Нийтлэл 04 сарын 07, 2016

Төв банк алт үйлдвэрлэгчдээс 2015 онд нийт дүнгээр 15 тонн худалдан авчээ

Нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил ирэх сард эхлэхээр байгааг гүйцэтгэгч компаниас нь мэдээллээ. Өвөрхангай аймагт баригдах 8 МВт-ын хүчин чадалтай тус станцын хүрээнд 30 га газар 27 мянган нарны хавтан байрлуулах юм байна. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж дуусгана гэж “Mon-Korea engineering” компани мэдэгджээ.

Монголбанкны дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтны хэмжээ энэ оны эхний хоёр сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Алт худалдан авалтын хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа нь дотоод эх үүсвэрээр валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж гэдэг утгаараа таатай үзүүлэлт болж байна. 2016 оны эхний хоёр сарын байдлаар алтны үнэ ханш дэлхийн зах зээлд эрчимтэй өсч, нийт 16.7 хувийн өсөлт харуулсан байна. Хоёрдугаар сард 538.4 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны хоёрдугаар сард 218.4 кг алт худалдан авч байсантай харьцуулахад сүүлийн нэг жилийн хугацаанд харьцангуй идэвхжиж байна. Төв банк алт үйлдвэрлэгчдээс 2015 онд нийт дүнгээр 15 тонн худалдан авчээ.

“Mongolian Properties Management Group”-ийн мэдээлснээр байгаагаар үнэ болон зах зээлийн хэмжээний өндөр өсөлтийн дараа 2015-2016 онд үнэ бодит түвшинд бууж байна. Тус компанийн дөрөвдүгээр сарын оффисийн зах зээлийн судалгаагаар 2016 онд нийт 62 мянга 284 метр квадрат талбай бүхий шинэ оффис ашиглалтад ороод байна. Оффисийн нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.6 сая төгрөгийн ханштай байгаа аж.

Манай улс 2023 он гэхэд нийт эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 20%, улмаар 2030 онд 30%-д хүргэх зорилтыг Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилтод тусгажээ.

Ханшийн зөрүүнээс шалтгаалан 2015 онд Хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын 980 хувьцаат компани нийт дүнгээр 7.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний алдагдалтай ажиллажээ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon