'Turquoise Hill Resources' компанийн цэвэр ашиг 313 сая ам.долларт хүрчээ

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд 

-“Монгол Шуудан” компани зургадугаар сарын нэгнээс эхлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. “Монгол Шуудан” компани гадаад шуудангийн урсгалаас нэг сая орчим ам.долларын орлого олдог. ОХУ болон БНХАУ-ыг холбосон транзит шуудангийн үйлчилгээг нэвтрүүлснээр энэ төрлийн орлогоо 2-4 дахин нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм.
-“Монос” групп нээлттэй компани болж, дотоодын Хөрөнгийн биржид IPO гаргахаар боллоо. Одоогоор Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн бирж болон Японы “JICA” байгууллагатай хамтран судалгааны шатанд явж байгаа учраас хэмжээ болон бусад мэдээлэл тодорхойгүй байна.
-БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт сэргэлт бий болж эхэлж байгааг үнийн үзүүлэлт илтгэж байна. Тус улсын Статистикийн газрын мэдээлснээр хоёрдугаар сард томоохон 47 хотод шинэ орон сууцны дундаж үнэ өсчээ.
-“Turquiose Hill Resources” компани өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд "Оюу Толгой”-ийн баяжмалын үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрсэн ч ханшийн уналттай холбоотойгоор орлого нь 5.8 хувиар буурч, 1.63 тэрбум ам.доллар болжээ. Тус компани баяжмалын борлуулалтаа 11.7 хувиар өсгөж, 820 мянган тоннд хүргэж чадсан учир ханшийн уналтын нөлөөг бууруулж чаджээ. Баяжмалын орлогоос харвал зэсээс 830 сая ам.доллар, алтнаас 790 орчим сая ам.долларын орлого олжээ.  “Turquoise Hill Resources”-ийн цэвэр ашиг 313 сая ам.доллар болсон байна.
-Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 21-ний өдрөөс Улаанбаатар хотод эхэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын 350 байранд зорилтод бүлгийн иргэдийг тогтоосон хуваарийн дагуу бүртгэнэ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4459

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%