Нийтлэл 02 сарын 04, 2016

Цагаан сар ба хар эрүүл мэнд

Анагаах ухааны доктор Г.Анарын хүнсэнд нэмэгдлээр хийсэн чихэр буюу ФӨАС-ын аюулын тухай Багахан таргалах гэмгүй гэдэг үнэн үү? нийтлэлд тодорхой дурдсан байгаачлан  Монголд дийлэнх нас баралт таргалалтаас шалтгаалдаг.  Тархины цус харвалт, зүрхний шигдээс хоёр бүх нас баралтын гуравны нэгийн шалтгаан болж байна. Энэ хоёр өвчний гол үүсгэгч нь таргалалтаас шалтгаалсан бодисын солилцооны эмгэг (metabolic syndrome) юм.   Үүний дээр элэгний хавдар, бусад элэгний өвчлөл, томуу хатгаа нийлээд 3 нас баралт тутмын 2-ын шалтгаан болж байгааг доорх зурагт харуулж байна. Таргалалт, бодисын солилцооны хэмнэл алдагдахад өдөр тутмын амьдралын хэмнэл, өөх тостой хоол, чихэр, архи дарсны зохисгүй хэрэглээ нөлөөлж байдаг. Мөн Монгол төдийгүй бусад оронд хүний жил тутам нэмдэг жингийн ихэнх нь баярын хүнсний хэрэглээнээс үүдсэн тарга байдаг аж. Баяр наадмын үеэр унд, хоолоо зөв зохицуулах нь хүний насан туршийн эрүүл мэнд гоо сайханд  хамгийн чухал нөлөөтэй гэсэн үг.

 

Хүнсний нэмэлт ФӨАС-ын хувьд жишээ нь жимсэнд байдаг нүүрс устөрөгч шиг фруктоз нь инсулинээр зохицуулагдаггүй, шууд элгэнд өөх тос болдог, өлсгөлөнг дардаггүй, улам цангаадаг чихэр боловч  хямдхан болхоор бүх төрлийн үйлдвэрийн хүнсэнд амт оруулагчаар ашиглагддаг байна.  Чихэрлэг болохоор хүүхдүүд дуртай иддэг, амархан цангаадаг, өлсөглөн дардаггүй болхоор улам ихээр хэрэглэдэг- өөрөөр хэлбэл бараа сайн борлогддог. Даанч биед ороод этилийн спирттэй адилхан замаар задарч хор болдог. Монголд үйлдвэрлэж байгаа шүүс, ардын/түмний ундаанд, чипс, чихрэнд бүгдэнд нь ФӨАС байдаг.  Шүүс ундаанууд рекламдаад байгаа шигээ тийм эрүүл хүнс биш, аль болох бага хэрэглээрэй, битгий өдөр болгон ууж байгаарай, ус цайны оронд хэрэглэж болохгүй шүү, хүний хүүхдэд ч битгий бэлэглэж байгаарай гэж хэлэх гэж байгаа юм. Цаашлаад газтай ундаа, мөхөөлдөс, чипс, түргэн хоол гэх мэтийн чихэрлэг, аюултай хүнсэнд эрүүл мэндийн татвар ноогдуулчихсан ч буруудахгүй байж мэднэ. Г.Анар

Цагаан сарын идээ зоогонд өөх тос ихтэй ууц, бууз, ул боов, сархад, ундаа жүүс зэрэг урт хугацаандаа монголчууд бидний эрүүл мэнд, сайн сайханд хар мөртэй хүнс давамгайлдаг. Зочлох тал нь аль болох ногоотой баланстай зоог, зөөлөн дарсаар дайлах, зочлуулах тал нь хэмжээгээ тохируулж, өөрийн биед хариуцлагатай хандаж суръя. Цагаан сарын баяраа улсын зардал, бидний эрүүл мэнд, сайн сайханд цагаан мөртэй баяр болгон улам дэвжээе. Бид сар алгасахгүй баяраар өөх тос, чихэр, согтууруулах ундааг зохистой хэрэглэдэг болж чадвалэрүүл Монгол болж чадна. 

 

 

Сэтгэгдэл бичих

    • хоолзүйч
    • 2017-12-05

    санал нэг байна. монголчууд эртнээсээ л идээ ундаа явдал мөр гэж яарьдаг байсан. хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх хэрэгтэй болно шүү .

arrow icon