зохиохдоо ѳснѳ гээд л бодчихдог. Долларын ханш 2000 дѳхчихѳѳд байхад л 1400 байна гээд буруу тооцоо хийчихдэг. Ингээд л жил дарааллан буруу тѳсѳв зохион ахин дахин тодотгодог ч хэдэн зуун тэрбум, сүүлдээ триллионоор хэмжигдэх алдагдалтай гардаг болсон. Тэгээд энэ бүх алдагдлаа ѳр зээлээр нѳхдѳг. Алдагдлын хариуцлагыг буруу тооцоо хийсэн засгийн газар биш, харин ѳр зээлийг нь тѳлѳх татвар тѳлѳгчид хүлээнэ...
 
Гэхдээ ЗГ заримдаа найдвартай тооцоо хийж чаддаг гэдгээ НѲАТ-ын сугалаан дээр харуулж байна. Иймд дараа дараагийн тѳсвѳѳ зохиохдоо ч энэ чадвараа ашиглаад зѳв тооцоосой гэж найдаж байна...
 
Сугалааны дүрэм ьн хожих боломжийг хязгаарласан 
 
НѲАТ-ын энэ сугалаа таны сүпер азтан болох боломжийг дараах 2 аргаар хязгаарлажээ:
-Нэгт, зѳвхѳн сугалаанд оролцсон баримтан дундаас азтанг тодруулдаггүй. Харин 100 сая боломжоос нэгийг нь сонгодог. Иймд аль ч дэлгүүрт юу ч авсан таны баримтан дээр огт хэвлэгдэхгүй дугаарыг машин гаргаж ирээд байвал та хожих уу?
 
-Хоёрт, сугалаанд оролцох боломжтой баримтыг хугацаагаар нь хязгаарладаг: Жишээ нь, 1 сарын 1-10 хооронд худалдан авалт хийсэн баримт л 1 сарын 17-ны сугалаанд оролцсон. 10 хоногт хүний дэлгүүрээс авдаг зүйлс огцом ѳсѳх үү?
 
Тэгэхээр нэг талаас машины танд байхгүй тоог гаргаж ирэх боломж маш олон, нѳгѳѳ талаас танд боломжоо ихэсгэх шанс хязгаартай гэсэн үг. 
 
 
Азтан болох нь тийм ч азтай зүйл биш
 
Гэхдээ сугалаанд хэн ч хожихгүй байх нь бас тийм ч муу зүйл биш бололтой. Учир нь баялгийн хараал гэдэг шиг сугалааны хараал гэдэг зүйл бас байдаг юм байна. Юу вэ гэхээр, гэнэт орж ирсэн их мѳнгѳ сайнаасаа илүү саар зүйл дагуулдаг аж. Сугалаанд хожигчдын 70% нь богино хугацаанд мѳнгѳѳ эргүүлээд алддаг гэсэн судалгаа байна. Хялбар мѳнгѳ хялбар алга болоод зогсохгүй амьдралын зорилго, үнэлэмж, найз нѳхѳд, гэр бүл гээд бүх зүйлийг нь авч оддог тохиолдолд олон байдаг бололтой. Сугалаанд их мѳнгѳ хожоод үхэл хагацал, амиа хорлолтоор ѳндѳрлѳсѳн гунигтай түүх ч цѳѳнгүй.
 
Ер нь хожих магадлал нь бага болохоор Сугалаа бол тоондоо муу хүмүүст зориулсан татвар гэдэг. Дээр нь сохор аз таараад хожлоо ч сайн зүйл авчрахгүй байх нь их болохоор нэг их хүсээд байх зүйл ч биш бололтой.
 
Гэхдэээ манай НѲАТ-ын энэхүү сугалаа нь:
  • Нэгт, авдаг зүйлсээ дэлгүүрээс аваад баримтаараа л оролцох тул биднээс сугалаа худалдаж авах гэж мѳнгѳ гарахгүй,
  • Хоёрт, хүн бүр тѳлсѳн НѲАТ-ын 2%-аа эргүүлж авна,
  • Гуравт, сугалааны хараал болох магадлал тун бага (10 тэрбумд 1!), харин сүүлийн 3 орон нь таарвал 20 мянгыг хожино гэх мэт бага дүнтэй хонжворууд нь харьцангүй магадлал ѳндѳр 

учир хожихыг хүсвэл азаа бага ч гэсэн ихэсгэхийн тулд 3 зүйл авахдаа 3 баримт, 10 зүйл авбал 10 баримт нэхээд л зогсоод байж дээ...

 
 
 
 
 
--------------------------------------------------------------------------
1. Сугалааны хараалын талаар: http://time.com/4176128/powerball-j...
2. ebarimt.mn-д бүртгүүлж, сугалаанд оролцох заавар: http://www.trends.mn/n/4679
3. Сугалааны дүрэм (Хожих боломжийг ийм бага болгож буй 2 зүйл): Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам: Сугалааны тохирол явуулах зарчим
1. 4.5 .5. Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлөгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ
2. 4.7.1. Сугалааны дугаарын найман цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшууллыг;

 


avatar
    • saran
    • 162.158.179.*

    sugalaani juramig oorghiloh heregtei ard olnig huurch bolohgui dee ANHAARAI BI HARJ BAIGAA DAA

    • saran
    • 162.158.179.*

    8579031 too dabtagdangui bainaa harin urgeded hebjehed dandaa too 1-9 toonuud neg barimtand 1-3 udaa orj bainaa bombolog too 1-9 tootoi neg lbaina daa HYNAAD UJEEREI dee

    • Зочин
    • 103.57.93.*

    ЗӨВ ШҮҮ

    • Zoloogg
    • 219.210.234.*

    Ene heterhii neg taliig barisiim bishu? Mr.Baldan 100M hojih magadlal 1:1B baij boloh c.. Hen negen n super shagnal hojih magadlal 1:100 yum bn sht.. Powerball zergiin magadlal n jackpot hojih magdlalaar yaridag bolohoos, hen negen tuhaih hun hojih magadlaliig yaridgu bh ;-) .. 1:100 geheer mash undur l magadlal baina sht ;-) .. Zuv haritsuulalt hiih heregteim shg sanagdlaa..

    • Зочин
    • 202.179.26.*

    Tumee toogoo toogoo zuv bodoj sur

    • Зочин
    • 112.120.53.*

    Ene sugalaanaas yu ch huleeh hetegguidee

    • Зочин
    • 112.120.53.*

    Ard irgedeeree togloj hanahgui yumaa hen ch hojihgui ni tuiliin unen

    • Зочин
    • 202.55.180.*

    тоо бүхийн бөмбөлөгийн жингээс хамарч ямар тоо гарахыг зохицуулдаг гэхийн . Бөмбөлөгийг 1 цаг хөлдөөхөд л магадлал шаааал өөр гардаг болох нь

    • Зочин
    • 202.55.180.*

    ж үсэгийг нь идсэн хүнийг мэднэ . улс даяархи АТТИЛА архинд ганц Ж үсэг хийгээд тэрийгээ олж авах гээд 1 сая төгрөгөөр үнэлж авах зар гаргаж байсан даа .

    • би
    • 202.9.41.*

    хэн ч хожихгүй тээр ТЭМҮҮЖИН сугалаатай яг адилхан Ж үсэг нь гарахгүй бүх зүйл дууссан

  • Ѳмнѳх тохиролоор хэн ч хожоогүй болохоор шагналын сан дээр 50 сая нэмэгдээд энэ бүтэнсайны (1 сарын 31) сүпер хонжвор 150 сая болсон. Энэ удаад 3 дахин олон баримт бүртгүүлсэн учир сүпер азтан тодрох боломж 3 дахин ихэснэ. Тэгвэл энэ бүтэнсайнд сүпер азтан тодрох болов уу? --Үгүй л болов уу. 3 тэрбумд 1 гэдэг ч хэн ч хожихгүй байхад хангалттай бага магадлал...

    • Зочин
    • 103.26.193.*

    Nuguu 50 sayiin bas hugaagaad idtsiin bolu?

    • Зочин
    • 103.229.123.*

    Novshnuud iim hogiin yum l hiij taaraa.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4849

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%