Нийтлэл 03 сарын 22, 2016

Korea Investment Түркүоз Хилл компани дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүллээ

2015 оны 4-р улиралд Korea Invesmtent корпораци Turquoise Hill Resources компани дахь эзэмшлийн хувиа 369.3% нэмэгдүүлсэн байна. Тус фирм энэ хугацаанд 536,600 хувьцааг нэмэлтээр авч компанийн 681,900 хувьцааг эзэмшихээр болжээ. Ингэснээр өнгөрсөн оны эцэст Turquoise Hill Resources дахь Korea Investment корпорацийн нийт үнэлгээний дүн 1.7 сая ам.доллар хүрсэн байна. Мөн Hexavest Inc компани өөрийн эзэмшлийн хувьцааны тоог 371,966 нэмж аван 48.3% нэмэгдүүлж TRQ компанийн 2.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 1,141,740 хувьцааг эзэмшихээр болсон юм.

Өнгөрсөн Мягмар гаригт Turquoise Hill Resources ltd компанийн хувьцаа 1.971%-р буурч 2.735 ам.долларт хүрсэн бөгөөд нийт 2.3 сая хувьцаа арилжаалагджээ. Хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ 5.50 тэрбум ам.доллар, P/E харьцаа үзүүлэлт 19.536 байгаа аж.TRQ-н хувьцааны ханш жилийн доод түвшин 1.55 ам.доллар, дээд түвшиндээ 4.74 ам.доллар хүрч байжээ. Мөн 50 өдрийн ханшийн дундаж түвшин 2.21 ам.доллар, 200 өдрийн дундаж 2.53 ам.доллар байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon