'Өөр дээрээ гал дуудах' ЭР ЗОРИГ

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган, "ОХУ-ын Баатар цол"-оор ахлах дэслэгч Александр Александрович Прохоренког нэхэн шагнав. Тэрбээр 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Сири Улсын Хомс муж дахь Тадмор суурингийн орчимд байлдааны ажиллагаанд оролцож тусгай үүрэг гүйцэтгэж яваад дайсны давуу хүчинд бүслэгдэн улмаар "өөр дээрээ гал дуудаж" баатарлагаар амь үрэгдсэн юм.

2015 оны 9 дүгээр сарын 30-нд Сирийн Арабын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын хүсэлтээр тус улсад ОХУ-ын Агаар-сансарын цэргийн ажиллагаа эхэлж "Исламын Улс" террорист бүлэглэлд хүчтэй цохилт өгч, тулааны талбарт эрс эргэлт гаргасныг бид мэднэ. Оросын цэргийн агаарын дайралт нь АНУ-ын тэргүүлсэн улс орнуудаас нэг жил 3 сараар хоцорч эхэлсэн ч богино хугацаанд тэдэнтэй харьцуулбал хамаагүй илүү үр дүнтэй, идэвхитэй явагдсан. Сирид үүрэг гүйцэтгэж буй оросын нисэх хүчний бүлэглэл нийтдээ 9000 гаруй байлдааны нислэг үйлдэж, дайсны 2000 гаруй амьд хүч, бусад байлдааны техник, зэвсэг хэрэгсэл устгасан. Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд дайсанд эзлэгдсэн 400 гаруй суурин газар бүхий 10000 км/кв талбайг чөлөөлсөн нь тус улсын нутаг дэвсгэрийн 5 хувьтай тэнцэх хэмжээний газар нутаг болсон юм.

Нисэх хүчний цохилтыг ингэж үр дүнтэй явуулахад маш өндөр хэмжээнд бэлтгэгдэж, тусгай радиостанцаар хангагдсан "Бай заагч/ тагнуулчид" газар дээр ажиллаж байгаа тухай миний бие өмнө нь бичиж байсан. Тэдний үүрэг нь дайсны амьд хүч, хуягт техник, удирдлагын байр зэргийг ирүүлээд байгаа газрынх нь солбилцолыг өөрийн удирдлагын төв рүүгээ дамжуулах, зарим тохиолдолд байлдааны нисэх онгоцны нисгэгчтэй шууд холбоонд орж, "бай"-г зааж өгөх явдал юм. Харин тухайн үед ахлах дэслэгч А.А.Прохоренко нь Сирийн Хомс мужид яг ийм "цель заагч"-аар ажиллаж, тусгай үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд түүний байрлалыг дайснууд ирүүлж бүслэхэд нь "өөрийн байрлал дээрээ гал дуудаж" дайснуудтай хамт амь үрэгдсэн юм. "Өөр дээрээ гал дуудах" гэдэг нь тухайн цэргийн алба хаагч дайсанд бүслэгдэж, гарах ямар ч гарцгүй болсон тохиолдолд өөрийн цэргийн их буу, нисэх онгоцны бөмбөгдөлт, пуужингийн цохилтыг радиостанцаар өөрийн байгаа байрлал дээрээ дуудаж дайсантайгаа хамт амь үрэгдэх явдлыг хэлдэг.

Аугаа эх орны дайны үед зөвлөлтийн цэргийн тагнуулчид, артиллерийн буудлага засварлагч/заагчид "өөр дээрээ гал дуудаж" баатарлагаар амь үрэгдэх тохиолдол гарч байсан. Харин орчин үед ийм тохиолдол гарсан нь орос офицерын эр зориг, баатарлаг үйлсийг олон улсын түвшинд харуулж чадсан онцгой тохиолдол гэж бодож байна.

ОХУ-ын Баатар А.А.Прохоренко нь 1990 оны 6 дугаар сарын 22-нд Оренбург мужийн Тюльганскийд ажилчны гэр бүлд мэндэлжээ. Эцэг нь тракторчин, эх нь орон нутгийн захиргаанд ажилладаг байв. Тэрбээр 2007 онд дунд сургууль төгсөөд Оренбург дахь зенит-пуужингийн дээд сургуульд элсэн оржээ. Үүний дараа анги, салбарт ажиллаж байгаад Смоленск хот дахь "Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академи"-д суралцаж онц дүнтэй төгссөн мундаг мэдлэгтэй залуу байлаа. Оренбург хотын захиргаа, өөрийн хотоос төрж гарсан залуу баатрынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж тус хотын нэг гудамжийг А.А.Прохоренкогийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Мөн удахгүй түүний эхнэр Екатерина амаржиж хүүхэдтэй болох гэнэ.


avatar
    • Зочин
    • 103.9.90.*

    Officer: command I am compromised, repeat I am compromised. Command: please repeat and confirm Officer: They have spotted me, there are shooting everywhere, i am pinned, request evacuation immediately Command: evacuation request acknowledged Officer: please hurry I am low on ammo, they seem to everywhere, I can’t hold them for too long please hurry Command: Confirmed, hold them off, continue return of fire, go to safe position, air support is monitoring, state coordinates Officer: gives coordinates which are blurred in the translation Command: command repeats coordinates which are blurred. Confirm Officer: confirmed, please hurry I am low on ammo, they are surroundig me, bastards Command: 12 minutes until evacuation, return to safe line, I repeat return to safe line Officer: They are close, I am surrounded, this may be the end, tell my family I love them dearly Command: return to green line, continue return of fire, help is on the way, followed by air support Officer: negative, I am surrounded, they are so many of these bastards Command: 10 minutes, return to green line Officer: I can’t they have surrounded me and are closing in, please hurry Command: move to green line, repeat move to green line Officer: They are outside, conduct the airstrike now please hurry, this is the end, tell my family I love them and i died fighting for my motherland. Command: Negative return to green line Officer: I cant command, I am surrounded, they are outside, I don’t want them to take me and parade me, conduct the airstrike, they will make a mockery of me and this uniform. I want to die with dignity and take all these bastards with me. please my last wish, conduct the airstrike, they will kill me either way. Command: please confirm your request Officer: They out outside, this is the end commander, thank you, tell my family and my country I love them. Tell them I was brave and I fought until I could no longer. Please take care of my family, avenge my death, good bye commander, tell my family I love them Command: No response, orders the airstrike

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5133

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%